x

НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн чуулганаас сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг эрс өсгөх амлалт авлаа

НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний чуулган Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр гурав дахь өдрөө үргэлжиллээ.

Өчигдрийн чуулганаар цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, чулуужсан түлшний (газрын тос, байгалийн хий, нүүрс …) хэрэглээг бууруулах томоохон амлалт дээр дэлхийн улс орнууд нэгдэж чадсан нь том амжилт болсон байна.

Тухайлбал дэлхийн 100 орчим улс 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ өнөөдрийнхөөс гурав дахин нэмэгдүүлэх амлалт авчээ.

Мөн Саудын Арабын Арамко тэргүүтэй газрын тос, байгалийн хийн 50 компани 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа бүрэн зогсоох амлалт авсан байна.

Гэхдээ энэ нь тэдгээр компаниуд зөвхөн олборлох, үйлдвэрлэх үе шатандаа хүлэмжийн хийн ялгаруулалтыг зогсооно гэсэн үг юм.

Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчид уг амлалтыг “хангалттай биш” хэмээн шүүмжилж байна.

Тухайлбал НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн талаар олон тайланг зохиож байсан профессор Билл Харе “Би үүнд маш их эргэлзэж байна. Газрын тос, байгалийн хийн салбарт тулгамдаж буй бодит асуудал бол үйлдвэрлэлээс нь татгалзуулах явдал юм. Эцсийн эцэст үүнээс өөр юу ч тус болохгүй” гэж мэдэгджээ.

Гэхдээ улс орнуудын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ нэмэгдүүлэх амлалт нь чулуужсан түлшнээс татгалзахад том түлхэц болно гэж нөгөө нэг хэсэг нь үзэж байгаа юм.

Дээрх амлалтуудыг COP28 чуулганы эцсийн бичиг баримтад оруулбал дэлхийн 200 орчим улсын төлөөлөгчид гарын үсэг зурж батална.

Газрын тос, байгалийн хийн компаниуд дэлхийн нийт хүлэмжийн хийн үйлдвэрлэлийн 15 хувийг үйлдвэрлэл, олборлолтын шатандаа ялгаруулдаг юм байна.

Өөрөөр хэлбэл тэдний гаргасан эцсийн бүтээгдэхүүн дэлхийн агаар мандал дахь хүлэмжийн хийг нэмэгдүүлэхээс ч өмнө ийм нөлөө үзүүлдэг байна.

Дэлхийн улс орнууд чулуужсан түлшийг хэзээ хэрэглээнээс гаргах талаар нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй байгаа.

Өчигдрийн амлалтыг энэ чиглэлд хийсэн “эхний алхам” гэж COP28 чуулганы ерөнхийлөгч Султан Аль-Жабер үзэж байна.

“Үндэсний газрын тосны компаниуд 2050 он хүртэл цэвэр үйлдвэрлэлд шилжих зорилтыг анх удаа баталж байна. Тэд үүнээс ч илүүг амлаж, хийж чадна гэдэгт би итгэлтэй байна. Дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5 хэмийн өсөлтөд хязгаарлах зорилгод энэ салбарыг бүхэлд нь нэгтгэж, илүү хүчтэй амбицтай болгох хэрэгтэй” гэж тэр ярьжээ.

Дэлхийн улс орнуудын удирдагчид 2015 онд Парист чуулахдаа дэлхийн дулаарлын өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад Цельсийн 1.5 хэмийн хэмжээнд тогтоох зорилт тавьж байсан юм.

BBC.COM

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 3 цаг 9 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 3 цаг 44 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 5 цаг 23 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 5 цаг 33 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 5 цаг 40 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 6 цаг 40 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 6 цаг 44 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 6 цаг 48 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 6 цаг 51 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 6 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 6 цаг 56 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 6 цаг 59 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 9 цаг 25 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 9 цаг 31 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 9 цаг 39 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 9 цаг 44 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 9 цаг 52 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 9 цаг 55 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 10 цаг 0 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 10 цаг 7 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Top