x

Парламентын тэргүүн нартай уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцов

Олон Улсын Парламентын Холбооны 148 дугаар Ассамблейн үеэр Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга Л.Мөнхбаатар зарим улсын парламентын тэргүүн, гишүүдтэй уулзлаа.

Тухайлбал, Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Тулия Эксон, Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон, Бүгд Найрамдах Казахстан Улсын парламентын доод танхим буюу Мажилисын дарга Ерлан Кошанов, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Үндэсний Хурлын дарга Сахиба Гафарова, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяажак зэрэг төлөөлөгчидтэй уулзаж, Ассамблейгаар хэлэлцэж буй асуудал болон хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.

Бүгд Найрамдах Азербайжан Улс нь ирэх 11 дүгээр сард COP29 буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх талуудын 29 дэх удаагийн бага хурлыг бүс нутагтаа анх удаа зохион байгуулахаар болсныг хатагтай Сахиба Гафарова тэмдэглээд Монголын парламентын төлөөлөгчдийг уг бага хуралд өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг урилаа.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байгааг талууд санал нэгтэй илэрхийлэв. Цаашид эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, соёл, хүмүүнлэгийн салбарыг хөгжүүлэх чиглэлд түлхүү анхаарч, парламентын зүгээс бүхий л талаар дэмжин ажиллана гэдгээ Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар онцлон тэмдэглэв. Бүгд Найрамдах Казахстан Улсын парламентын доод танхим буюу Мажилисын дарга Ерлан Кошанов хоёр талын харилцааг шинэ шатанд гаргах өргөн боломж байгааг дурдаад хоёр талын өндөр, дээд хэмжээний тэр дундаа парламентын харилцан айлчлалыг тогтмолжуулахыг чухлыг тэмдэглэсэн юм.

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяажак тэргүүтэй зочид, төлөөлөгчид Монгол Улсад энэ сарын эхээр айлчилсан. “Сая зааны орон” гэж монголчууд хүндэтгэн ярьдаг Лаос улстай манай улс  улс төр, эдийн засаг гээд бүхий л салбарт хамтран ажиллаж байгаад баяртай байна. Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар онцлов.

Манай хоёр орон алс хол оршдог ч парламентын хамтын ажиллагаагаар дамжуулан бүхий л салбарт эрчимтэй хамтран хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа уулзалтын үеэр талууд санал нэгтэй илэрхийллээ. Мөн хоёр улс НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч уламжлалт байр сууриа хадгалж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө ажиллахаа харилцан нотлов. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top