x

О.Цогтгэрэл: Засгийн газар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслөө татаж авч, дахин өргөн барих ёстой

Өнгөрөгч баасан гаригт УИХ дахь АН-ын бүлэг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхээс гурван хоногийн хугацаатай завсарлага авсан. Завсарлагын хугацаа өнөөдөр дууссан бөгөөд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл чуулганы нэгдсэн хуралдаан дээр дараах мэдээллийг хийлээ. 

О.Цогтгэрэл:

-"Завсарлагааны хугацаанд Хөрөнгө оруулалтын тухай хуулиар АН-ын бүлгийн санал, байр суурийг нэгтгэсэн. Гадаадын хөрөнгө оруулалт өрийг нэмэгдүүлэхгүйгээр экспортын бүтээгдэхүүн гаргах давуу талтай. Гэсэн ч уг хуулийн төсөлд хариуцлагагүй олон зүйл заалт орж ирсэн. АН-ын бүлгийн байр суурь бол эдийн засагт төрийн оролцоо хамгийн бага байх ёстой. Гэтэл энэ хуулиар төрийн оролцоо хэмжээ хязгааргүй болж байгааг бид ярилцах ёстой. Энэ асуудлыг хоёр хүний хэрүүл мэтээр булзааруулаад өнгөрч болохгүй. Засгийн газар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслөө яаралтай горимоор татаж авч, дахин өргөн барих ёстой гэдэг дээр манай намын бүлэг нэгтгэсэн" гэв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-"Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хоёр хүний хэрүүл болгож болохгүй. Х.Баттулга, Ч.Хүрэлбаатар нийгмийг талцуулахаа болих хэрэгтэй. Хэдэн троллоороо гишүүдийг шантаажилж байгаад хууль батална, эсвэл зогсооно гэж байхгүй. Нэг тал нь "Үндсэн Хуулийн Цэцэд өгнө" гээд, нөгөө нь "Зургаан сар саатууллаа" гээд байдаг. Үндсэн Хуулийн Цэцэд өгөөд байгаа нөхөд 2013 онд "100 жилээр эзэмшүүлэх, ашиглах" хуулийг баталсан. Одоо ямар хууль зөрсөн гээд гүйгээд байгаа юм. Ард түмнийг талцуулдгаа болих хэрэгтэй" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.153)
    Занданшатар бөөрөнхийлж байна
    2024 оны 01 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top