x

Б.Энхбаяр: Жилдээ гурван хэрэг шийддэг шүүгч малчин, алдарт уяач болчихсон байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өсвөр насны хүүхдийн хэргийг шийдвэрлэх дагнасан шүүхийн асуудлаар эсрэг байр суурь илэрхийлэв. 

Б.Энхбаяр:

-"Засгийн газраас хэргийг илрүүлэх мөрдөх, шүүн таслахтай холбоотой асуудлаар бодлого гаргаж оруулж ирдэггүй. Шүүн таслах асуудлаар олон талын байр суурийг оруулах ёстой. Өсвөр насны хүүхдийн хэргийг хянан шийдвэрлэх дагнасан шүүхийн асуудлыг УИХ-ын тогтоолын төслөөс хасвал ямар вэ. Энэ асуудлыг гэр бүл, хүүхдийн шүүхийн харьяалал дээр нэмэх боломжтой. Дагнасан шүүх байгуулах асуудлыг Засгийн газар дангаар оруулж ирэхгүй. Монгол Улсын Дээд Шүүхийн албан ёсны санал авсан асуудлыг Засгийн газар уламжилдаг. Шүүхийн хуулиар УИХ үүрэг өгсөн гээд байгуулах боломжгүй. 

Дагнасан шүүх байгуулахад асар их зардал мөнгө шаардлагатай болно. Бүх аймаг сумдад өсвөр насны хүүхдийн хэргийг шийддэг таван шүүгчтэй болно. 21 аймагт есөн дүүрэгт бараг 200 гаруй шүүгчийн орон тоон асуудал яригдаж байна. Гарч буй хэргийн нөхцөл байдал, тоог аваад үзвэл ийм чиглэлээр дагнах тооцоо судалгаа байхгүй. Тус хэргийн нийт гэмт хэрэгтэй харьцуулбал гаралт нь цөөхөн. Харин залилан, малын хулгайн чиглэлээр дагнасан шүүх байгуулбал ачаалалтай, хэрэг шийднэ.

Өсвөр насны хүүхдийн хэргийг шийддэг дагнасан шүүх байгуулбал хийцгүй шүүгч нар хөдөө гарч ирнэ. Морь мал уядаг, чөлөөт цагаараа шүүгчийн ажил хийдэг амьдралгүй зүйл болно. Захиргааны хэргийн зарим шүүгч нар шиг болчихно. Хөдөө жилдээ гурван хэрэг шийддэг шүүгч малчин, алдарт уяач болчихсон байна. Улиралд нэг хэрэг шийддэг шүүгч чинь амьдрахын эрхээр тийм болсон байна" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top