x

Ардчилсан нам “Бүтэн Монгол, Бүрэн Ардчилал” мөрийн хөтөлбөрөө эцэслэн баталлаа

Ардчилсан намын “Бүтэн Монгол, Бүрэн Ардчилал” мөрийн хөтөлбөрөө ҮБХ-ны ээлжит бус хурлаар эцэслэн баталлаа.

Ардчилсан нам 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт гишүүд дэмжигчдийнхээ саналыг авах “Бүтэн Ардчилал” үндэсний аяныг амжилттай өрнүүлсэн билээ. Бүтэн хоёр сарын турш зохион байгуулсан уг аяны хүрээнд намын гишүүд, дэмжигчдээс гадна, салбарын судлаачид, мэргэжлийн холбоод саналаа ирүүлсэн. Ийнхүү эх орны өнцөг булан бүрээс олон мянган хүний саналыг авч нэгтгэн боловсруулсан мөрийн хөтөлбөрийг өнөөдөр ҮБХ-ны хурлаар хэлэлцэн баталлаа.

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр “Ардчилсан намын мөрийн хөтөлбөр бол амлалт биш, ажлын төлөвлөгөө юм. “Бүтэн Монгол” төлөвлөгөө маань 9 бүлэгтэй. Заавал хийх 9 зорилттой. Заавал хийж, үр дүнд нь Монгол улс дэлхийн дунджаас дээгүүр хөгжилтэй болох 9 зорилт юм шүү .Манай хөтөлбөр зогссон хөгжил, царцсан амьдралаа сэргээж, цөхөрсөн олноо сэрээж, хөгжил дэвшилд түүчээлэн хүргэх, заавал хийх 90 ажилтай. Нэг бүрчлэн задраад, ажил болох тов тодорхой 900 гаргалгаатай. Ийм учраас бид энэ сонгуульд стратегийн 9 заалт, 9 бүлэг бүхий “Эрчимт хөгжлийн 9:90:900 хөтөлбөр”-өө дэвшүүлж байна” хэмээн онцлов.

Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөр сайшаагдаж, Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурлаар санал нэгтэй дэмжигдсэн “Бүтэн Монгол, Бүрэн Ардчилал” 9+90+900 & Эрчимт хөгжлийн төлөвлөгөөг маргааш Үндэсний аудитын газарт хүлээлгэн өгөх юм.

25,000 км зам туулан Монгол орноо бүтэн тойрч, нийт 79 мянган гишүүнийхээ саналыг тусгасан мөрийн хөтөлбөрийг ийнхүү хуулийн дагуу холбогдох байгууллагад өргөн барихад бэлэн боллоо.

Түүнчлэн 39 салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудаас Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт саналаа тусгуулж чадсан байна.

Ийнхүү Ардчилсан намын мөрийн хөтөлбөр “амлалт биш, ажлын төлөвлөгөө” бэлэн боллоо. Энэ нь олон нийт, мэргэжлийн холбоодоос авсан ажил хэрэгч саналуудыг тусгагдсанаар илэрч буй юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада...
Top