x

О.Соёмбо: Сэтгэцийн өвчтэй болох эхний шинж тэмдэг нь нойргүйдэл

Мэдрэлийн эмч О.Соёмботой ярилцлаа.

-Хаврын улиралд хүний сэтгэл зүй, мэдрэлд өөрчлөлтүүд ордог. Манайхан үүнийг хаврын синдром гэж нэрлэх нь түгээмэл. Энэ нь юунаас бий болдог вэ?

-Улиралд нөлөөт эмгэг гэж байдаг. Энэ эмгэг нь дан ганц хаврын улиралд илэрдэггүй. Онцлогоо дагаад бүх улиралд хүний сэтгэцэд өөрчлөлт ордог. Улиралд нөлөөт эмгэгийн нэг хэсэг нь хайдаг юмаврын синдром гэж ойлгож болно. Яагаад хаврын улиралд синдром илүү илэрдэг вэ гэхээр энэ үед нарны гэрэл илүү их тусдаг. Хоёрдугаарт цаг агаар харьцангуй дулаарч гэрлийн нөлөөнөөс болж хүний бие организмд тодорхой нөлөөллийг бий болгодог юм.

Хүний биед биологийн цаг буюу био хэмнэл гэж байдаг. Био хэмнэл нь гадаад орчин өөрчлөгдөх бүрт бие өөрөө өөрийгөө түүнд зохицуулж явдаг. Энэ нь биологийн хэмнэл, цагийн зохицуулга алдагдсантай холбоотойгоор улирал бүр харилцан адилгүй илэрч байдаг юм.

Хаврын синдром нь гуравдугаар сард илүү их мэдрэгддэг. Улиралд нөлөөт эмгэгийн гол шинж бол сэтгэцийн үйл ажиллагаанд маш их нөлөө үзүүлдэг. Сэтгэцийн үйл ажиллагаанд өөрчлөлт үзүүлж байгаа нь хүний дотоод шүүрлийн үйл ажиллагааг зохицуулдаг гипоталамус, боргоцойт булчирхайтай холбоотой. Өвлийн улиралд шөнө урт, өдөр богиносдогтой холбоотойгоор хүний биед мелатонин гэх гормон их ялгарч, серотонин буюу баяр баяслын гормоны хэмжээ багасчихдаг. Хавар болох үед багассан байсан серотонин ихсэж тодорхой түвшинд очих үед хүний сэтгэл зүйн өөрчлөлт ихээр илэрдэг

-Хаврын синдромын шинж тэмдэг нь яаж илэрдэг юм бэ. Энэ нь манайд хэр түгээмэл байна вэ?

-Илрэх гол шинж тэмдэг нь их ядарна. Өдрийн цагаар нойр их хүрнэ. Үүнтэй холбоотойгоор уур уцаартай болж ирдэг. Огцом уурлана. Энэ нь хүндэрвэл сэтгэл гутралын хэлбэрээр илэрдэг.

-Хаврын синдромтой холбоотойгоор хүний сэтгэцэд өөрчлөлт ордог нь ямар учиртай юм бэ?

-Сэтгэцийн өөрчлөлттэй болж байгаагийн хамгийн анхны шинж тэмдэг бол нойрны хямрал. Нойрны хямрал нь цаашлаад хүнийг уур уцаартай болгож, орчин тойрондоо дургүй болж, ядарч сульдана. Ийм учраас хүн нойрны маш сайн зохицуулалттай байх хэрэгтэй. Шөнийн цагаар авч чадаагүй нойрыг өдрийн цагаар хэдэн цаг унтаад ч авч чадахгүй. Тогтсон цагт унтаж байх нь маш чухал.

-Энэ төрлийн эмгэг манайд хэр түгээмэл байна вэ?

