x

УИХ-ын 2023 оны намрын ээлжит өндөрлөлөө

УИХ-ын 2023 оны намрын ээлжит өндөрлөлөө. Чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. 

Тэрээр "УИХ-ын эрхэм гишүүд, хадагтай ноёд оо! УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиар бүрдсэн парламент намрын отгон чуулганаа өндөрлүүлж байна. Энэ удаагийн чуулган Үндсэн хуульд заасан ажлын 75 өдөр хуралдаж, 224 хууль, УИХ-ын 62 тогтоол баталлаа. Эрх зүйн шинэчлэл хийсэн чуулган боллоо. 

Энэ чуулганыг бүхэлд нь шинэчлэлийн парламент байсан гэж дүгнэж болно. 2023 онд Монгол Улс 3.5 сая иргэнтэй болсон. Тиймээс УИХ ард түмний засаглах эрхийг хангах, төлөөлөх, хэрэгжүүлэх, цахим парламент байх зорилтоо хэрэгжүүллээ. 

Олуулаа болохын хэрээр монголчууд их нүүдлийн зүг хөдөлж эхэллээ. Цэгцрэх хөдөлгөөний чуулган болсон гэж хэлмээр байна. Уламжлал шинэчлэл хоёрын тэнцвэр, хулгайч хууль зөрчигчдийг илрүүлэн шүүн шийтгэх их өөрчлөлтөд тэмүүлсэн хөдөлгөөн идэвхэжсэн цаг үеийг туулж байна. 

Бужигнаантай ч нийгмийн бухимдалтай юм шиг санагдах энэ хөдөлгөөн эмх цэгцээ олох эерэг үйл явц юм. Ардчилал улам хэрсүүжиж, төлөвшинө. Үр дүнд нь Монгол улс хүчирхэгжиж, хүн бүр жаргалтай амьдрах нөхцөл бүрдэнэ.

Нийгэмд бухимдал их байна гэсэн дүгнэлтийг судалгааны байгууллагууд гаргасан. Энэ нь шударга бус болон эдийн засгийн өсөлтийн хүртээмжгүй байдлаас шалтгаалж байна. Иргэдийн амьдрал сайжраагүй байхад эдийн засаг өсөж, инфляц нэг оронтой тоонд байна гэж ярих бухимдлыг үүсгэсэн гэжээ. 

УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хоёр үе шаттай явуулж, 412 гэрчийг дуудан оролцуулсан. Өмнө нь өндөр дээд түвшний улс төрч, эрх мэдэл бүхий хууль сахиулагч, шударга бус замаар бизнес эрхлэгч гурав эрх ашгаараа нийлсэн тогтолцоо бүх юмыг далдалдаг байсан. 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 10, 20 жилээр далд байсан хулгай дээрэм ил гарч нийгмийг бухимдуулж байгаа. Гэхдээ ард иргэд хариуцлага тооцох асуудал муу байна гэсэн.

Эрхэм гишүүд ээ! Монгол Улс бол хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн  үндсэн хуультай ардчилсан улс. Хэнээс ч хараат бус ажиллах шүүх засаглал, зөвлөлдөж, маргалдаж мэтгэлцэж хуулиа тогтоох парламентын засаглал, хэн нэгний нөлөөнд үл автах хэвлэл мэдээлэл бол ардчиллын дархлаа. Хэсэг бүлэг хүмүүс явцуу ашиг сонирхлоор ардчилалд халддаг байхыг хэрхэвч бид зөвшөөрөхгүй. 

Өчигдөр би тролл гэдэг гадаад үг хэрэглэсэн. Үүнийг Гоголын зохиолд гардаг шиг амгүй албатууд гэж нэрлэвэл зохино. Нийгмийн сүлжээний нээлттэй бүтцийн ард нуугдсан асар их мөнгө, нарийн бүлэглэлүүд идэвхжиж байна. Энэ нь ардчилалд учирч буй эрсдэлд үзэгдэл хэмээн үзэж талсан сэргийлэх олон арга хэмжээ авч байгаа. 

Авлигын эсрэг тэмцэл, тогтолцооны суурь шинэчлэл, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх Засгийн газрын шийдвэр бүхнийг УИХ гацаа саадгүй баталсан. Гэхдээ Засгийн газар танхимын зарчмаар ажиллаж чадахгүй, байр сууриа нэгтгээгүй зэрэг асуудлын буруутан нь УИХ болдог жишиг тогтож, парламентын нэр хүндэд нөлөөлж байна. 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амилуулах маш чухал сонгуулийн жил эхэлж байна. 126 гишүүн, бүсчилсэн найман тойрог шинэ Монголын шинэ түүхийг бичнэ гэсэн хүлээлт байгаа. Энэ удаагийн сонгуульд намууд бодлогоор өрсөлдөх, нэг аймаг услах бус, бүс нутгийн хөгжил дэвшлийн төлөө өрсөлдөх ёстой. 

Дэлхий дахинд үүссэн шинэ эрсдэл улс орны хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлүүд дотоодын эв нэгдлээ бэхжүүлэхийг шаардсаар байна. Улс төрийн хариуцлагын босго өндөрсөж энэ цаг үетэй хөл нийлүүлэх нь улс төрчдийн сорилт, сонголт юм.

Тиймээс үйлдэл, үйл хэрэг бүрээрээ манлайлагч байгаа хэмээн эрхэм нөхдөөсөө хүсэж, УИХ-ын 2023 оны намрын нэгдсэн чуулган хаасныг мэдэгдье" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top