x

УИХ-ын хаврын чуулганаар Баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын "отгон" хуралдаан буюу хаврын чуулган гуравдугаар сарын 15-нд эхэлнэ. Энэ удаагийн чуулганаар 40 хуулийн төсөл, дөрвөн тогтоолын төсөл хэлэлцэхээр баталжээ.

Чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр багтсан. УИХ дахь АН-ын бүлгээс өргөн барьсан уг хуулийн төслийг хамтран боловсруулахаар УИХ-д суудалтай МАН, АН, ХҮН-ын дарга нар энэ оны нэгдүгээр сарын 31-нд гарын үсэг зурсан. 

Баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар уул уурхайн төслүүд ашигтай ажиллахын хирээр иргэн бүр хуримтлал үүсгэх эрхзүйн орчин бүрдэх юм. Мөн Тавантолгой компани болон Эрдэнэт үйлдвэрийн 34 хувийг иргэн бүрт хувьцаалах Засгийн газрын шийдвэр хэрэгжих боломжтой болно.

Мөн "Эрдэнэс Тавантолгой" компанийн 2023 оны ногдол 286,000 төгрөгийг Баялгийн сангийн тухай хууль батлагдсаны дараа иргэдэд олгохоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдээд байгаа. Тус компани 2022 онд 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, иргэдийн 1072 хувьцааны ногдол ашиг 104,000  төгрөгийг өнгөрсөн сарын 31-нд иргэдийн дансанд шилжүүлсэн. Нийт 351 тэрбум орчим төгрөгийг иргэдэд хувьцааны ногдол ашиг болгон тараажээ.

УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт

  1. Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  2. Ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  3. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  4. Биеийн тамир, спортын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  5. "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  6. Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  7. Даатгалын тухай, Даатгалын зуучлалын тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн төслүүд /Шинэчилсэн найруулга/;
  8. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  9. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  10. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  11. Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл;
  12. Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл;
  13. Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
  14. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  15. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  16. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  17. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  18. Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  19. Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон "Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  20. Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын "Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай" хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  21. Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл"-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  22. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
  23. "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  24. "Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-ний баримт бичиг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  25. Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  26. "Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  27. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  28. Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай хуулийн төсөл;
  29. Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  30. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;
  31. Хөдөө аж ахуйн бүсийн тухай хуулийн төсөл;
  32. Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл;
  33. Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай Юнидруа /Хувийн эрх зүйн нэгтгэх олон улсын хүрээлэн/-ын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  34. Хүний эрхийг хангах багц хуулийн төсөл;
  35. Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  36. Цусны донорын тухай хуулийн төсөл;
  37. Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  38. Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  39. Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  40. Шинжлэх ухааны паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
  41. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  42. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  43. Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  44. Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top