x

С.Чинзориг: Жорлонг хүртэл дээгүүрээ хуваагаад авчих юм

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц, үр дүнгийн талаар сонслоо.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан энэ асуудлыг дөрөв дэх удаагаа танилцуулж байгаа. Дөрвөн үе шаттай хэрэгжиж буй төслийн аймаг, сум дахь явцын дэлгэрэнгүй тайланг УИХ-ын бүх гишүүнд хүргүүлснээ хуралдааны эхэнд хэллээ.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт жил бүр боловсролын салбарын 100-гаас доошгүй тооны цэцэрлэг, сургуулийн нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламж болгон шинэчлэх зорилт тавьсан. “Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэрийн газраас 100 тэрбум төгрөгийн санхүүжилт гарган Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж байгаа юм байна. Төслийг бүрэн дуусгах нэмэлт санхүүжилт болох 60 тэрбум төгрөгийн төсвийг баталж, нийтдээ 160 тэрбумын санхүүжилтээр ариун цэврийн байгууламжийг шийдвэрлэнэ.

“Эрдэнэт” үйлдвэрийн санхүүжилтээр нийтдээ 820 орчим сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг шинэчилнэ. Улсын хэмжээнд 233 цэцэрлэг, ерөнхий боловсролын 337 сургууль, 250 дотуур байр орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болно. Нийт 17 аймгийн 297 суманд төсөл хэрэгжиж байна. Улсын хэмжээнд гурван цэцэрлэг тутмын нэг нь, ерөнхий боловсролын хоёр сургуулийн нэгд нь төсөл хэрэгжинэ. Түлхүүр гардуулах нөхцөлт гэрээтэй нэгдүгээр ээлжид 172 объектод ажил гүйцэтгүүлэх гэрээлэгдсэнээс 116 нь ашиглалтад орсон байна.

Байнгын объектыг ашиглалтад оруулах Улсын комисс томилсон боловч орон нутагт цас их унасан шалтгаанаар комисс ажиллаж чадаагүй. Үлдсэн 48 объектын ажлын гүйцэтгэл 88 хувьтай байна. Төслийн хоёрдугаар ээлжид 15 аймгийн 42 сумын 135 объектоос 125 нь ашиглалтад орсон. Гуравдугаар ээлжийн угсралтын ажлын гэрээг байгуулж, хоёр аймгийн таван объект ашиглалтад орж, 10 аймагт ажил эхэлсэн. Эхний санхүүжилтийн тендерүүд зарлагдсан гэдгийг салбарын сайд танилцууллаа.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: 

-"Сэлэнгэ аймгийн нэг сургуулийг хамруулах боломж байна уу гэсэн хүсэлт ирсэн. Ерөө сумын сургууль нүхэн жорлонтой, шинэчилнэ гэсэн боловч гүйцэтгэл нь “тэг” үзүүлэлттэй байгаа нь ямар учиртай юм бол?

Сайд Л.Энх-Амгалан: 

-Ч.Ундрам, Б.Баярсайхан нар энэ төсөлд ихээхэн үүрэгтэй оролцсоныг онцолж хэлэх ёстой. Эхний ээлжийн тендерийг зураг төсөлгүй зарлачихсан учраас дахиж зурах шаардлагатай болсон. Салбарын сайдын хувьд хар толгойгоороо хариуцна гэдгээ өмнө нь хэлсэн. Одоо ч хэлнэ. Ирэх хавар гэхэд бүх асуудлыг шийднэ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: 

-Улс оронд томоохон ажил хийж байгааг бид сонслоо. Барилгын, технологийн салбарын мэргэжилтнүүдтэй уулзсаны үндсэн дээр уг ажлыг эхлүүлсэн ч сайдын хэлснээр “Мордохын хазгай” гэгч болж, эхний ээлж удааширч, гүйцэтгэл дутуу үлдсэн. Улсын комисс хүлээж аваад ярилцахаар хариуцах эзний асуудал хөндөгддөг. Цаашид тухайн сургууль арчилж, тордож, хариуцаж явах эсэх тодорхойгүй байгааг анхаараарай.

Сайд Л.Энх-Амгалан: 

-Ажил удааширсан тухайд хүлээн зөвшөөрнө, энэ тухай дахиж яримааргүй байна. Зарим газарт гэрээ цуцалсан тохиолдол бий.

