x

Г.Майцэцэг: Үйлдвэрлэсэн барааны үнэ өндөр байгааг улстөрчдөөс асуух хэрэгтэй

Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үнэтэй байгаа шалтгаан болон үйлдвэрлэгчдэд тулгардаг бэрхшээлийн талаар "Эксклюзив” брэндийн үүсгэн байгуулагч Г.Майцэцэг өнөөдөр "Үндэсний мэдээллийн төв"-д хэвлэлийн бага хурал хийлээ. 

Г.Майцэцэг: 

-"Хоёр хоногийн өмнө Францаас ирсэн нэгэн иргэн Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг үнэтэй байна гэж шүүмжилсэн. Үүнтэй санал нийлж байна. Гэхдээ яагаад ийм үнэтэй байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Монголд үйлдвэрлэсэн бүхэн яагаад үнэтэй байгааг биднээс биш улс төрчдөөс асуух хэрэгтэй. 

Францад сүү, гурил нь Монголоос хямд байдаг гэж сонслоо. Бид хэчнээн сая малтай билээ. Яагаад сүүн бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадчихав? Баруунд буюу Франц зэрэг орнуудад үндэсний үйлдвэрлэл нь хямд байгаа нь бизнес хийдэг хүмүүсийн дунд шударга өрсөлдөөн явагддагтай холбоотой.

Тэнд хот болгон нь сүү болон махны үйлдвэрлэлтэй, манайх шиг нэг газраа бөөгнөрдөггүй. Тухайн орон нутгийнхаа иргэдийн хэрэгцээг хангадаг жижиг үйлдвэрүүд хөгжсөн. Ийм үйлдвэрүүд олон байдаг тул тэд хоорондоо үнэ болон чанараар өрсөлддөг. Ийм боломжийг нь тухайн улсын Засгийн Газар нь бодлогоор дэмждэг. Үйлдвэрлэлийг 20-25 жилийн хугацаатай хөрөнгө оруулалтаар дэмждэг. Манайд бол эсрэгээрээ буюу арилжааны банкнаас сарын 2.0-2.5% хувийн хүүтэй зээл авдаг.

Нөгөө талаас гурил, сүүний үнэ яагаад өндөр өртөгтэй байдаг вэ гэхээр улс төрчид малчид, тариаланчдыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Энэ дарамт үйлдвэрлэгчид дээр л очдог.   

Ингээд ярихаар хувцас биш хүнсний талаар ярьж байна гэж олон хүмүүс шүүмжилсэн. Хувцас бол хүнстэй ижил хүний анхан шатны хэрэгцээ. Нэг ширхэг цамц үйлдвэрлэхэд бид нар гурван удаа татвар төлдөг. Эхнийх нь үйлдвэрлэлийн материалаа гаалиар оруулж ирэхэд 15.5%-ын татвар төлдөг. Оруулж ирсэн түүхий эдээ үйлдвэр дээрээ авчраад бараагаа үйлдвэрлэх явцдаа ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татвар, ААН-ийн орлогын албан татвар, түрээс, тог цахилгаан гээд дуусахгүй. Хийсэн бүтээгдэхүүнээ эцсийн хэрэглэгчдэд хүргэхийн тулд дэлгүүрт лангуу түрээсэлнэ, худалдагчдад цалин хөлсийг нь өгнө гэх мэтээр гурав дахиа татвар төлнө. 

Ийм олон татварын дарамтаас Монголд хийсэн бүтээгдэхүүн гаднаас импортоор орж ирж буй бүтээгдэхүүнтэй үнийн хувьд өрсөлдөх чадваргүй. Үүн дээр манай эрх баригчид гаднын үйлдвэрлэлийг дэмжсэн бодлого гаргадаг.  Тиймээс миний хувьд Монгол Улсын Засгийн Газар болон УИХ-д гомдол гаргаж байна. 

УИХ цар тахлын үеэр хууль баталсан. Энэ хуулиар манай улсад үйлдвэрлэж болохуйц бүтээгдэхүүнийг буюу халдвар хамгаалалтын үед хэрэглэх хувцасны түүхий эдийг гаалийн татвараас чөлөөлсөн. Хуулийг 2020 оны дөрөвдүгээр сард баталчихаад арванхоёрдугаар сарын 31-нд хуульдаа өөрчлөлт оруулж түүхий эдийн материалыг татвартай болгосон. Бэлэн бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирэхэд татваргүй болгосон юм. Засгийн Газрын 132 дугаар тогтоол журмыг үзэж болно. Ингээд үндэсний үйлдвэрлэгчид импортын бараатай өрсөлдөх боломжгүй болдог. 

Манай Засгийн Газар сүүлийн 30 жилд үйлдвэрлэлийг бус худалдааг дэмжсэн бодлого явуулж ирснийг эндээс харж болно. Тиймээс манайд үйлдвэрлэдэг сүү, махны, гурилан бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа юм. Тиймээс иргэдийг энэ талаар зөв ойлголттой байж үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийг уриалж байна. Буруу бодлого явуулж шударга өрсөлдөөн явуулдаг Засгийн Газрын бодлогыг бизнес эрхлэгчид бид дуу нэгтэйгээр эсэргүүцэх ёстой. Ийм асуудал дээр нэгдэж дуугарах хэрэгтэй байна" гэж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада...
Top