-Улирлын өөрчлөлтөөс гадна цар тахалтай холбоотойгоор хүмүүсийн нойр өөрчлөгдсөн. Хөл хорионы үед манайхан унтахаа больчихсон байсан. Манайхаар үйлчлүүлсэн хүмүүсийн олонх нь нойрны хэмнэл өөрчлөгдсөнтэй холбоотойгоор сэтгэцэд асуудал бий болсон байгаа юм. Хаврын синдром л гэсэн үг шүү дээ. Энэ төрлийн эмгэг зөвхөн насанд хүрэгчдэд бус хүүхдүүдэд ч илэрч байна. Нойроо зохицуулж чадахгүй байгаатай л шууд холбоотой л доо.

-Хаврын синдромоор өвчилсөн хүнтэй яаж харьцахад асуудал тулгардаг шүү дээ. Яаж харилцах нь зөв юм бэ?

-Тайван л байлгах нь чухал. Энэ үеэ даван туулахын тулд эм уухаас илүү амьдралын хэв маяг, дадал зуршлаа өөрчлөх ёстой. Тогтсон цагт эрт унтаж сурах хэрэгтэй. Мөн цонхон дээр нар сайн тусаж байгаа үед нар руу хараад цонхон дээр суулгах нь зөв. Энэ нарны туяа эмчилгээ нь хаврын синдромыг эмчилдэг гол эмчилгээ болдог. Өдрийн цагаар тодорхой хугацаанд гадуур алхаж нарны гэрлийг өөртөө шингээх хэрэгтэй. Гэрлийг өөртөө шингээснээр толгой дотор явагдаж байгаа био химийн урвал тэнцвэрждэг. Бүр хурц хэлбэрээр илэрсэн хүмүүст эмнэлгийн үйлчилгээ шаардлагатай. Эмийн эмчилгээ хэрэгтэй гэсэн үг.

-Ядрах, нойргүйдэх зэрэг шинж тэмдгүүд илрэхэд хүн хаана хандахаа төдийлөн мэддэггүй шүү дээ. Хурц хэлбэрээр илрэхээс нь өмнө ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

-Нойргүйдэл, архаг ядаргаа, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, тайлбарлаж боломгүй зовиур шаналгаа, буруу дадал зуршилтай холбоотой асуудлууд байвал Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 1800-2000 утсанд хандаж 24 цагаар мэдээлэл авч болно. Тухай бүрт нь зөвлөгөө аваад явахад хүндрэлээс сэргийлж болно. Дахин онцлоход хүнд нойр маш чухал.

Тэр шөнийн нойр. 22:00-02:00 хоорондох нойрыг ямар ч амин дэмээр нөхөх боломжгүй. Унтаж амрах л хэрэгтэй. Үүний тулд 22:00 цаг гэхэд амрах нь таныг архаг ядаргаа, хаврын синдромоос бүрэн сэргийлнэ. Хөдөлмөрийн бүтээмж ч тэр хэрээр ахина. Сүүлийн үед ийм эмгэг хүүхдүүдэд түгээмэл илэрч байгаа нь эцэг эхчүүдийн шүдний өвчин болж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ Уржигдар 12 цаг 38 мин Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна Уржигдар 12 цаг 27 мин Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Уржигдар 10 цаг 50 мин У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа Уржигдар 10 цаг 33 мин Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо Уржигдар 10 цаг 22 мин Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ Уржигдар 10 цаг 13 мин Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ Уржигдар 10 цаг 07 мин ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг Уржигдар 09 цаг 53 мин С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 2026-11-19 Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 2026-11-19 Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина 2026-11-19 Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх нь хуулийн практикт цоо шинэ нөхцөл үүсгэж байна 2026-11-19 Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж байна 2026-11-19 У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? 2026-11-19 Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? 2026-11-19 Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! 2026-11-19 Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг нь ухаалаг тоолуурт шилжүүлжээ 2026-11-19 Ц.Идэрбат: Тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ 2026-11-19 Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад шилжүүлжээ 2026-11-19
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Энэ 7 хоногт Монгол Улсад Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж...
Top