БЕГ-ын дарга Т.Ням-Очир: 

-Гэрэл цахилгаан тасарсан үед, хүйтний улиралд ажиллах горимтой ариун цэврийн өрөөнүүдийг бариулах шаардлагыг тавьж, цоожлоод явчихдаг, цагийн хуваарьт оруулдаг зэрэг зөрчил гаргахгүй, байнгын ажиллагаатай, урсгал зардлыг хариуцуулахад анхаарч байгаа.

Нэг суман дахь сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг цогцоор нь шийдэхийг хичээж, төлөвлөж ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: 

-Ариун цэврийн байгууламжуудыг цаашид хэвийн ажиллуулахад хэрхэн анхаарч, хэвийн үйл ажиллагааг хангасан, сантехникийн мэргэжлийн боловсон хүчний нөөц бэлтгэсэн үү?

БШУЯ: 

-Төслийг Аймгийн Засаг дарга нар хариуцаж байгаа.

УИХ-ын гишүүн Т.Аубакир: 

-Энэ төсөл нь их чухал ажил үйлчилгээ болохыг онцлоод, бүх суманд баригдаж байгаа объектуудын явцыг хянаж чадаж байгаа юу?. Баян-Өлгий аймагт нэгэн сургуулийн захирлыг хууль бусаар томилсон хэмээн суулт зарласан асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгааг тодруулж, гомдлыг шалгаж өгөхийг хүсэв.

БШУЯ: 

-Барилгын ажлыг чанартай гүйцэтгүүлэхэд анхаарч, байнгын мэдээлэлтэй хяналттай байгаа. Баян-Өлгий аймгийн багшийн асуудлыг аймгийн боловсролын газарт уламжилсан. Суулт зарлахтай холбоотой аймгийн холбогдох газруудтай холбоо барьсан, шаардлагатай арга хэмжээ авч, хариу өгнө.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

-Ажлын хэсгийн ахлагчийн хувьд, төслийг санаачлагчийн хувьд хэт ерөнхий хариулт сонсохгүй, хэрвээ дахиж ийм бүдүүн тойм мэдээлэлтэй өгч, ажлаа хийхгүй, цалгардуулах бол хариуцлага тооцно.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: 

-Хууль хэрэгжихгүй бол бид хэчнээн сайхан хууль батлаад нэмэргүй. Үүний нэг илрэл нь Баян-Өлгий аймагт суулт зарласан багшийн жишээ юм. Салбарын хууль тогтоомжийг дагалдан гарах журмуудыг батлах ёстой. Боловсролын чанарыг сайжруулах, ёс зүйгүй хүмүүст хариуцлага тооцох, үүссэн асуудалд анхаараач гэхээр манай журам батлагдаагүй байна гэсэн хариу ирүүлэх юм. Улс орны асуудлыг хувийн асуудал мэт үзэж, ярих юм. Журам батлагдаагүй байна гээд хүнд хариуцлага тооцож чадахгүй бол шившиг.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: 

-Өвөрхангай аймгийн цэцэрлэг, сургуулийн нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар шинэчлэх ажлын явц муу байна. Жорлонг хүртэл дээгүүрээ хуваагаад авчих юм" гэв.

Мөн Завхан аймгийн Тэс суманд барьсан ариун цэврийн байгууламж нь стандартын бус хэмжээтэй байсан. Гүйцэтгэсэн компанид нь хариуцлага тооцож, үүрэг хүлээсэн албан хаагчдад анхаарахыг, гүйцэтгэлээ хянаж,  өөрсдөө шалгахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан салбарын сайдад сануулав.

Гишүүд салбарын сайдыг уг асуудалд анхаарч, Дэд ажлын хэсэгт гүйцэтгэлээ шуурхайлахад нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх, аймгийн Засаг дарга нарын ажлын гүйцэтгэлийг үнэлэх үед ариун цэврийн байгууламжийг байгуулсан эсэхийг хянах зэргээр нөлөөлөхийг хүссэнээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна 9 цаг 13 мин Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ 9 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн.  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй 9 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 15 цаг 49 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Уржигдар 15 цаг 01 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав Уржигдар 14 цаг 56 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв Уржигдар 14 цаг 47 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна Уржигдар 14 цаг 41 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Уржигдар 14 цаг 35 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ Уржигдар 14 цаг 31 мин Хөгжих үү, хоцрох уу? Уржигдар 14 цаг 23 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй Уржигдар 14 цаг 07 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ 2026-04-17 Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна 2026-04-17 Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 2026-04-17 Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо 2026-04-17 Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ 2026-04-17 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов 2026-04-17 Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ 2026-04-17 Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв 2026-04-17
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ...
Top