x

Ж.Чинбүрэн: Шалгалтын ажилд санаатай саад хийж буй албан тушаалтанд хууль заасан хариуцлага тооцно

Энэ сарын сүүлийн долоо хоногт багтааж хийхээр төлөвлөөд байсан Эмийн сонсголын тов одоо хүртэл гараагүй байна. Эмийн үнийн өсөлтийн учир шалтгааныг судлах хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн энэ асуудлаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тодрулбал, Түр хорооны хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулж, нотлох баримт гаргаж өгөхгүй байгаа байгууллага, албан тушаалтнуудын талаар мэдээлсэн байна.

Ж.Чинбүрэн:

-"Эмийн үнийн өсөлтийн учир шалтгааныг судлах хороо байгуулагдаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Хянан шалгах түр хороонд таван хянан шалгагч, зургаан шинжээчийг томилон ажиллуулж байна. Хяналт, шалгалтын хуулийн дагуу тусгай шалгалтын сэдвийн хүрээнд холбогдох төрийн байгууллагууд, албан тушаалтнуудаас нотлох баримтыг цуглуулж, шинжлэн, судалж байгаа юм.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг гуравдугаар сарын сүүлчээр хийхээр төлөвлөсөн боловч зарим төрийн байгууллага, нотлох баримт гаргаж өгөхөөс зайлсхийх, нуун дарагдуулах, зөрүүтэй мэдээлэл ирүүлэх зэргээр саад учруулж байна. Энэ нь УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах хэмжээний асуудал үүсэж байгааг хэлэх гэсэн юм. Эдгээрийн нэрийг зарлая.

1. ЭМ-ийн сайд Эм, Эмнэлгийн Хэрэгслийн Хяналт Зохицуулалтын Газарт зайлшгүй шаардлагатай эмийн 8, 9, 10 дугаар болон хүүхдийн 1,2,3 дугаар жагсаалттай холбоотой нотлох баримт гаргуулахаар гурван удаа албан бичиг хүргүүлсэн боловч ЭМЯ-ны архивт байхгүй. ЭМЯ-ны дэргэдэх Эм зүй, Эм Судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс ав гэсэн хариу өгсөн.

Эм зүй, Эм Судлалын мэргэжлийн салбар зөвлөлийг Д.Энхжаргал гэж эмэгтэй хариуцдаг. Тэрбээр Эмийн холбооны тэргүүн, Эм зүй, Эм Судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн тэргүүн, АШУҮИС-ийн эм зүйн тэнхимийн багш хүн.

ЭМЯ-ны дэргэдэх Эм зүй, Эм Судлалын мэргэжлийн салбар зөвлөлд дахин бичиг хүргүүлэхэд хариуцсан ажилтан нь "Архивт байхгүй, гар ноорог бий, ЭМЯ-нд байх ёстой, эмнэлэгт хэвтсэн" зэрэг шалтгаанаар уг нотлох баримтыг одоог хүртэл гаргаж өгөөгүй.

Бидний шаардаад байгаа нотлох баримт нь хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн жагсаалт юм. Өөрөөр хэлбэл 2024 онд 140 тэрбум төгрөг төсөвлөж, иргэдэд нэн шаардлагатай эмийг хөнгөлөлттэй үнээр олгох жагсаалтыг нэхээд байгаа юм. Уг жагсаалтыг хэрхэн баталсан, батлах явцад ашиг сонирхлын зөрчил байсан эсэхийг тодорхойлоход хэрэгтэй баримт. Гэтэл архивт байхгүйг хэлсэн.

2. ГССҮТ, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Өргөө амаржих газар, дөрөвдүгээр төрөх зэрэг газар эмийг худалдаж авах судалгаа, холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй байна. Улсын баялгаас хулгайлдаг, тендерийг албан тушаалтнуудтай нийлж, авдаг тогтолцоо байгаа. Үүнийг шалгах гэхээр баримтаа ирүүлэхгүй.

3. Архангай, Баянхонгор, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Ховд, Хэнтий аймгийн Засаг дарга нараас холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй.

4. Нийгмийн Эрүүл Мэндийн Газар, Завхан, Говь-Алтай, Төв аймгийн эрүүл мэндийн төвөөс нотлох баримтыг ирүүлээгүй.

5. Хянан шалгах Түр хороонд ирүүлж буй нотлох баримтуудын мөнгөн дүн алдаатай, дутуу, хуульд заасан шаардлагыг хангаагүй нийтлэг зөрчил байна.

Түр хорооноос эдгээр баримтыг дахин шаардлага хангуулах, дутуу ирүүлсэн баримтыг бүрдүүлэх, алдаатай мэдээллийг хянах зэргээр төрийн байгууллага, албан тушаалтны хариуцлагагүй байдлаас хугацаа алдаж байна.

Шаардсан нотлох баримт бичгийг хүндэтгэх шалтгаангүйгээр ирүүлэхгүй байх, зориуд зайлсхийсэн, Түр хорооны үйл ажиллагаанд санаатай саад хийж буй холбогдох албан тушаалтанд УИХ-ын Хяналт, шалгалтын тухай хуулийн 58-д заасны дагуу хариуцлага тооцох болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top