x

Э.Энхпүрэв: Боловсролын салбарынхны санал, санаачилгыг намынхаа бодлогод хүргэх гүүр болно 

Ардчилсан намын Боловсролын асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдсон Э.Энхпүрэвтэй ярилцлаа. Түүнийг монголчууд “Электрон жаал” гэдгээр илүүт мэддэг бөгөөд 12 настайдаа их сургуульд элсэж, 24 насандаа Боловсрол судлалын докторын зэрэг хамгаалж байжээ. Мөн БСШУ-ны сайдын зөвлөх, Боловсролын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан юм.

-Таны хувьд намынхаа Боловсролын салбар хариуцсан нарийн бичгийн даргаар сонгогдсон. Ажлаа хэзээ хүлээж авав?

-Ардчилсан намын Боловсрол хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдсон. Тушаал нь өнгөрсөн жилийн 12 дугаар сарын 29-ний өдөр гарсан. Харин он гараад ажлаа хүлээж авлаа. Надтай нийлээд залуучуудын хөгжил, бизнес, гадаад харилцаа, инноваци хариуцсан гээд таван нарийн бичгийн дарга томилогдсон. Дандаа 1990-ээд оны залуучууд байгаа.

-Та бүхнийг хэт залуу, туршлагагүй гэсэн шүүмжлэл давхар явж байна. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Хүмүүс янз бүрээр л хэлж байна. Харин эдгээр залуус маань бүгд л салбар, салбартаа ажиллаж байсан, нэлээд хэдэн жилийн туршлагатай. Миний хувьд эрт төгсөөд, сургуулиа байгуулаад явсан учраас боловсролын салбарт 20 гаруй жил ажилласан. Төрд ч, хувийн салбарт ч, гадаад, дотоодын олон төсөл хөтөлбөр дээр ч ажиллаж байлаа. Хэдийгээр намын боловсрол хариуцсан нарийн бичиг болсон ч гэлээ боловсролын салбарыг улстөржүүлж болохгүй гэж миний хувьд үздэг. Харин өөрийн туршлага, мэдлэгээр олон нийтийн санаа бодол, хүсэлтийг намынхаа мөрийн хөтөлбөрт тусгах байдлаар ажиллана. Нам бус маш олон эрдэмтэн судлаач, багш нар байдаг. Тэднийхээ ч гэсэн санал, санаачилгыг намынхаа бодлогод хүргэх гүүр болно гэж бодож байгаа.

-Танай намын дарга өмнө нь энэ салбарын сайд байсан. Тэгэхээр ойлголцож ажиллахад дөхөм байх уу. Намын нарийн бичгийн даргаар ажиллах саналыг хэн тавьсан бэ?

-Л.Гантөмөр даргыг БСШУ-ны сайд байхад нь би зөвлөхөөр нь ажиллаж байсан. Хамт ажиллаж байсан учраас бүрэн ойлголцоод явна. Саналыг бол намын ерөнхий нарийн бичгийн дарга Одбаяр тавьсан. АН-ын даргын дэргэд өнгөрсөн хавар Боловсролын зөвлөл гэж байгуулагдсан. Энэ зөвлөлд одоо салбартаа ажиллаж байгаа маш олон залуу бий.

-Намынхаа мөрийн хөтөлбөрт салбарынхаа ямар асуудлуудыг түлхүү оруулж өгөх хэрэгтэй гэж харж байгаа вэ?

-Миний хувийн хүслийн жагсаалт бол нэлээд бий. Салбартаа олон жил ажилласан болохоор асуудал нь юундаа байгааг би мэднэ. Гэхдээ бид өнөөдөр байгаа нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийсэн. Эхнээсээ шийдлүүдээ гаргаж, туршаад явж байна. боловсролын салбарыг ер нь илүү том зургаар нь харах хэрэгтэй. Манай салбар сүүлийн 30-аад жилийн хугацаанд боловсролын үзэл баримтлалаа тодорхой болгож чадаагүй.

-Гаднын маш олон хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан шүү дээ?

