x

Бүгд Найрамдах Филиппин болон Тайландын Хаант улсын Сенатын Ерөнхийлөгч нарт бараалхав

Монгол Улс, Бүгд Найрамдах Филиппин болон Тайландын Хаант улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулсан, хоёр улсын найрамдлын бүлгийн гишүүд чуулганы завсарлагааны үеэр Бүгд Найрамдах Филиппин улс болон Тайландын Хаант улсын Сенатад тус тус айлчиллаа.

Айлчлалын бүрэлдэхүүнд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Б.Пүрэвдорж, Улсын Их Хурлын гишүүн, Ц.Сандаг-Очир нар байлцаж, Бүгд Найрамдах Филиппин улсын Сенатын Ерөнхийлөгч Эрхэмсэг Хуан Мигель Ф.Зубирид бараалхав. Энэ үеэр хоёр улсын парламент хоорондын харилцааг өргөжүүлж, улс төр, нийгэм, эдийн засгийн олон талт хамтын ажиллагааны хүрээнд санал солилцсоноос гадна ард иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомжийн чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

Филиппин улсын хувьд татварын суурь шинэчлэлийг 2018 оноос амжилттай эхлүүлж, 2033 он хүртэл таван үе шаттайгаар хэрэгжүүлж буй талаар айлчлалын үеэр танилцуулж байсан юм. Энэ хүрээнд найрамдлын бүлгийн гишүүд Сенатын гишүүн Франсис Эскудеро, Төлөөлөгчдийн танхимын Төсөв, татварын байнгын хорооны дарга эрхэмсэг Жой Салсида, Сангийн Сайд Ральф Гонзалэс Ректо, Төсөв, санхүүгийн дэд сайд болон Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Карло С.Адриано, Дотоод орлогын товчооны Комиссар Жуниор Ромео Лумагуи нартай уулзлаа. Уулзалтаар Филиппин Улсад амжилттай хэрэгжүүлж буй татварын суурь шинэчлэлийн хүрээнд үндэсний үйлдвэрлэл, аж ахуйн нэгж байгууллага, дундаж давхаргыг хэрхэн дэмжиж буй талаар болон Монгол Улсын төсвийн шинэчлэлийн үе шат, зорилтуудын хүрээнд мэдээлэл солилцов. 

Түүнчлэн энэ сарын 10-наас 13-ны өдрүүдэд төлөөлөгчид Тайландын Хаант улсын Үндэсний Хууль Тогтоох Ассамблейн Ерөнхийлөгч бөгөөд Төлөөлөгчдийн хурлын дарга Эрхэмсэг Понпетч Вичитчолчайд бараалхаж, Үндэсний Хууль Тогтоох Ассамблей дахь Тайланд-Монголын Парламентын найрамдлын бүлгийн Ерөнхийлөгч Анусак Конгмалай болон найрамдлын бүлгийн гишүүд, Төсвийн байнгын хорооны дарга Наттапонг Ренгпанявут болон байнгын хорооны гишүүдтэй уулзсан юм.

Эдгээр уулзалтаар төсвийн эрх зүйн орчин, татварын бодлого, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа, цаашдын зорилтот ажлуудын талаар хэлэлцэж, хоёр орны найрсаг харилцаагаа улам бүр бэхжүүлж, харилцан туршлага солилцох, олон талт чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.

Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулсан энэ удаагийн айлчлалаар хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үр дүн бүхий яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны санаачилгуудыг хэлэлцсэнээс гадна цаашид хоёр улсын парламентын удирдлага, парламент дахь найрамдлын бүлгүүдийн харилцааг идэвхжүүлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдсэн юм гэж УИХ-ын Төсвийн байнгын хорооны ажлын албанаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top