x

Лу.Гантөмөр: Үндэсний баялгийн сан улс төрөөс ангид байх хэрэгтэй

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хамтран боловсруулах санамж бичигт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нар гарын үсэг зурлаа.

Энэ үеэр Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "Парламентад суудалтай намууд Монгол Улсын нийгэм, эдийн засаг, ардчилал, хөгжлийн нөхцөл байдалд дүгнэлт хийлээ. Өнгөрөгч оны сар шинийн баярын үеэс эхлэн тодорхой асуудлуудыг ярилцаж, Монгол Улсын үндэсний эрх ашгийн үүднээс шийдлүүдийг гаргаад явж байна. Бидний хамгийн түрүүнд гаргасан шийдэл бол Монгол Улс парламентын засаглалтай байна. Парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр тодорхой алхамуудыг хийнэ гэдэг шийдэлд хүрээд ард нь гарч чадсан.

Парламентын засаглалтай байхын тулд бид сонгогчдын санал гээгдэхгүй байхад анхаарсан. Ингээд пропорцианаль системийг хуульдаа оруулсан. Ингэснээр олон намын төлөөлөл, олон ургалч үзэлтэй хүмүүсээр Монголын парламент бүрдэх нөхцөлийг хангаж чадсан. Гадна, дотно гэхгүйгээр тойрч суугаад Монголынхоо асуудлыг ярилцдаг боломж бололцоог парламентад суудалтай улс төрийн гурван нам гаргасан.

Мөн эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлүүлье. Иймээс бид нар энэ сонгуулиар нийт нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байх шийдлийг гаргасан. Нам, эвслийн жагсаалтаар орж ирж байгаа бол эрэгтэй, эмэгтэй төлөөллийг 50 хувь, 50 хувь байлгахаар шийдсэн.

Энэ хүрээнд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг дүгнэхэд Монгол бүхэлдээ даргын улс болжээ. Даргын улс гэхээр авлига руу гулсаж орох магадлал өндөр байна. Авлигын гол суурь улс төрийн намд байна гэж өнгөрөгч оны гуравдугаар сарын 1-нд бид бүхэн бусдыгаа уриад хэлэлцүүлэг хийж байсан. Ингээд бид улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн хувилбарыг УИХ-аар баталсан байгаа. Улс төрийн намын шинэ хууль хэрэгжиж эхэлснээр намаар дамжиж авлигачид төрийн толгойд гардаг зүйлийг тодорхой хэмжээгээр хязгаарласан.

Цаашид улс төрийн намын санхүүжилт ил тод байх, хяналттай байх юм. Улс төрийн намд цугларсан мөнгө хэрхэн, юунд зарцуулагддаг байх вэ гэдгийг хуульд тодорхой заасан. Өнөөдрийн Монголын асуудал юу гэхээр цугларсан жаахан мөнгөө талаар нэг тараачихдаг. Энэ нөхцөл байдлаас гарахын тулд бүгдээрээ сонгуулийн тойргийг томсгох ёстой гэж үзсэн. Бодлогын өрсөлдөөнийг бий болгоё. Парламентын гишүүд сонгогдчихоод нэг баг, сум руу татвар төлөгчийн мөнгө, баялгийг зөөж аваачих биш нийт монголын хөгжил дэвшил, үндэсний эрх ашигт зориулагдсан бодлого гаргахаар шийдвэрлэсэн. Энэхүү бодлогоо гаргаж чадсан. Ер нь монголын улс төрийн зураг ямар байх вэ гэдэг нь маш тодорхой болсон. Иймд хөгжлийн хувилбартаа санал нийлэх боломжит хувилбаруудаа гаргаж байна. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэж үг байдаг. Ярилцах хэрэгтэй.

Бид популист улс төрөөс татгалзаж байгаа. Популизм хийж хүмүүсийн амьдралаар тоглодог, доройтуулдаг, эдийн засгаа унагадаг байдлыг таслан зогсоохын төлөө тал талдаа хичээж байгаа. Энэхүү хичээл зүтгэлийг гаргаж чадаж байгаа МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ХҮН-ын дарга Т.Доржханд нарт чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

Өнөөдөр гэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн асуудал яригдаж байна. Хувьцаа эзэмшигчийн ноогдол ашиг авах бол компанийн хуулиар бол гарцааргүй. Харамсалтай энэ компанийг ашигтай ажиллуулж чадахгүй өнөөдрийг хүргэж байгаа нь Монгол Улс баялгийн төлөө уралдсан, баялгаас хүртэх гэсэн тэмцэл өрнөсөн, улс төрийн нөлөө нь баялгийн дээрэм тулаанд аваачсан. Ингээд нэгдсэн дүнгээрээ Монгол Улс баялгийн хараалд өртсөн. Бид баялгийн хараас гарах хэрэгтэй. Гарахдаа хэн нэгэн улстөрч эсвэл хэн нэгэн ухаантай царайлж гэхээс илүү ярилцаж суугаад боломжуудаа эрэлхийлэх юм.

Тухайлбал, улс төрийн бүх намуудад байгаа концепци бол үндэсний баялгийн сантай болох. Энэ сан нь өөрөө улс төрөөс ангид байх хэрэгтэй. Энэ баялаг эзэмшиж, ашиглаж байгаа компаниудын хараа хяналт бол монголчуудын буюу иргэдийн гарт очих ёстой юм байна. Хараа хяналтыг сайжруулах хэрэгтэй. Олдож байгаа жаахан мөнгөө зөв ашиглаж, ирээдүйдээ хуримтлуулъя.

Өнөөдрийн хөгжлийн бодлого руу зарцуулъя. Магадгүй өнөөдрийн амьдарч байгаа хүмүүс хувьцаагаараа дамжуулж, ноогдол ашгаа явъя гэсэн концепцид бид нар саналаа нэгтгээд, санамжаа зурлаа. Мэдээж хэрэг зөрүүтэй саналууд байна. Гэхдээ нэгдэж байгаа саналууд их байна. Баялгийн хараалаас салж, баялгийн ерөөл болгоё. Баялгийг тэгш хуваарилж, монголчуудын өмч байна гэж заасан Үндсэн хуулийн заалтаа амилуулъя гэдэгт санал нэгдлээ" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top