x

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, С.Бямбацогт нар Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт, Хууль тогтоомжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Хууль санаачлагч танилцуулахдаа, Үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулахад Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулиар Үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулж байгаа барилгын материал, дэд бүтэц, тоног төхөөрөмжид гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхээр зохицуулсан байдаг.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн “Гаалийн албан татвараас чөлөөлөгдөх барааны жагсаалт” гэсэн 38 дугаар зүйлийн 38.1.20 дахь заалт болон “Гаалийн болон бусад албан татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлөх” гэсэн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийн зохицуулалтыг гаалийн татвараас хугацаагүй чөлөөлөх барааг зохицуулсан уг хуулийн 38 дугаар зүйлд нийцүүлэн хууль хэрэглээг тодорхой болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 2 зүйлтэй. Хуулийн төсөлд дараах өөрчлөлтийг тусгажээ.

Үүнд:

Хуулийн төслийн 1 дүгээр зүйлээр Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн “Гаалийн албан татвараас чөлөөлөгдөх барааны жагсаалт” гэсэн 38 дугаар зүйлийн 38.1.20 дахь заалтад өөрчлөлт оруулан үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгж өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэж үндсэн үйл ажиллагаандаа ашигласан барилгын материал, дэд бүтэц, тоног төхөөрөмж гаалийн албан татвараас хугацаагүй чөлөөлөх.

Хуулийн төслийн 2 дугаар зүйлээр Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн “Гаалийн болон бусад албан татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлөх” гэсэн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт өөрчлөлт оруулан Үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулж байгаа барилгын материал, дэд бүтэц, тоног төхөөрөмжийн нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 4 жил хүртэлх хугацаагаар нэг удаа сунгах шийдвэрийг Засгийн газар гаргахаар зохицуулсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаанд төрөөс бодлогын болон бусад шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх хууль эрх зүйн орчин бүрдэж, хөрөнгө оруулалт татах эрх зүйн таатай орчин бий болж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэн үйлдвэрлэлийг цогцолбороор нь хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top