x

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой тогтоолуудын хэрэгжилтийг хангана

УИХ-аас Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх 21, 22 дахь илтгэлийг хэлэлцэж, авах арга хэмжээний тухай 49, 35 дугаар тогтоол батлан гаргасан.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх 21 дэх илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай 49-р тогтоолд, гамшиг, ослын үед хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд учирч болзошгүй хохирлын магадлалыг тооцох, хүний эрхийн аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цар тахлын үед бий болсон сурагчдын сурлагын хоцрогдлыг арилгах ажлыг үр дүнтэй шуурхай зохион байгуулах, ажлын байран дахь бэлгийн болон бусад хэлбэрийн дарамтаас урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох талаар Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн байна.

Мөн жендэрийн үр нөлөөг үнэлэх арга зүйг боловсронгуй болгох, өвлийн улиралд хурдан морины үсэргээ, сунгаа зохион байгуулж хүүхдээр хурдан морь унуулахыг хориглох, хянах эрх зүйн зохицуулалт бий болгох, цэргийн дүрмийн бус харьцааг илрүүлэх, бүртгэх, таслан зогсоох, хэрэгжилтэд хяналт тавих зэрэг хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах 6 чиглэлээр анхаарч ажиллахыг даалгажээ.

Тэгвэл Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх 21 дэх илтгэлтэй холбогдуулан гаргасан 35-р тогтоолд, сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, ахмад настны тусламж үйлчилгээний нэгдсэн, цогц тогтолцоог бүрдүүлэх зорилтыг эрчимжүүлэх, жагсаал, цуглаан хийх журмын тухай, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зэрэг 5 чиглэлээр Засгийн газарт үүрэг даалгавар өгсөн байна.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран эдгээр тогтоолын хэрэгжилтэд анхаарч хэлэлцүүлэг хийхээр төлөвлөжээ.

Энэ сарын 13-ны өдөр болох тус хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, яам агентлаг, хууль хяналт, эрүүл мэндийн байгууллага, Хүний эрхийн Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөл болон Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүд, Иргэний нийгмийн төлөөлөл оролцох юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top