x

Н.Энхболд: Сонгуулийг баасан гаригт явуулбал залуучууд идэвхитэй оролцоно

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр орон нутгийн сонгуулийг баасан гаригт явуулах нь зөв, буруу" гэдэг сэдвээр гишүүдийн дунд "жижигхэн" маргаан дэгдэв.  

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

-Орон нутгийн сонгуулийн санал авах өдрөө энэ удаагийнх дээр лхагва гаригт зохион байгуулах хэрэгтэй. Намар нүүдэл суудлын үеэр сонгуулийн ирц маш багасдаг. Дахиад баасан гаригт хийвэл залуучууд оролцохгүй. 

УИХ-ын гишүүн Н.Энхболд: 

-Сонгуулийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан орон нутгийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлсэн. Бүх шатанд хэлэлцэгдээд хамгийн сүүлд алх цохих асуудал үлдсэн байсан. Гэвч ирц хүрээгүй учраас хууль батлагдаагүй. Энэ хуульд зургаан сарын дотор өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалт байсан. Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг аравдугаар сарын 11-ний баасан гаригт зохион байгуулахаар байнгын хорооноос санал болгосон. Өмнөх орон нутгийн сонгууль ч мөн адил баасан гаригт болж байсан. 

Тав дахь өдөр болохоор залуучууд сонгуульд оролцохгүй юм шиг дахин дахин яриад байна. Ийм зүйлд уриалаад байгаа юм шиг сонсогдож байна. Үүнийхээ оронд иргэд төрийн сонгуульдаа идэвхтэй оролцох ёстой гэж ярих хэрэгтэй. Ялангуяа залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцох байх.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top