x

“Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” сэдэвт үндэсний чуулганы зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлнэ

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 7 удаа хуралдаж, найман бүлэг асуудлын хүрээнд хуулийн төсөл нэгийг, Байнгын хорооны тогтоол дөрвийг, яам, агентлаг, харьяа байгууллагын тайлан, мэдээлэл хоёрыг хэлэлцэж шийдвэрлэв.

Тухайлбал, Байнгын хорооны 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор “Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар зөвлөмж, санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх шийдвэрийн төсөл боловсруулах” Ажлын хэсгийг байгууллаа. Монгол хэл, бичиг үсгийг эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх төрийн үүргийг хуулийн хүрээнд хангуулах, хяналт шалгалт хийх зорилготой тус Ажлын хэсэг “Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” сэдэвт үндэсний чуулганыг энэ оны эхэнд 500 гаруй оролцогчтой зохион байгуулсан юм. Уг арга хэмжээний хэлэлцүүлгийн үр дүнд зөвлөмж гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр тогтов.  

Түүнчлэн Байнгын хороо Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Хуулийн төслийг хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг УИХ-ын Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн удаатай. Мөн Боловсролын багц хууль батлагдсантай холбогдуулан уг  хуулийн Ажлын хэсгийн гишүүд Баянхонгор, Өвөрхангай, Дархан-Уул, Говьсүмбэр, Дундговь аймагт томилолтоор ажиллан орон нутгийн иргэдэд хууль, тогтоомж сурталчлав.

Байнгын хорооны зүгээс боловсрол, соёл, спортын салбарын яам, агентлагийн удирдлагуудтай уулзаж, 2024 онд тухайн хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, тулгамдаж буй асуудлын гарц, шийдэл, эрх зүйн орчны талаар санал солилцлоо.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада...
Top