x

Цэргийн алба үүрэг болохоос ЯЛ БИШ!

Zarig.mn сайтаас “Туушин” зочид буудалд зохион байгуулсан “Дахиад өгөх амь алга, одоо зогс” хэлэлцүүлэг өчигдрийн гол сэдэв, нийгмийн сүлжээний цөм асуудал болов. Хэлэлцүүлэгт хууль тогтоогч нараас УИХ-ын  гишүүн Б.Энх-Амгалан, С.Одонтуяа иржээ. Харин ажил хариуцсан, хариу тайлбар, мэдээлэл өгөх үүрэг бүхий салбарын нөхдөөс,

-Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагч, Бригадын генерал Ж.Болдбаатар,

-ЗХЖШ-аас Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч, Бригадын генерал Ч.Цогтжаргал, Хяналт-шинжилгээ үнэлгээний газрын дарга хурандаа С.Баяр-Очир,

-ХЗДХЯ-ны харъяа ХХЕГ-аас Хяналт-шинжилгээ үнэлгээний газрын дэд дарга, Эрүүл мэндийн албаны, Цэргийн албаны зохион байгуулалтын газрын дарга, хуулийн зөвлөхүүд нь оролцжээ. Мөн ХЭҮК-оос хоёр хүн ирсэн гэнэ.

Хохирогчдын талаас хүүгээ, дүүгээ, эр нөхрөө цэргийн албанаас эцсийн замд нь үдсэн 30 гэр бүл 21 аймгаас ирсэн тухай мэдээлжээ. Хамгийн холдоо Баян-Өлгий, Хөвсгөл аймгаас ирцгээсэн аж.

Харамсалтай нь ажил хариуцаж, албан тушаал хашиж байгаа нөхдөөс хийсэн хариу тайлбар, мэдээллийг сонсож чадсангүй. Гэхдээ асуухаасаа илүү судлах ёстой байх.

Харин хохирогч нарын, ээжүүдийн, эрэмдэглэгдсэн, зэрэмдэглэгдсэн цэргүүдийн яриаг бол хангалттай сонслоо. Сонсоход л элэг эмтэрч, харахаас нүд халтирам. Г.Өнөрцэцэг сэтгүүлч ч өөрийнхээ фэйсээр олон баримт дэлгэсэн.

Эцсийн эцэст цэргийн диктатур, дэглэлт гэдэг зүйл нэг өдөр бий болоогүй. Түүн шигээ нэг өдөр, нэгмөсөн алга болчихгүй. Гэхдээ яаж ч бодсон хүний эрүүл мэнд, амь насанд хүрсэн яргалал байж болохгүй гэдгийг л нийтээрээ хүлээн зөвшөөрч, үүний төлөө явах ёстой боллоо. Мэдэж байгаачлан цэрэг арми гэдэг угаасаа хаалттай систем байсан. Тусдаа шүүхтэй, тусдаа цагдаатай. Тэр нь хаалттай. Цэргийн гэмт хэрэг цэргийн шүүхээр явдаг, олон нийтийн хараа хяналт тийшээ орж чаддаггүй. Цаашид ч хаалттай хэвээрээ байна байх.

Гэхдээ тэр хаалттай систем дотор нь арай нэг иргэнлэг, хүнлэг, алба хаагчдаа хайрладаг, хамгаалдаг, цэргийг хүн гэж үздэг, хүний төлөө явдаг мэргэшсэн боловсон хүчин, мэргэжлийн хуульч, өмгөөлөгчид, шинжээч, судлаач нарыг ажиллуулдаг болох хэрэгтэй юм байна, БХЯ, Жанжин штаб нь ийм хүмүүсээ бэлтгэдэг болмоор байна. Хохирргчийн эрхийг хамгаалдаг, хохирлыг нөхөн төлбөр өгдөг систем хэрэгтэй юм байна.  Тэгээд гол нь хууль, дүрмээ сайжруулах, жаахан хүнд ээлтэй болгох...

