x

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгохоор санал авч эхэллээ

УИХ-ын дарга Г.Занданшатар 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл боловсруулж, санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн байна. 

Хуулийн төслийг d.parliament.mn-д энэ сарын 15-нд байршуулж, иргэдээс санал авч эхэлжээ. УИХ-ын даргын өргөн барьсан хуулийн төсөлд дараах хоёр заалтыг тусгажээ. Үүнд:

  • нэгдүгээр зүйл. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн “Газрын тухай7,” гэснийг хассугай.
  • хоёрдугаар зүйл. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт буюу "газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах" заалтыг хүчингүй болсонд тооцсугай хэмээн дурджээ. 

2023 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Засгийн газраас өргөн барьсан "Хөрөнгө оруулалтын тухай" хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэх байсан ч ард түмэн эсэргүүцэж байгаа учраас тус хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хойшлууллаа хэмээн УИХ-ын дарга чуулганы үеэр алх цохиж байсан юм. 

Түүнчлэн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд болон Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар тус хуулийн төслийг хэлэлцэхийг эсэргүүцэж УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн билээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.157)
    Сонгууль хүчтэй зарим нь сэрж байна
    2024 оны 02 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top