x

Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх чөлөөний төлөө тайван жагсаал хийв

Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооноос өчигдөр нийслэлийн төв талбайд тайван жагсаал зохион байгууллаа. 

Жагсаалд ирсэн иргэд эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх чөлөөг дэмжих, ажлын байрны дарамтыг устгах, баталгаат ажлын байруудыг бий болгох зэрэг асуудалд эрх баригчид, төр засгийн удирдлагууд анхаарахлаа хандуулахыг хүсч, үзэл бодлоо илэрхийллээ.

АЭХ-ны тэргүүн Б.Жаргалан: 

-Өнөөдөр баярын өдөр гэхээс илүү тэмцлийн өдөр байсаар ирсэн. Ардчилсан Нам(АН) ямагт эмэгтэйчүүдийн болон нийгмийн асуудалд дуу хоолойгоо хүчтэй илэрхийлдэг.

34 жилийн өмнөх энэ өдөр Ардчилсан хувьсгалын улс төрийн өлсгөлөн хамгийн хурц хэлбэртээ шилжсэн байдаг. Улмаар 1990 оны гуравдугаар сарын 9-ний өдөр тухайн үеийн МАХН-ын Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон юм.

"Март 8" бол Ардчилсан хувьсгалтай холбогддог, АН-ын түүхэнд тод тэмдэглэгдсэн. 34 жилийн өмнө бид улс төрийн эрх чөлөөг түлхүү ярьж байсан бол энэ удаад эдийн засгийн эрх чөлөө, тэр дундаа эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх чөлөө хэрхэн боомилогдож байгаад иргэдийн анхаарлыг татахыг зорьж байна. Учир нь өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн насны хоёр эмэгтэй тутмын нэг нь л албан ёсны баталгаат хөдөлмөр эрхэлж байна. Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх чөлөө боомилогдсоноор улс төрийн оролцоо, нийгэмд эзлэх байр суурь муудна. Иймд энэ асуудлыг анхаарч, төр засаг, эрх баригч нарт дуу хоолойгоо хүргэх нь зүйтэй гэж үзэж байна.

АН-ын Нарийн бичгийн дарга С.Цэнгүүн: 

-"Эрх чөлөөний өдрүүд бол маш чухал гэж бодож энэхүү арга хэмжээнд ирлээ. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай иргэний хүнийхээ хувьд нийгэмд идэвхтэй оролцоотой байх хэрэгтэй гэж боддог. Хүйсээр ялгаварлах шаардлагагүй. Миний бодлоор иргэд юуны эсрэг тэмцэж байгаа вэ гэдгээ сайн бодох ёстой. Хувь хүн рүү дайраад амжилт олохоо больсон. Одоо тогтчихсон байгаа, ямар ч хүн очоод өөрчилж чадахгүй байгаа тэр тогтолцоонд анхаарах ёстой.

Гэрэл зургийг MPA агентлаг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top