x

Засгийн газар: Малчны зээлийн хүүгийн 220 тэрбумыг төр хариуцна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар дараах мэдээллийг хийлээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас хаваржилттай холбогдуулж дараах шийдвэр гаргалаа. Үүнд нэгдүгээрт, малчны зээлийн хүүгийн төлбөрийг Засгийн газраас даахаар болж шийдвэрлэлээ.

Орон нутагт ажиллаж байхад малчид малчны зээлийг тэглээд өгөөч гэж хүсээгүй, зээл төлөлтийг хойшлуулж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Засгийн газрын гишүүд энэ хүсэлт зүй ёсны гэж үзэн, зээлийн эргэн төлөлтийн хугацааг нэг жилээр хойшлуулах, хүүгийн төлөлтийг мөн нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Зээлийн хүүгийн эргэн төлөлтийг нэг жилээр хойшлуулахаар хүүгийн хуримтлал үүсч байгаа. Малчны зээлийн хүү 20.5 хувь байна. Үүний 6 хувийг малчид өөрсдөө төлөх бол үлдсэн 14.5 хувийг Засгийн газраас шийдвэрлэнэ.

Улсын хэмжээнд 1.3 их наяд төгрөгийн малчны зээл байна. Хүүгийн хуримтлал нь 280 орчим тэрбум төгрөг болж байгаа. Зургаан хувийг нь малчид өөрсдөө төлөхөөр үлдсэн 220 тэрбумыг Засгийн газар шийдвэрлэх юм.

Сүүлийн 49 жилд тохиолдоогүй их хэмжээний цас орсон, их хүйтэн хавар болж байна.  Өнөөдрийн байдлаар 2,2 сая толгой мал хорогдсон. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж малын хорогдол хэд болох вэ гэдгийг таахад бэрх байна. 2009-2010 онд болсон зуднаар 10.5 сая мал хорогдуулсан мэдээ бий. Мал их хэмжээгээр хорогдож болзошгүй учраас малжуулах төслийг хэлэлцлээ.

Гуравт, малын өвс тэжээлээс гадна гурилын үнийн өсөлттэй холбоотой асуудал малчдад хүндрэл учруулж байна. Хөдөөд 50 кг гурил 120-130 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. Арга хэмжээ авах ёстой гэдэг санал гаргасан. Үнийн дарамт үүсгэж байгаа учраас арга хэмжээ авах ёстой гэдэг санал гаргасан тул энэ асуудлыг шийдвэрлэлээ.

Хүүхдийн амралт, оюутны амралтыг малчид мөн хөндөж ярьсан. Зудын нөхцөл байдал хүнд байгаагаас хүн хүчний хомсдолд орсон. “Хоёулахнаа энэ их малыг тэжээхэд хүнд байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амрах хугацааг нь нааш нь татаж, сунгаач. Оюутны амралтыг зохицуулж өгөөч” гэсэн.  Тийм учраас уян хатан зохицуулалт хийх чиглэлийг Засгийн газраас Боловсрол шинжлэх ухааны сайдад үүрэг болголоо.

Covid-19 цар тахалтай холбогдуулж Хэмнэлтийн хууль хэрэгжсэн. Уг хуультай холбоотойгоор төр засгийн үйлчилгээг иргэдэд хүргэхтэй холбоотой автомашины хангалт хаагдсан байсан. Хэмнэлтийн хуульд өөрчлөлт оруулснаар автомашины парк шинэчлэл хийх эрх нээгдсэн.

Засгийн газрын хэрэг эрхлэх газарт  164 сумаас автомашины хэрэгцээ үүссэн тухай хүсэлт ирсэн.  Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцээд Улсын нөөцөөс 15 тэрбум төгрөг гаргаж, 105 автомашин худалдан авах шийдвэр гаргалаа.

Зах зээлд борлуулагдаж байгаа автомашинаас туулах чадвартай, орон нутагт төрийн үйлчилгээг явуулах боломжтой гурван төрлийн автомашин худалдан авахаар шийдвэрлэлээ.

