x

Г.Занданшатар: Татварын бодлогын цогц шинэчлэл нь дотоодын үйлдвэрлэгч, ажлын байр бий болгогчдыг дэмжихэд чиглэх ёстой

УИХ-ын дарга Г.Занданшатар, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар өнөөдөр Татварын ерөнхий газарт ажиллаж, парламентаас эхлүүлж буй татварын цогц шинэчлэл, нийтийн буюу төрийн санхүүгийн реформын хүрээнд санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн татварын албаны чиг үүрэг, үйл ажиллагаа, дэвшүүлж буй зорилтыг багцлан танилцуулж, үйлчилгээ, стандартын шинэчлэл, цахим хөгжлийн үе шат, явц болон холбогдох судалгаа, тоон мэдээллүүдийг хүргэв. Үүний дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, татвар төлөгчид, аж ахуйн нэгжүүдтэй хийсэн цуврал уулзалтуудын хүрээнд дэвшүүлсэн зарим саналуудаас НӨАТ, АМНАТ, өв залгамжлалын татвар, үл хөдлөх хөрөнгийн татвар болон зарим төрлийн татварын маргаануудын шийдвэрлэлтийн талаар тодруулсан юм.

Тэрбээр үргэжлүүлэн, татварыг зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх бус эдийн засгийг зохицуулах механизмын үүрэг гүйцэтгэдэг гэдгийг тодотгоод татварын бодлого нь үндэсний үйлдвэрлэгч, ажлын байр бий болгогчдыг дэмжих, бизнесийн тогтвортой таатай орчныг бүрдүүлэхэд чиглэх учиртайг тодотголоо. Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаар захирамжаар татварын орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа эргэлзээтэй асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэл хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулан байгуулсан билээ. 

Өнгөрсөн хугацаанд ажлын хэсгийн гишүүд нийт 15 удаа уулзалт зохион байгуулж, мэргэжлийн болон чиглэлийн 12 холбоодтой уулзан, нийт 300 орчим татвар төлөгчийн төлөөлөлтэй салбар бүрт тулгарч буй татварын ачаалал, холбогдох эрх зүйн зохицуулалт, үйл ажиллагаанд нь бэрхшээл учруулахуйц хуулиас давсан дүрэм, журмуудын хүрээнд нээлттэй санал солилцсон гэдгийг УИХ-ын дарга дурдлаа.

Уулзалтын үеэр Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, татвар төлөгчдийн ирүүлсэн саналаас хамгийн тулгамдаж буй асуудал нь Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор гарсан хэм хэмжээний актууд нь хуулиасаа давсан байдаг, мөн төрийн зарим байгууллагаас тогтоосон өндөр хэмжээний үйлчилгээний зохицуулалтын гэх нэртэй хөлс, төлбөр, хураамж нь татвараасаа ялгаагүй ачаалал үүсгэж байгаа нь татварын зардлыг тэр хэмжээгээр нэмэгдүүлж, хүндрэл чирэгдэл үүсгэж байгаа талаар тодотгов. Иймд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн зүгээс татварын шинэчлэлийг тодорхой үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж эхний ээлжинд иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд санхүүгийн ачаалал, хүнд суртал, чирэгдэл үүсгэж буй, хууль тогтоомжид нийцээгүй төлбөр, хураамж, хөлс зэргийг хүчингүй болгох арга хэмжээний талаар Улсын Их Хурлын тогтоолыг батлуулжээ. Эдийн засгийн онолоор татвар нь зах зээлийн эдийн засгийг зохицуулдаг гол механизм, хэрэгслүүдийн цогц мөн. Харин төрөөс татварын бодлого, макро эдийн засгийн бодлогыг нэгдмэл системтэйгээр судалж, тохируулан тааруулж, нийгмийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай болдог. Ингэснээр татвар нь санхүүгийн буюу төсвийн, үйлдвэрлэлийн буюу зохицуулалтын үүргээ гүйцэтгэх боломж бүрдэнэ гэдэгт уулзалтад оролцогчид санал нэгдлээ. Парламентаас санаачлан эхлүүлсэн татварын цогц шинэчлэл, төрийн болон нийтийн санхүүгийн реформыг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бөгөөд үүний үр дүнд татварын асуудлаар урт хугацаанд тогтвортой баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах аж хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top