x

Хаврын морин уралдаан зохион байгуулах хуулийн төсөл өргөн барив

Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хаврын морин уралдаан зохион байгуулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ц.Туваан нар /2024.01.22/ УИХ-ын даргад өргөн барилаа. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Сүүлийн үед малчид болон уяачдаас хаврын морин уралдаантай холбоотой санал ирүүлж байгаа. Мөн үндэсний өв соёл, талын монголчуудын хүүхэд наснаасаа морь унах, дээдлэх уламжлал алдагдаж байгаа талаар хүсэлтүүд ирсэн.

Удаан хугацаанд судалгаа хийсний үр дүнд өнөөдрийн хуулийн төслийг өргөн барьж байна. Монголчууд шинийн 15-ны дотор урин хавартай золгосны баяр болгож морио уралдуулдаг заншилтай. Энэ нь өвлийн морин уралдаан хэмээн мушгиж ярьдгаас тэс ондоо зүйл. 

Монголчуудын нүүдэлчин ахуй соёл хумигдаж хотжих байдал анзаарагддаг. Үүний дотор морины өв соёл орхигдох зүйл гарч байгаа. 

Хаврын морин уралдаантай холбогдуулан хүүхдийн эрхийн асуудал яригддаг. Хуулийн төсөлд гадна агаарын температур цельсийн нэмэх хэм рүү орж ирсэн үед морины уралдаан зохион байгуулах заалтыг оруулж ирсэн. 

Бас нэгэн сөрөг зүйл нь ард иргэд нэгдсэн зохион байгуулалтгүй, холбогдох албаны хяналтгүй орчинд уралдаж байна. Тэгэхээр хорьсон тохиолдолд иймэрхүү уралдаан ихсэж байгаа юм. Энэ асуудлыг харьяа байгууллагын хяналтын дор зохион байгуулах хуулийг санаачилсан.

Өвөр Монголын Өөртөө Засах Орон руу Монголын унаач, уяач нар гарч морин уралдаан зохион байгуулах явдал түгээмэл болж байна. Талын морьтон монголчууд бид морин соёлоо нэг тийш нь алдах вий гэсэн зовнил байна.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: 

-Хаврын морин уралдааныг тавдугаар сарын 1-н хүртэл хорьсон. Тухайн адууны шинэ ногоонд гарч буй цаг хугацаанд уралдаан зохион байгуулж байгаа нь шууд утгаараа үржилд муу нөлөө үзүүлж байна. 

Даяаршиж буй дэлхийд монголчууд бидний ондоошлын гол асуудал нь эрийн гурван наадам. Үүнийг шууд утгаараа Өвөр Монголчуудад алдах нөхцөл байдал тулгарсан. Тэгэхээр зөв талаас нь харж уралдаанаа зохион байгуулах нь уяачид, морь сонирхогчдын хамгийн их хүсэж буй асуудал юм. 

Өөрсдийнхөө хүч хөдөлмөрийг шавхаж хавартай золгосон малчдад хөөр гунигийг нь хуваалцах баярыг хийлгэх ёстой. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top