x

Цэцийн гишүүн ажлын байрандаа архидвал ёс зүйн хариуцлага хүлээх үү?

Өнгөрөгч сард Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалангийн ажлын байрандаа архдан согтуурсан бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан билээ. Г.Баясгалангийн тухайд Д.Ганзоригийн оронд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон, томилогдохоосоо өмнө Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалыг хашиж байсан.

Ажлын байрандаа архидан, согтуурсан бичлэг нь цацагдсаны дараа уг үйлдэлд хариуцлага ёстой гэдэг байр суурийг иргэдийн зүгээр илэрхийлсэн боловч ҮХЦ-ийн зүгээс ямар нэг хариулт, тайлбар, няцаалт хийлгүйөнөөдрийг хүрсэн билээ. 

Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх үеэр энэ сэдэв дахин хөндөгдлөө. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Хуулийн төслийн 19.2-д Цэцийн гишүүн төрийн албаны, авлигын тухай, нийтийн албанд нийтийн ашиг сонирхлоос сэргийлэх тухай хуулийн холбогдох үүрэг хязгаарыг дагаж мөрдөнө гэж заасан. Ер нь Цэцийн гишүүн бүх хуулийг дагаж мөрдөх ёстой. Энэ гурван хуулийг заавал тодорхойлж байгаа нь ямар учиртай вэ?

21.1-д Цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл түүнийг эгүүлэн татах үндэслэл болно гэж заасан. Цэцийн гишүүн эрүү, авлигын хэрэгт холбогдоод явах нь ховор. Харин жил дараалан Цэцийн гишүүдийн ёс зүйгүй үйлдлүүд гарч байгаа. Өмнө Цэцийн гишүүн онгоцонд ямар асуудал үүсгэлээ. Саяхан хүртэл ажлын байранд архи дарс хэрэглээд явж байна. Энэ бол төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүйн асуудал. Цэцийн гишүүд ёс зүйн асуудал, зөрчил дутагдвал гаргавал яах вэ. Энэ нь авлига, эрүүгийн асуудалд холбогдсоноос илүү иргэдийн бухимдал хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: 

-19.2 нь Цэцийн гишүүний хувьд онцгой анхааруулж буй заалт. Иргэний хүний хувьд бүх төрлийн хуулиа дагана. Ёс зүйн хариуцлагын хувьд нийт төрийн албаны тухай хуулиар явна. Төрийн албан зөвлөлийн ёс зүйн хороонд захирагдаж, сахилга шийтгэл онооно. 

Үүнд нэг асуудал байна. Цэцийн гишүүнд хариуцлага тооцох нэрийдлээр гаргаж буй шийдвэрт нь нөлөөлөх бололцоо байгаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада...
Top