Энэ ажлыг Төрийн худалдан авах ажиллагааны газар Улсын онцгой комиссоос үүрэг болгосны дагуу “Ford ranger pickup” загварын 30 орчим машин, Японы "Suzuki Jimny" төрлийн таван хаалгатай автомашин худалдан авах ажлыг зохион байгуулна. Үлдсэн 30 орчим автомашин нь УАЗ фургон загварынх байна. Эдгээр автомашинаар хөдөөгийн сумдыг хангах шийдвэр гаргасан

Хаваржилт хүндэрсэн аймаг сумдад өвс тэжээлийн дэмжлэг  үзүүлэхээр боллоо. Улсын төсөв, аймаг орон нутгийн төсвийн давсан орлогоос зохицуулалт хийх замаар Тариалан эрхлэлтийг дэмжих санд хадгалагдаж байгаа 10 мянган тонн тэжээлийн буудайг үнэ төлбөргүй малчдад өгөхөөр шийдвэрлэлээ.

Мөсөн болон цагаан  зудтай байгаа 110 сум бий. Мөсөн зудтай сум бүрт 150 тонн тэжээлийн буудай, цагаан зудтай сумдад 75 тонн тэжээлийн буудай олгоно. Мөн тэжээл үнэгүй олгоно. Дунджаар нэг айлд 250 кг буюу таван шуудай тэжээл хүргэхээр шийдвэрлэлээ.

Малчдад хоол хүнсний дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ. Улсын нөөцөөс 5 тэрбумыг зарцуулна. Өрх тус бүрт 10 кг гурил, 5 кг будаа хүргэнэ.

Өвөлжилт, хаваржилт хүндхэн орохыг сануулж, Засгийн газраас малчиддаа хандан малаа эдийн засгийн эргэлтэд оруулахыг уриалж байсан. Зарим сумдын малчид малаа 50 хүртэл хувиар эргэлтэд оруулсан ч ихэнх сумд 30 хувиар малаа эргэлтэд оруулсан байна. Гэхдээ махаа зарж борлуулах асуудал тулгамдсан асуудал болсон. Нэгдүгээрт, мах бэлтгэдэг компаниуд малчдын гар дээрээс махыг хэт хямд үнээр худалдан авч байна. Ямааны мах 1 кг нь 3500, хонины мах 1кг нь 5000, үхрийн мах 1 кг нь 7000 төгрөгөөр авч байгаа нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлгээ гэж малчид үзсэн.

Засгийн газрын зүгээс Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад Хөдөө аж ахуйн биржийг 21 аймгийн хэмжээнд зохион байгуулах үүрэг өглөө.

Махны худалдан авалт эрхэлдэг компаниудын хувьд дотоодод мах нийлүүлэхээр ашиг орлого олох боломж хязгаарлагдмал байна гэж үздэг юм байна. Тийм учраас экспортод гаргах зорилгоор мах бэлтгэдэг. Засгийн газрын зүгээс “Хөнгөлөлттэй зээл олгож байгааг харгалзан үзэж, Улаанбаатар хотод махны үнэ хэт өндөр тогтохгүй байхаар үнээ тогтоо. Нийлүүлэлт хий. Хэрвээ нийлүүлэлтийг хангалттай хэмжээнд хийхгүй, үнэ хөөрөгдвөл махны экспортыг хязгаарлах хүртэл арга хэмжээ авна” гэсэн. Мах экспортлогч компаниуд дотоодод нийлүүлэлт хийхээ мэдэгдсэн. Энэ дагуу ирэх гуравдугаар сарын 11-ээс махны худалдааг Улаанбаатар хотод эхлүүлэхээр болж, шийдвэрлэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.69.252.155)
    Хэний мөнгөөр
    2024 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (172.69.252.170)
    Сонгууль хүчтэй
    2024 оны 03 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада...
Top