x

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргыг сонголоо

УИХ-ын 2024 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн шинэ гишүүдийг томилсон. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 2024 оны эхний хурал өнөөдөр (2024.01.22) болж, зөвлөлийн даргаа сонголоо.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.5-д “Зөвлөлийн гишүүд нь даргаа олонхын саналаар 2 жилийн хугацаагаар сонгож, чөлөөлнө. Зөвлөлийн даргыг нэг удаа улируулан сонгож болно” гэж заасныг хуралдаан даргалагч Р.Рэнцэнбазар дурдаад, Зөвлөлийн даргад нэр дэвшигч Н.Энхбаяр, Н.Ууганбаатар нарын талаар танилцуулж санал хураалт явууллаа. Санал хураалтаар Зөвлөлийн гишүүн Н.Энхбаяр 71.5 хувийн санал авч Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар сонгогдлоо.  

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулсан шинэчлэлийн дагуу төсвийн тогтвортой байдлыг хангах, санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангах, хариуцлагатай байх зарчмуудыг хэрэгжүүлэх зорилгоор УИХ байнгын, орон тооны мэргэжлийн институци болох Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг томилж ажиллуулахаар хуульчилсан. Зөвлөл нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэх үед шаардлагатай мэргэжлийн зөвлөмж, дүгнэлтийг гаргах чиг үүргийг хэрэгжүүлэх тул түүний үйл ажиллагаа нь хараат бус, бие даасан байх зайлшгүй шаардлагатай хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга Д.Эрдэнэсамбуу мэдэгдсэн юм.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаярт УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Төсвийн тогтвортой байдлын дарга асан Д.Даваасамбуу нар тамга тэмдэг болон 2018-2023 оны үйл ажиллагааны тайланг гардуулан өглөө.

Энэ үеэр Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр, Төсвийн тогтвортой байдлын үйл ажиллагаанд цаашид  олон нийтийн оролцоог хангах,  ил тод нээлттэй мэдээлэх, хэлэлцүүлэг зохион байгуулах, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, түүнээс суралцах, эдийн засгийн тохиромжтой загварыг ашиглах зэрэг асуудалд анхаарал хандуулж ажиллахаа мэдэгдсэн.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл ийнхүү албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн боллоо хэмээгээд, Төсвийн тогтвортой байдлын даргаар сонгогдсон Н.Энхбаяр болон гишүүдэд ажлын амжилт хүслээ. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн үндсэн чиг үүрэг нь эдийн засгийн төсөөлөл, таамаглал хийх, төсвийн болон хөгжлийн бодлогын тогтвортой байдалд шинжилгээ хийх, төсөвт учрах эрсдэлийн шинжилгээ хийх, төсвийн реформ, төсвийн зарлагын реформ, энэ дотор нийтийн санхүүгийн реформ, сангуудын реформуудыг хийхэд судалгаа нотолгоо нь дээр үндэслэн дүгнэлт, зөвлөмж гаргаж УИХ-ыг шийдвэр гаргахад туслалцаа үзүүлэх, төсөв, санхүүгийн холбогдолтой шийдвэрийн нөлөөллийг таниулах зорилгоор олон нийтийг төсвийн талаарх мэдээллээр хангаж, төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангаж ажиллах үндсэн чиг үүрэгтэй. Мөн  эдийн засгийн таамаглалын тайлан, төсвийн эрсдэлийн болон төсвийн тогтвортой байдлын тайлан, бодлогын нөлөөллийн шинжилгээний тайланг сар, улирал бүрээр гарган хуралдаанаараа хэлэлцэн, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд танилцуулж, олон нийтэд мэдээлэх ба хагас жил тутам олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах үүрэгтэй гэдгийг тодотголоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна 8 цаг 0 мин Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ 8 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн.  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй 8 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 15 цаг 49 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Уржигдар 15 цаг 01 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав Уржигдар 14 цаг 56 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв Уржигдар 14 цаг 47 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна Уржигдар 14 цаг 41 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Уржигдар 14 цаг 35 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ Уржигдар 14 цаг 31 мин Хөгжих үү, хоцрох уу? Уржигдар 14 цаг 23 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй Уржигдар 14 цаг 07 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ 2026-04-17 Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна 2026-04-17 Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 2026-04-17 Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо 2026-04-17 Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ 2026-04-17 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов 2026-04-17 Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ 2026-04-17 Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв 2026-04-17
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ...
Top