-Уг нь салбараа сайжруулахын төлөө л тэдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Гэхдээ сайн, сайхан хэрэгжихэд цаг хугацаа, орон зай гээд олон зүйлээс шалтгаална. Ер нь монгол хүүхдийг ирээдүйд хэн болгох вэ гэсэн баримтлах ерөнхий чиг шугамаа гаргаж ирж чадахгүй л яваад байна. Харин бид монгол хүүхдүүдийг амьдрахуйн ухаанд сургасан байх хэрэгтэй. Энэ нь аливаа зүйлс асар хурдтайгаар хувьсан өөрчлөгдөж байгаа цаг үед суралцахуйд суралцсан, юунд ч бэлэн байх чиг шугамыг бий болгох шаардлагатай гэж үзэж байгаа. Үүнийг дан ганц бид хэлээд байгаа юм биш. Өнгөрсөн 2022 онд ЮНЕСКО-гоос том хурал хийсэн. Энэ хурал дээр суралцахуйд суралцсан байх нь маш чухал гэдгийг хэлсэн. Харин манай монголчууд эрт дээр үеэсээ л бие даасан, асуудалд прагматик шинжтэй ханддаг ард түмэн. Энэ өв уламжлалдаа суурилсан, шинэ зууны технологийн дэшлийг нэмсэн буюу уламжлал, шинэчлэлийг хослуулсан арга барилаар явбал монгол хүний ирээдүйн дүр төрхийг гаргаж болно. Ингэх юм бол заавал гаднаас хайгаад байх биш үндэсний өв уламжлал, соёл, амьдрахуйн ухаанаасаа гаргаад ирэх боломж байгаа. Би өөрөө ч энэ сэдвээр докторын зэргээ хамгаалсан учраас ийм итгэл үнэмшил бий. Монгол хүний онцлогт суурилсан сургалтын арга барилыг нэвтрүүлж, суралцагч бүр маань амжилттай сурч байж бид дэлхийтэй өрсөлдөнө. “Хүүхдийг бүрэн хөгжүүлье” гээд бид 2012 онд гаргаж ирж л байсан. Үүнийгээ дараагийн шатанд гаргаж ирээд ажиллахад ямар ч асуудалгүй гэж ойлгож байгаа.

-Япон хүн, хятад хүн гэсэн өөр, өөрсдийн онцлог нь харагдаад байдаг. Түүн шиг Монгол хүн-ийг бий болгох хөтөлбөр, арга барилыг түлхүү оруулж өгнө гэж ойлгох уу?

-Бидний хайгаад байгаа арга зам нь монгол хүндээ өөрт нь байгаа юм. Дээр үеэсээ уламжилж ирсэн амьдралын хэв соёл, философи дотор нь бидний чанартай боловсрол олгох гэсэн чиг шугам нь байна. Тэгэхээр шинэ арга зүй, технологиор дамжуулаад хүүхэд нэг бүрийг шинэ зууны монгол иргэн, хаана ч амьдрах, суралцах чадвартай иргэн болгохыг зорино.

-УИХ-аас ноднин Боловсролын багц хуулийг баталсан. Та харсан байх, хэр хууль болсон гэж бодож байгаа вэ?

-Үнэхээр ач холбогдолтой хууль. Яагаад гэхээр бид салбараа багцаар шийдээд, УИХ-аас баталсан нь төр засгаас боловсролын салбарт ач холбогдол өгч байгааг харуулж байна. Тэгэхгүй бид чинь боловсролын салбар гэхээр л байшин барилга, хүртээмжийн асуудал ярьдаг. Хоёр, гурван ээлжээр хичээллэх л тухай өнгөрсөн жилүүдэд яриад байсан болохоос биш боловсролын асуудлыг багцаар нь ярьж байсангүй. Тиймээс л зөв зүйтэй хууль гэж яриад байгаа юм. Гэхдээ дотор нь эргэж харах, засаж сайжруулах зүйл, заалтууд байгаа. Түүнийгээ цаашид шинэчлээд явж болох байх. Харин ерөнхий том зургаараа бол дажгүй хууль. Нэг л зүйл байна, тэр нь нөгөө л яриад байгаа боловсролын үзэл баримтлалаа тусгаж, гаргаж ирж чадаагүй. Хэтэрхий өнөөдөр байгаа асуудлуудаа яаж шийдэх вэ гэдэг дээр анхаарсан. Энэ салбарт асуудлууд байгаа, үнэн. Түүнийгээ шийдэх ч ёстой. Харин урт хугацааны бодлого, үзэл баримтлал, чиг баримжаагаа багтаасангүй. Түүнээс биш цахим технологи, багшийн хөгжил гээд олон зүйлийг багтааж өгсөн.

