x

Г.Занданшатар: Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хойшлууллаа

УИХ-ын намрын ээлжит чуулганы хаалтын хуралдаан өнөөдөр боллоо. 

Энэ үеэр хэлэлцэх асуудлын өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрээр "УИХ-ын гишүүд ээ, бид Үндсэн хуулиа эрхэмлэн, төр ард түмний язгуур ашгийг дээдэлж ажиллахаар тангараг өргөсөн. УИХ бол ард түмний төлөөлөгчийн байгууллага.

Тиймээс УИХ-д 156 албан бичгээр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хойшлуулах санал ирсэн. Мөн олон мянган иргэдийн гарын үсэгтэй бичиг ирсэн. 

Ард түмэн эсэргүүцэж байгаа учраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулж байна. 

Гэхдээ анхааруулж хэлэхэд парламентад суудалтай улс төрийн намуудын удирдлагууд зөвшилцөөд Баялгийн сангийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Бүсийн хөгжлийн тухай хууль, Худалдаа аж үйлдвэрийн танхимын хуультай уялдуулж хэлэлцэх ёстой гэсэн зарчмын санал ирсэн.

УИХ дахь Ардчилсан Намын бүлэгт энэ хуулийн талаар хэлэлцэж санал дүгнэлт гаргах эрх байгаа. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөмжийн үзэл баримтлалтай нийцэхгүй байна гэж УИХ-ын гишүүн үзсэн бол байнгын хороо, намын бүлгээрээ дамжуулж санал дүгнэлт ирүүлэх ёстой. Гэвч Ардчилсан Намын бүлэг энэ талаар санал дүгнэлт ирүүлээгүй" хэмээн хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top