x

УИХ-ын 2024 оны сонгуулийг зохион байгуулахад төсөв нь хүрэхгүй байна гэв

Төрийн байгуулалтын байнгын хороо лхагва гаригийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэлтэй холбогдуулан сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны мэдээллийг сонсов.

"2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмж хэрэглэхийг зөвшөөрсөн. 

Сонгуулийн ерөнхий хороо, түүний дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд хэрэглэх сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, сонгуульд бэлтгэл ажлыг хууль тогтоомжид заасны дагуу үе шаттайгаар авч хэрэгжүүлэн, техникийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна. 

Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг шинэчлэн тодорхойлох, эрсдэлт хүчин зүйлийг арилгах зорилгоор Сонгуулийн ерөнхий хорооноос Тагнуулын ерөнхий газарт хүсэлт гаргаж, холбогдох зөвлөмжийг авсан. Тагнуулын ерөнхий газраас ирүүлсэн зөвлөмжийн дагуу Сонгуулийн ерөнхий хорооны кибер аюулгүй байдлын бодлого, Кибер аюулгүй байдлыг хангах журам, Онцгой байдлын үед мэдээллийн систем, сүлжээний тасралтгүй ажиллагааны төлөвлөгөө зэрэг бодлогын баримт бичгийг шинэчлэн баталж, дагаж мөрдөж, хэрэгжүүлж эхэлжээ. 

Сонгуулийн мэдээллийн нэгдсэн санг ашиглалтад оруулснаар сонгууль зохион байгуулах үед үүсэж болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлж, бүртгэл болон сургалт, мэдээллийг түргэн шуурхай хангаж ажиллах ач холбогдолтой.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.17 дахь хэсэгт “Сонгогчдын нэрийн жагсаалт цаасан болон цахим хэлбэртэй нэгдсэн нэг сантай байх бөгөөд сонгогчийг сонгуулийн зөвхөн нэг хэсэгт бүртгэнэ.” гэж заасны дагуу нэгдсэн сангаас бүртгэлийг тулгах, улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд дамжуулан ажиллахдаа 2,200 ширхэг 4G сүлжээний төхөөрөмжийг хэрэглэнэ. Уг шийдлийг хэрэгжүүлэх зардалд 484 сая төгрөг шаардлагатай.

Монгол Улсаас хилийн чанадад ажиллаж буй Дипломат төлөөлөгчийн газрын программ хангамжийг иргэний улсын бүртгэлийн газрын цахим мэдээллийн сан дахь сонгогчийн бүртгэлийн нэгдсэн санд бүрэн холбох шаардлага үүссэн. Монгол Улсаас хилийн чанадад 49 дипломат төлөөлөгчийн газар бий. Тэдгээрээс есөн нэгжийг иргэний бүртгэлийн нэгдсэн санд холбосон. Дипломат төлөөлөгчийн газруудад VPN сүлжээ тавих бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалт, хувийн мэдээллийн нууцлалыг хадгалж, хамгаалах үүднээс Тагнуулын ерөнхий газрын зөвшөөрлөөр уг ажлыг гүйцэтгэнэ.

Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх, гадаад дахь сонгогчдын саналыг авах зорилгоор 38 нэгжид ажиллуулах техник, төхөөрөмжийг шинэчилсэн. VPN сүлжээг нэвтрүүлэхэд 470,301,330 төгрөгийн төсвийг шийдвэрлэн ажиллах шаардлагатай талаар Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороонд танилцуулсан" болохыг УИХ-ын гишүүн Г.Ганболд мэдээллээ.

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга П.Дэлгэрнаран "Ээлжит сонгуулийг зохион байгуулахад шаардлагатай зардлын төсөв 38.9 тэрбум төгрөгийн төслийг хүргүүлсэн боловч 17.2 хувь нь хасагдаж батлагдсан.

Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад сонгуулийн тойргийг бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрт нийцүүлэн томсгосонтой холбогдуулан саналын хуудасны хэмжээ өөрчлөгдсөн, хэвлүүлэх нэмэлт зардал шаардлагатай байгаа.

Саналын хуудаст тэмдэглэх нэр дэвшигчдийн тоо нэмэгдсэн тул санал авах ажиллагааг хэвийн явуулах, сонгогчдод хүндрэл учруулахгүй байх зэргээс улбаалан санал авах байрыг нэмж бэлтгэх, санал авах бүхээгийг нэмж байршуулах, хүрэлцээтэй байлгах зардал нэмэгдсэн.

Байнгын бус ажиллагаатай сонгуулийн хороодод нийт 25,951 төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч ажиллах урьдчилсан тооцоо гарсан.

Бүх шатны сонгуулийн байгууллагад ажилласан ажилтнуудад олгох урамшуулал, гадаад дахь сонгогчдоос санал авах ажиллагаатай холбогдуулан бүртгэл мэдээллийг нэгдсэн цахим санд холбох, сонгуулийн шинэ тогтолцоо, санал авах ажиллагааны зааварчилгаа мэдээллийг түгээх, цагдаагийн хяналт, хамгаалалт зэрэг үйл ажиллагаанд санхүүжилт шаардлагатай болсон тул шийдвэрлэж өгөхийг" хүслээ.

Саналын хуудас нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд ямар ч тохиолдолд санал тоолох төхөөрөмжид багтах аж.

Нэг сонгогчийн саналаа өгөх хугацаа гурав дахин нэмэгдсэн ч нэг хэсгийн хороонд 2,130 гаруй сонгогч оногдож байгаа гэсэн тооцооллыг хийсэн тул асуудалгүй болохыг сонгуулийн төв байгууллагын төлөөлөл хэлсэн юм.

Санал авах өдөр сонгогчдын нэрийн жагсаалтын бүртгэлийг цахим нэгдсэн сангаас татахдаа “асаалттай” горимд байлгах уу гэсэн асуултад Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан "Бүх хэсгийн хороод цахим сүлжээнд холбогдож ажиллана" гэв.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахтай холбогдуулан шаардагдах зардлыг гаргуулах чиглэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос Засгийн газарт хүргүүлж, санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна 5 цаг 39 мин Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ 5 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн.  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй 6 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 15 цаг 49 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Уржигдар 15 цаг 01 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав Уржигдар 14 цаг 56 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв Уржигдар 14 цаг 47 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна Уржигдар 14 цаг 41 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Уржигдар 14 цаг 35 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ Уржигдар 14 цаг 31 мин Хөгжих үү, хоцрох уу? Уржигдар 14 цаг 23 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй Уржигдар 14 цаг 07 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ 2026-04-17 Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна 2026-04-17 Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 2026-04-17 Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо 2026-04-17 Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ 2026-04-17 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов 2026-04-17 Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ 2026-04-17 Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв 2026-04-17
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ...
Top