x

Газар хөдлөлтийн дараа Турк гурван метраар хөдөлсөн байна. Дараа нь Крым үү?

Хойг хаашаа яагаад “хөвөх” магадлалыг физик-математикийн ШУ-ны доктор ийн тайлбарлав.

Турк, Сирийн хил дээр болсон хоёрдугаар сарын 6-ны газар хөдлөлт түүхэнд хамгийн их сүйрэо учруулсан гамшгуудын нэг гэж бичигдэнэ. Сүүлчийн мэдээгээр Туркт 20000 гаруй, Сирид 1300 гаруй хүн амиа алдаад байна.

Сейсмологчид ярих нь газар хөдлөлтөөс Арабын литосерын хавтан баруун өмнө чиглэлд Анаийн хавтан руу дөхлөө гэж байна.

"Сири, Турк хоёр  3–5 метраар хөдөлсөн" хэмээн нэг ярилцлагадаа, Италийн Геофизик, галт уулын судлалын Ерөнхийлөгч Карло Дольони хэлээд хиймэл дагуулын ажиглалт илүү нарийн мэдээлэл өгнө гэжээ.

Харин Оросын ШУА-ын газар дэлхийн хүрээлэнгийн инженерын сейсмологийн ба сейсмо үнэлгээний албаны дэд захирал Рубен Татевосян "Бүхэл бүтэн орны байдал өөрчлөгдсөн тухай энд хэлэгдээгүй. Харин Турк хэдэн арван секундын дотор 150 километрын газрын хагалбарын дагуу хөдөлсөн тухай хэлэгдэж байгаа юм" хэмээн тайлбарлав.

Сануулахад, Турк-Сирийн газар хөдлөлтийн магнитуд нь 7,4 балл байсан. Түүний цуурай олон газруудад тухайлбал, Альп-Гималайн сейсмологийн бүсэд багтдаг Крымд хүрч мэдрэгджээ. Эрдэмтэд энэ гамшгийн дараа хойг эрсдлийн бүсэд тодорхой хэмжээгээр орсон гэж сануулж байна.

"Крым ба Турк Хойд Анатолийн тектоникийн хагалбараар тусгаарагдсан байгаа. Туркийн газар хөдлөлт нь Арабын тектоник хавтангийн Зүүн Анатолийн хагалбар дээр гарчээ" гэж Крымын астрофизикийн обсерваторын шинжлэх ухааны ажиллаггааны дэд захирал Александр Вольвач хэлэв.

Урт хугацаа, их магнитуд нь энэ бүсэд хүчний шинэ тэнцвэрийг гаргасан байж магадгүй. Африк, Еврази ба Арабын хавтангууд хоорондоо холбоотой учраас хаа нэгэнд нь хүчний тэнцэр алдах нь нөгөөд нь нөлөөлнө.

Эрдэмтэн Вольвачийн хэлснээр, Крымын хойг нь тектоник хавтангуудын хөдөлгөөний улмаас урсгалын дагуу хөвөж яваа мэт. Олон жилийн өмнөөс хойг жилдээ дөрвөн сантиметраар зүүн хойд зүг рүү хөдөлдөг нь тогтоогдсон байгаа. Туркийн газар хөдлөлт тэр хэмжээг өөрчилсөн байх магадлалтай. Үүнийг тогтоохоор бид ажиллаж байна гэж хэлжээ. 

Нэг тив нэг далай: 300 сая жилийн дараа дэлхий ямар байх вэ?

Номхон далай алга болоод оронд нь Энэтхэг-Атлантын далай гарч ирнэ. Бүх тивүүд нийлээд Амази гэсэн нэртэй ганцхан тив болно. Ийм дүгнэлтийг Австрали, Хятадын эрдэмтэд хийжээ. Гэхдээ ийм болтол нь наад захдаа 280 сая жил хүлээх хэрэгтэй болно. Тэдний саяхны энэ судалгаа National Science Review сэтгүүлд хэвлэгджээ.

Дэлхийн тивүүд 600 сая тутам нийлэн нэг тив болдгийг аль эртнээс мэджээ. Жишээлбэл тийм тив нь эртний Пангея байсан юм. Ойрын дахин нийлэлт хүртэл 300 хүрэхгүй сая жил үлджээ. Геологийн хэмжигдэхүүнээр...

Шинэ супер тивийг Амази гэсэн болзолт нэрээр нэрлэжээ. Номхон далайг гатлан нийлэх Америк, Ази хоёрын нэрний дагуу Амази гэсэн болзолт нэрийг гаргажээ. Энэ нийлэлтэд Азид хамгийн түрүүнд нийлэх Австрали чухал үүрэгтэй бөгөөд тектоник хавтангуудыг нийлүүлэх нэг ёсны “цоож” нь байх юм.

Дэлхийн томоохон далайн хувь тавилан гашуудалтай. Дэлхийн хамгийн их ус бүхий далайг шуургагүй байснаас Номхон далай гэж Магеллан нэрлэсэн байдаг. Одоо энэ далай жил тутам 10 сантиметраа алдаж байна. Түүнийг хоёр талаас нь Америк, Ази хоёр шахаж байна.

Зургийн доод талд гурван зуун сай жилийн дараа ямар болох гурван хувилбар зурагджээ. Тивүүд нийлсэн тохиолдол бүх далай тэнгис нэгэн супер далайг үүсгэнэ гэж Хятад, Австралийн эрдэмтэд үзэж байна.

Хэрэв одоо олон орнуудад живэх аюул нүүрлээд байгаа бол 300 сая жилийн дараа байдал өөрөөр эргэн далайн төвшин мэдэгдэхүйцээр буурна. Ганцхан тивд хуурайшилт ихтэй. Өдрийн хэмийн хүчтэй савчилт бий болох гэнэ.

М.ЦОГТ

Эх сурвалж: Кертиний их сургуулийн сэтгүүл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 9 цаг 40 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 9 цаг 49 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 9 цаг 54 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 12 цаг 24 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 12 цаг 33 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 12 цаг 36 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 13 цаг 18 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top