x

ЭТТ компанийн 2022 оны ногдол ашиг 116,000 төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баялгийн сангийн асуудлаар мэдэгдэл хийлээ. Уг мэдэгдлийн эхэнд "Үндэсний Баялгийн сангийн тухай" хуулийн төслийн хамтран боловсруулахаар МАН, АН, ХҮН намын дарга нар гарын үсэг зурав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-"Засгийн газрын хуралдаанаар байгалийн баялгийг тэгш хүртээхэд заасны дагуу Үндэсний Баялгийн сангийн хуулийн төслийг парламентад суудалтай намуудын дарга нартай санамж бичиг байгуулж, хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо.

Ерөнхийлөгчийн баялагтаа эзэн байх суурь зарчимд санал нэгдэж, хуулийн төслүүд өргөн барьсан. Эдгээр төслийг зөвшилцсөн намын дарга нарт талархаж байгаагаа илэрхийлье.

Монгол Улс анх удаа холимог тогтолцоогоор 126 гишүүнийг сонгох гэж байна. Маргааш парламентад суудалтай гурван намын дарга Бүсчилсэн хөгжлийн эдийн засгийн форумд оролцоно. Бид зөвшилцөж, нэгдэж чадвал бодит үр дүн гардгийг нүүрсний сонсгол зэрэг харуулж байна.

Ирээдүйн, тогтворжуулалт, хуримтлал зэрэг сангаас бүрдэнэ. Хөрөнгө оруулалт татах, Норвегийн баялгийн сангийн жишиг загварт тулгуурлан хуулийн төсөл боловсруулахаар нэгдлээ. Стратегийн төслүүдийн 34 хувийг иргэдийн орон сууц зэрэгт зарцуулах юм.

Өнгөрсөн хугацаанд олгогдсон ашигт малтмалын лицензийн талаар сонсгол явуулах зэрэгт уг хуулийн төсөл түлхэц өгнө. Өнөөдрийн хурлаас 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд 1,072 хувьцааг эзэмшүүлэх шийдвэрийг гаргалаа. Монгол Улсын 3.4 сая иргэн "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцаа эзэмшигч болж байна.

Тус компани 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллах урьдчилсан дүгнэлт гарлаа. Компанийн тухай хуулийн дагуу тус компани ногдол ашгаа хуваарилах үүрэгтэй. "Эрдэнэс Тавантолгой" компанийн 2022 оны ногдол ашгийг татварын өмнөх дүнгээр 116,000 төгрөгийг иргэн бүрийн дансанд өнөөдөр шилжүүлэх боломж бүрдсэн гэж ойлгож болно.

2023 оны ногдол ашиг урьдчилсан байдлаар 286,000 төгрөг байх төсөөлөл гарлаа. Санхүүгийн аудит орж, Баялгийн сангийн тухай хууль хэлэлцэн батлагдах үед энэхүү асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд бэлэн болно гэдэг мэдээллийг "Эрдэнэс Тавантолгой" компаниас өгсөн.

Баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар байгалийн баялгийн төслүүд эрчимжиж, ашигтай ажиллах тусам иргэн бүр хуримтлалын нэрийн дансандаа хадгаламж үүсгэх эрхзүйн орчин бүрдэнэ. Өөрөөр хэлбэл 1,072 хувьцааны ногдол ашгийг бэлэн мөнгөөр олгох орчныг өмнө нь бүрдүүлсэн.

Оюутолгой компани болон Эрдэнэт үйлдвэрийн 34%-ийн хувьцаа нь иргэн бүрийн хуримтлалын нэгдсэн санд шилжинэ. Тодорхой хугацаанд түгжигдэж, орон сууц, боловсрол, эрүүл мэндэд зарцуулагдах, арвижуулах эрхзүйн орчин багцаар үйлчлэх зарчмыг тохирсон. Компаниудын ТУЗ-ийн гишүүдийг хараат бусаар ажиллуулахад иргэд оролцох боломж бүрдэнэ" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top