x

Жижиг намуудын жагсаалт босго давбал хамгийн түрүүнд УИХ-д орж ирэх хүмүүс

Улсын дээд шүүхэд 37 нам бүртгэлтэй байна. Бүгдээрээ 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох эрхтэй. Одоогийн УИХ-д суудалтай гурван нам байна. Тэднээс гадна УИХ-д суудалгүй буюу жижиг 10 гаруй нам идэвхтэй буюу тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Энэ талаас нь харвал ирэх зуны УИХ-ын сонгуулиар нэлээд нам суудал авах боломжтой харагдаж байна.

Учир нь энэ сонгуулиас эхлээд УИХ-ын 126 гишүүний 78 нь мажоратор буюу тойргоос, 48 пропорциональ буюу жагсаалтаас гарч ирнэ. Жижиг намуудын хувьд пропорциональ буюу жагсаалтад илүү найдаж байгаа нь анзаарагдаж эхэллээ. Найдлага бол бий. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 4.2.2-т “Намын тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын дөрөв буюу түүнээс дээш хувийн санал авсан байх” гэсэн босго тавигдсан. Улмаар 74.2.3-т “Хоёр нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын тав буюу түүнээс дээш хувийн санал авсан байх”, 74.2.4-т “Гурав буюу түүнээс дээш нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын долоо буюу түүнээс дээш хувийн санал авсан байх” гэж заасан.

Тэр утгаараа жижиг намуудын жагсаалтыг тэргүүлж, нэгдүгээрт бичигдэж чадсан улстөрчид нам нь босго давбал хамгийн түрүүнд УИХ-д орохоор байна. Тэдгээр намыг Улсын дээд шүүхэд бүртэгдсэн дарааллаар нь харвал Ногоон нам, МҮАН-ын Үндэсний эвслээс ХНХ-ын сайд асан Н.Номтойбаяр, ИЗНН-аас УИХ-ын гишүүн асан Б.Батбаатар, Эх орон намаас УИХ-ын гишүүн асан, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, БНН-аас УИХ-ын гишүүн асан, “Буян”-гийн Б:Жаргалсайхан, Ард түмний намаас УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Монголын хүний төлөө намаас Х.Бат-Ялалт, Үнэн ба зөв намаас А.Отгонбаатар, ШИНЭ намаас УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Иргэдийн оролцооны нэгдлийн намаас УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намаас НИТХ-ын төлөөлөгч Б.Жагар нарт намаасаа хамгийн эхэнд УИХ-ын гишүүн болох боломж харагдаж байна.

Эдний дийлэнх нь УИХ-ын гишүүн, сайдаар ажиллаж байжээ. Тухайлбал Б.Жаргалсайхан 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2006-2007 онд УИХ-ын гишүүнээр ажилласан. Л.Гүндалай 2000 оноос хойш УИХ-д гурав дараалж сонгогдсон. 2006-2007 онд Эрүүл мэндийн сайдаар ажилласан. Б.Батбаатар 2004-2008 онд УИХ-ын гишүүн байсан. Н.Номтойбаяр 2012, 2016 онуудад УИХ-д сонгогдсон. 2012 онд ХНХ-ын дэд сайд, 2016-2017 онд ХНХ-ын сайдын албан тушаалыг хашсан. Б.Эрдэнэбат 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож ажилласан. Ц.Оюунгэрэл 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2012-2014 онд ССАЖ-ын сайдаар томилогдож ажиллажээ. Ж.Батзандан 2012, 2016 онуудад УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Ийм намтартай.

Тэдний тухайд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.3-т заасан “Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараахь шаардлагыг хангасан байна” гэсний дагуу “Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх”, “Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51, түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх”, “Сүүлийн зургаа хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй” гэх шаардлага. 

Мөн “Нэг намын гишүүнийг өөр намаас, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно”, “Нэр дэвшигч нь нэгээс илүү тойрогт нэр дэвшихийг хориглоно”, “Тойрогт болон жагсаалтад зэрэг нэр дэвшихийг хориглоно”, “Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно”, “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэснийг зөрчөөгүй тохиолдолд жагсаалтыг өнгөлөх боломжтой юм байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (172.68.93.136)
    Энэ Жаргалсайхан, Үнэнзөвийн гятдын тагнуул, зэрэг гарууд зүгээр лай л бн.
    2024 оны 02 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада...
Top