Тэгэхгүйгээр баахан амьтныг авчираад, элэг зүрхийг нь эмтлээд, зовлон зүдгүүрийг нь үзүүлж харуулчихаад "Ард нь гарчихлаа, армийг ёстой будаа болголоо" гээд орхиж болохгүй. Ингээд орхивол юу ч өөрчлөгдөхгүй. Үсрээд нэг сайд суудлаасаа бууна, нэг хэсэг хүн хариуцлага хүлээнэ, шоронгийн хаалга татна. Тэгээд л асуудал хаагдана, энэ хэвээрээ үргэлжилнэ. Өмнө хохирсон, өнчирсөн, өнөөдөр, маргааш хүүхдээ цэрэгт явуулахгүй гэж байгаа эцэг эхчүүд ийм үр дүн хүсээгүй байх.

Хоёрдугаарт, цэрэг татлагын асуудал. Эрүүл мэндийн хувьд асуудалтай хүүхдийг, эсвэл ар гэр нь гачигдалтай, өвчин зовлонтой хүнийг хүчээр албанд татдаг хууль одоо ч байхгүй. Хэдийгээр цэргийн алба бүх нийтийн үүрэг боловч түүн дотор бас гарцаагүй авч үзэх ёстой нөхцлүүдийг заагаад өгчихсөн байгаа. Хэрвээ алба хаах хүний тоо гүйцдэггүй юм бол ядаж “дүйцүүлэх” гэдэг арилжааны системээ болих хэрэгтэй шүү дээ. “Хуулиараа ийм байгаа” гэж зарим нь ярьж байна лээ. Тэгвэл хуульдаа өөрчлөлт оруулъя. Тэгээд цэргийн албанд тэнцсэн бүх хүүхдийг цэргийн алба хаалгадаг болъё. Мөнгө хөрөнгөтэй, эрх мэдэлтэйнүүд нь албанаас зугтаад, ядарсан, зүдэрсэн нь нөхөөс, золиосонд явдаг, ууртай, шартай дарга, ахлагч нарын гарын шүүс болдог баймааргүй байна.

Цэрэг зоддог, дарамталдаг, дэглэдэг, ахлагч нартаа сэтгэлзүйн тест хийдэг (ер нь л бүгдийг хамруулах, тогтмол хамруулдаг байх) болмоор байна. Энэ төрлийн мэргэжилтнүүд, сэтгэл зүйчдийг хүртээмжтэй бэлтгэх хэрэгтэй юм байна. Арми, зэвсэгт хүчин гэдэг чинь улс доторх улс. Тэгэхдээ хаалттай улс. Хаалттай байх тусмаа энэ системд янз бүрийн өвдөлт, өвчлөл, зовиур байгаа. Тэрийг нь эмчилдэг эмчилгээ, арга хэрэгслийг нь хийж өгөх ёстой биз дээ.

Ядаж л алба хаагчдынхаа, офицер ахлагчдынхаа ажил, амьдралын нөхцлийг эргэж хар. Ар гэртээ асуудалтай, сэтгэл санаа нь тогтворгүй болчихсон, албандаа дургүй хүн хэзээ ч ардын хүүхдийг хүмүүжүүлнэ гэж байхгүй. Эцсийн эцэст цэргийн алба гэдэг чинь үүрэх ёстой ял биш, үүрэг хариуцлага, хүмүүжил, боловсрол шүү дээ.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ 10 цаг 1 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 10 цаг 5 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 10 цаг 6 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана 10 цаг 15 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... 10 цаг 33 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв 10 цаг 40 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ 10 цаг 48 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 10 цаг 55 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй 23 цаг 35 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав Өчигдөр 18 цаг 22 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно Өчигдөр 17 цаг 54 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов Өчигдөр 17 цаг 37 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана Өчигдөр 16 цаг 48 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна Өчигдөр 14 цаг 41 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй Өчигдөр 14 цаг 28 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ Өчигдөр 13 цаг 50 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна Өчигдөр 13 цаг 39 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана Өчигдөр 13 цаг 30 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон Өчигдөр 12 цаг 16 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв Өчигдөр 10 цаг 59 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... Пакс Глобалика (Pax Globalica) УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас...
Top