-Багшийн нэр хүнд нэлээд унасан. Дээрээс нь багшийн ёс зүйн асуудал, хүүхэд зоддог, ялгаварладаг гэдэг. Тэгэхээр нэр хүнд, ёс зүйг дээшлүүлэх тал дээр юу хийвэл дээр вэ?

-Ерөнхий боловсролын сургуулийн дунд, түүнээс доош сурлагатай хүүхдүүд багш мэргэжлийг сонгож байна гэдгээс эхлээд янз бүрийн л юм ярьдаг. Гэхдээ бид багшгүй бол яах юм. Харин ч багш гэсэн энэ мэргэжлийг сонгоод, түмний хүүхдүүдийг сургаад явж байгаа хүмүүстээ бид жаахан хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Багш гэдэг чинь маш хүнд хөдөлмөр. Хөдөлмөрийн зах зээлтэй нь уялдуулж, хийж байгаа ажлыг нь цалинтай нь харьцуулбал тэнгэр, газар шиг зөрүүтэй. Ийм байхад нь хэн дуртай нь элдэвлээд л байх юм бол ирээдүйд хүчээр ч ажиллах хүн олдохгүй болно. Тиймээс бид багш нартайгаа хамтраад багшийнхаа үйл ажиллагааг зөв арга зам руу нь чиглүүлэх ёстой. Ингэж байж багш нарын ур чадвар, нэр хүндийг дээшлүүлнэ. Мөн багш нарт үнэхээр том дарамт болдог бичиг цаасны ажил нь өнөөдрийг хүртэл байсаар л байна. Хүүхдэд хичээл заана, бие даах чадварыг нь хөгжүүлнэ гэхээсээ илүү нөгөө цаастайгаа зууралдсаар ажлын цаг нь дуусдаг. Тэр бүү хэл гэртээ хариад ч түүнийгээ үргэлжлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрдэг. Энэ бүхэн нь багш нарын хүсэл эрмэлзлэлийг мохоодог, стресстүүлдэг гол хүчин зүйл болж байна. Багшийн хөгжил гэхээр л бид ширээ сандал, зөөврийн компьютер ярьдаг.

-Багшаар ажиллах хүн олдохгүй, хүний нөөцийн хомсдолд орсон гэдэг дээр юу хэлэх вэ?

-Тийм зүйл бараг байхгүй. Алс хязгаарын сумдад бол байгаа. Хомсдолд орохуйц нөхцөл байдал байна шүү гэсэн судалгааны үр дүнгүүд бол бий л дээ. Гэхдээ л нийт массаар нь аваад үзвэл харьцангуй гайгүй. Мэдээж үүнд нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл нь цалин. Харамсалтай нь өнөөдөр шууд май гээд өгөх 1000 ам.долларын эдийн засгийн чадвар бидэнд алга. Нэгэнт цалинг нь нэмж чадахгүй юм чинь багшийн хөдөлмөрийг хөнгөвчлөх хэрэгтэй. Бичиг цаасыг нь болиулаад, үнэлгээг нь шударга болгох ёстой. Багшийн гүйцэтгэлийн үнэлгээг хүний оролцоогүй болгомоор байгаа юм. Хүн оролцоод ирэхээр л болохоо байчихаад байна. Удирдлагуудтайгаа сайхан харьцаатай ч чадваргүй нь гайгүй үнэлгээ авдаг. Үнэхээр хүүхдийн төлөө ажилладаг, сурагчдаа чадавхжуулж чаддаг ч удирдлагатайгаа муу харилцаатай нь муу үнэлгээ авдаг байж болохгүй. Ийм төрлийн гомдол, бодит жишээ олон бий. Бид үнэхээр цахим үндэстэн болно л гэж байгаа бол энэ мэт ажлаас эхлэх хэрэгтэй.

