x

АН, МАН-ын бага хурлуудаар томилгоотой холбоотой хөдөлгөөн өрнөх үү

Гуравдугаар сарын 25-н гэхэд сонгуульд оролцох улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө аудитын дээд байгууллагад хүргүүлэх хуулийн хугацаатай. Тиймээс энэ долоо хоногт багтаад улс төрийн намууд бага хурлаа хуралдуулах шаардлага бий болсон. Юутай ч улс төрийн хоёр том хүчин болох МАН, АН-ын бага хурал энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд болох сурагтай. Эрх баригч МАН-ын хувьд удахгүй болох бага хурлаараа мөрийн хөтөлбөрөө батлахаас гадна генсекээ солино гэсэн албан бус мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж байна.

Энэ асуудлаар тус намын удирдлагууд тодорхой мэдээлэл өгөөгүй ч генсек солигдох яриа нам дотор нь хүчтэй явагдаж байгаа юм. Улстөрчдийн хэлдэг үг бий. Гарам дээр морио сольдоггүй гэж. Тэгвэл сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд МАН-ын хувьд үнэхээр генсекээ солих эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Хэрэв одоогийн генсек энэ сонгуулиар УИХ-д нэр дэвшихээр бол ажлаа өгч таарна. Тэгвэл энэхүү асуудлаа сонгуулиас өмнө нэн яаралтай намаараа шийдвэрлүүлэх шаардлага үүсэх юм. Хэрэв генсек нь нэр дэвшихээр бол түүний оронд хэн болох вэ. Хэн энэ намын гал тогоог барьж сонгуульд оролцох вэ гэдэг асуудал яригдана. Одоогоор МАН-ын генсект яригдаж байгаа гэх ганц улстөрч бий. Тэр нь ЕТГ-ын дарга Я.Содбаатар. Гэхдээ энэ бол “тамхины цэг”-ийн мэдээлэл. Юутай ч энэ долоо хоногт болох МАН-ын хурлаар дээрх асуудлууд тодорхой болохоор байна.

Харин сөрөг намын бага хурал мөн энэ долоо хоногт болох сурагтай. АН-ын хувьд генсекээ солих асуудлыг намын удирдлагууд нь өнөөг хүртэл ярихгүй байгаагаас харахад тэд энэ сонгуульд саяхан томилогдсон генсектэйгээ оролцох магадлал өндөр байгаа юм. Ер нь өнөөгийн АН-ын удирдлага, одоо байгаа дарга нарыг нь Засгийн газар чигээс илүү дэмжиж, харин өөрчлөгдөх улс төрийн нөхцөлийг Ерөнхийлөгч чигээс нөлөөлж байгаа гэх хөшигний ардах улс төрийн мэдээлэл яригдах болсон. Гэвч энэ бол бодитой мэдээлэл мөн эсэх нь эргэлзээтэй. Улс төрийн хүрээнд зориуд ийм мэдээлэл түгээж, гэрэл цохиулах арга байдаг. Нөгөөтэйгүүр улс төрийн хүрээнд зориуд ийм яриа гарган тавьж, намуудыг маргалдуулах, толхилцоотой байгаа мэтээр харагдуулах санаархал ч явж байхыг үгүйсгэхгүй.

Тиймээс МАН-ын хувьд удахгүй болох бага хурлаараа ямар нэгэн томилгооны асуудал ярихгүй. Харин намын мөрийн хөтөлбөрөө батлаад холбогдох байгууллагуудад өгөх, сонгуульд нэр дэвших гишүүдийнхээ асуудлыг илүүтэй ярих таамагтай байна. АН-ын хувьд нэгдмэл болж чадсан ч гэсэн хурлууд нь хэзээд л маргаантай болдог онцлогтой. Тэр утгаараа энэ долоо хоногийн сүүлээр сонгуульд оролцох улс төрийн намуудын бага хурал нэлээд их улстөржсөн, халуухан уур амьсгалтай болох шинжтэй байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top