x

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяажактай уулзлаа

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар Монгол Улсад айлчилж буй Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяажактай өнөөдөр уулзлаа.

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дэд даргын энэхүү айлчлал нь энэ онд хоёр улсын хооронд хэрэгжиж буй анхны өндөр түвшний айлчлал хэмээн тэмдэглээд, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр, Өнгөрсөн онд манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түүхэн жил болж өнгөрлөө. Монгол Улсын Ерөнхийлөгч 18 жилийн дараа Лаос Улсад төрийн айлчлал хийж, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга 11 жилийн дараа Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Эдгээр айлчлал нь хоёр улсын харилцааны түүхэн шинэ хуудсыг нээж, бидний өвөг дээдсийн тогтоосон ахан дүүсийн найрсаг харилцааг улам бүр бататгасан хэмээн онцлов.

УИХ-ын дэд дарга Монгол Улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулан УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлснийг дурдаад, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны танхимыг шинэчлэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулж, хоёр улсын харилцааны найрамдлын бэлгэ тэмдэг болсон улаан модон сандал, ширээг нэмж бэлэглэсэнд талархал илэрхийлэв.

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга хатагтай Сүнтон Сайяажак УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатарт халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлээд, энэ удаагийн айлчлал хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн итгэж байна гэлээ.

Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсад хэрэгжүүлсэн төрийн айлчлал нь хоёр улсын шинэ жарны түүхэнд тодоор бичигдэх үйл явдал болсон гэж үзэж байна. Төрийн айлчлалын дүнгээр талууд Засгийн газар хоорондын хэлэлцээр, байгууллага хоорондын санамж бичиг зэрэг хоёр улсын эрх зүйн үндэс суурийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой баримт бичгүүдийг байгуулсан нь хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, аялал жуулчлал, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна гэв.

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар хоёр улсын улс төрийн харилцааг бэхжүүлж, харилцааны эрх зүйн орчинг бүрдүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа, хэлхээ холбоо чухал үүрэг гүйцэтгэдгийг онцолсон. Тэрбээр, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн даргын Монгол Улсад хийсэн айлчлал нь парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал түлхэц болсон гэдэгт итгэлтэй байна. Монгол, Лаосын харилцааны чухал механизмуудын нэг болох Парламентын бүлгүүдийн ажил хэрэгч уулзалт, ойр дотно хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, Парламентын бүлгийн төлөөлөгчдийг харилцан солилцох замаар хууль тогтоогчдын дэмжлэгийг авах нь уламжлалт харилцааг бэхжүүлэх нэгэн үндэс суурь болох юм.

Манай хоёр улс Парламентын бүлэг, Засгийн газар хоорондын комисс, Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалт зэрэг хамтын ажиллагааны болон яриа хэлэлцээний олон механизмтай. Цаашид энэхүү механизмуудаа ашиглан харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр хөгжүүлэхийн төлөө байна гэлээ.

Хатагтай Сүнтон Сайяажак, Монгол, Лаосын харилцааны чухал механизм болох Засгийн газар хоорондын комиссын XII хуралдааныг 2024 онд Вьентьян хотноо зохион байгуулна хэмээгээд, энэхүү хуралдаан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна хэмээсэн.

Уулзалтын үеэр эдийн засаг, хөдөө аж ахуй, худалдаа, аялал жуулчлал, боловсролын салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Уулзалтад УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пенгсаван Гээвпасөд, Үндэсний Ассамблейн гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дэд дарга, Лаос-Монголын парламентын бүлгийн дэд дарга Сисүнтон С.Пабмисай, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Сингкам Вунгпачан нар оролцлоо.

Уулзалтын дараа БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейгаас Монгол Улсын Их Хуралд бэлэглэх улаан модон тавилгыг хүлээлгэн өгөх-хүлээн авах протоколд УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Сингкам Вунгпачан нар гарын үсэг зурлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада...
Top