x

НҮБ: Ирэх таван жил түүхэн дэх хамгийн дулаан жилүүд болох төлөвтэй байна

НҮБ-ын цаг уурын байгууллагаас ирэх таван жил цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн дулаан жилүүд болох төлөвтэй байгаа талаар мэдээлжээ. 

“Ирэх таван жилийн ядаж нэг нь, эсвэл таван жил бүхэлдээ түүхэн дэх хамгийн дулаан байх магадлал 98 хувьтай байна” гэж мэдээлжээ.

Дэлхийн цаг уурын байгууллагын мэдээлснээр, хүлэмжийн хий болон “Эль-Нино” хэмээх байгалийн үзэгдлийн нөлөө нь 2023-2027 онд агаарын температурыг өсгөх төлөвтэй байна.

“Ирэх саруудад “Эль-Нино” үзэгдэл болж, хүний буруутай үйлдлээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлттэй зэрэгцсэнээр дэлхийн температурыг урьд ажиглагдаж байгаагүй түвшинд хүргэнэ” гэж ДЦУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Петтери Таалас мэдэгджээ.

“Эль-Нино, “Ла-Нина” нь дэлхийн олон бүс нутагт цаг уурын эрс тэс үзэгдлийг бий болгодог байгалийн үзэгдэл юм. Ерөнхийдөө “Эль-Нино” нь дэлхийн дундаж температурыг өсгөдөг бол “Ли-Нина” нь эсрэгээрээ сэрүүн болгодог.

“Дэлхийн цаг уурын байгууллага агаарын температур түр зуур цельсийн 1.5 хэмийн босгыг давах төлөвтэй байгааг анхааруулж байна” гэж П.Таалас сэрэмжлүүлээд, энэ нь эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, усны менежмент, хүрээлэн буй орчинд “ихээхэн үр дагавар учруулна” гэдгийг онцолжээ. Бид бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж профессор анхааруулсан байна.

Тавдугаар сарын 22-ноос зургаадугаар сарын 2-ны өдрүүдэд болох Дэлхийн цаг уурын конгрессыг угтан шинэ тайланг танилцуулжээ. Энэхүү конгрессын үеэр уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход дэмжлэг үзүүлэхийн тулд цаг агаар, цаг уурын үйлчилгээнүүдийг хэрхэн сайжруулах талаар хэлэлцэнэ.

Дэлхийн цаг уурын байгууллагын тооцоогоор, 2023-2027 онд дэлхийн гадаргуу орчмын температур 1850-1900 оны дундаж суурь үзүүлэлтээс цельсийн 1.1-1.8 хэмээр өндөр байх төлөвтэй байна. 2022 онд дэлхийн температур уг дунджаас цельсийн 1.15 хэмээр нэмэгдэж байсан бол 2015-2022 он түүхэн дэх хамгийн халуун жилүүд болж, улмаар 2016 он хамгийн халуун жил болж тэмдэглэгджээ. 

MONTSAME.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 5 цаг 56 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 6 цаг 12 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 6 цаг 16 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 6 цаг 22 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 6 цаг 26 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 6 цаг 40 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 6 цаг 46 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 8 цаг 30 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 8 цаг 49 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 9 цаг 8 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 9 цаг 10 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 17 цаг 13 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ Өчигдөр 16 цаг 48 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна Өчигдөр 16 цаг 34 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Өчигдөр 16 цаг 31 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Өчигдөр 16 цаг 28 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг Өчигдөр 16 цаг 10 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана Өчигдөр 14 цаг 25 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ Өчигдөр 14 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр 14 цаг 13 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top