-Улстөржүүлж болохгүй салбар гэж та түрүүн хэлсэн. Гэтэл босоо удирдлагатай, нийслэл, дүүрэг, аймгийн Боловсролын газрын дарга нараас элдэв шийдвэр, албан бичгээр багш нарыг дарж байдаг байдал одоо ч хэвээрээ байх шиг. Үүнийг өөрчилж, улс төр, даргаас ангид байлгаж болох уу?

-Ардчилсан нам өөрөө үнэт зүйл, эрх чөлөө хувь хүний хэрэгцээ шаардлагыг хүндэтгэдэг улс төрийн хүчин. Тийм ч болохоор манай намын бодлого, монголчуудын үзэл санаа, уламжлалт соёл, философитой нийцдэг юм шиг санагддаг. Бид ардчилалд их нийцтэй, асуудалд прагматик ханддаг, их хэрсүү ард түмэн гэж ойлгодог. Гэвч энэ салбарыг улстөржүүлж, дарга нарын тушаал шийдвэрээр явуулаад байгаа тохиолдол байгаатай санал нэг байна. Улсын хөгжлийн хамгийн чухал зүйл нь хувь хүний хөгжил. Харин хүнээ хөгжүүлэхийн тулд нам гэж талцаж, улстөржих огт шаардлагагүй. Зарим улс орнууд мэргэжлийн зөвлөлүүд байгуулсан байдаг. Тэдгээр нь тулгамдаад байгаа асуудлууд, сургуулийн захирал нь хэн байхыг шийддэг. Минийхээр бол төр гол бодлогоо гаргадаг. Түүнийг нь хэрэгжүүлэх илүү нээлттэй байвал улстөржихгүй болно. Төрийн зарим чиг үүргийг ч хувьд шилжүүлэх ёстой. Хувийн сургуулиуд чинь зах зээлийн зарчмаар явдаг учраас хэрэглэгчээ татах шаардлагатай. Ингэхийн тулд чанартай үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Чанартай байхын тулд гадна, дотнын маш олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг, туршлагууд нэвтрүүлж байдаг. Тиймээс тэдгээрийн туршлага, инновацийг төрийн өмчит сургуулиудад нэвтрүүлж болно.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ираныг шаналган Израиль руу аврал эрэв 6 цаг 47 мин Их Британийн хаан III Чарльз олон нийтийн үйл ажиллагаандаа эргэж орно 7 цаг 31 мин Зургаан нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө 8 цаг 12 мин Австри Улс болон Улаанбаатар хот эрчим хүч, эрүүл мэнд, нийтийн тээврийн салбарт хамтарна 8 цаг 16 мин У.Хүрэлсүх: Хүүхэд залууст эх оронч үзэл олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ 9 цаг 11 мин Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр Оросыг дэмжиж, хүнсний хараат байдал руу түлхэж байна 9 цаг 29 мин Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? 9 цаг 47 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 9 цаг 57 мин Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон байна 22 цаг 27 мин Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа 22 цаг 32 мин Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна Өчигдөр 19 цаг 33 мин ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав Өчигдөр 19 цаг 19 мин Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна Өчигдөр 18 цаг 14 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ Өчигдөр 17 цаг 27 мин Парис хот руу аялах азтанууд тодорлоо Өчигдөр 17 цаг 09 мин Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ Өчигдөр 15 цаг 04 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ Өчигдөр 13 цаг 20 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Өчигдөр 12 цаг 53 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ Өчигдөр 10 цаг 11 мин Эрх чөлөөний үнэ цэнэ Өчигдөр 10 цаг 00 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа...
Top