x

Н.Одонгуа: ​Хэдий чинээ олон ур чадварыг эзэмшинэ төдий чинээ хүсэл, мөрөөдөл чинь биелшгүй санаа биш бодиттой болно

“Зөөлөн ур чадвар” номыг санаачлагч, зохиогчдын нэгболох доктор, дэд профессор Н.Одонгуатай ярилцлаа.

-Зөөлөн ур чадвар гэж юу вэ гэдгээс яриагаа эхлэх үү?

-Хүн хоёр төрлийн ур чадвартай байдаг. Хатуу ур чадвар /hard skills/ нь боловсролын байгууллагаас системтэй мэдлэгийг олж авахыг хэлдэг. Зөөлөн ур чадвар /soft skills/ нь хувь хүний дотоод мөн чанар, хувь хүний хүсэл тэмүүлэл, алсын хараа, зорилготой холбоотой хөгжүүлж болдог чадвар. Энгийнээр хэлбэл тухайн хүний дотор оршиж байгаа “БИ, ЧИ” гэж хэлж болно. Зөөлөн ур чадвар олныг эзэмшсэн хүн төрөлхийн зан чанараасаа хамаарахгүйгээр өрсөлдөх чадвар нь сайжирдаг. Хүнийг бүтэн зураглалаар харъя гэвэл зайлшгүй зөөлөн ур чадварыг хэр олныг, ямар түвшинд эзэмшсэн байдлаар нь харах болов уу. Дэлхийн аль ч улсын хүний нөөцийг үнэлэх гол шалгуур нь зөөлөн ур чадварын үнэлгээнд суурилдаг болоод байна.

-Зөөлөн ур чадварын талаар цогц ойлголт манайд төдийлөн байдаггүй. Тухайлбал өндөр боловсролтой хэрнээ тодорхой цаг хугацаанд хамтран ажиллаад ирэхээр тухайн хүний мөн чанар гараад ирдэг. Ойлголцоход бэрхшээлтэй, хамтрахад төвөгтэй болдог.Энэ нь тухайн хүнд зөөлөн ур чадвар дутагдсаны шинж үү?

-Та яг хэлж байна л даа. Боловсролтой хэрнээ хамтраад ажиллах гэхээр төсөөлж байгаагүй бүдүүлэг байдал эсвэл хариуцлагагүй байдал нь гараад ирэх тохиолдол бий. Энэ нь ХАМТРАХ гэсэн зөөлөн ур чадвар сул хөгжсөн байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 7-8 төрлийн чадварууд нэгдэж нийлж, хоршиж бусадтай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ. Бусдыноронд өөрийгөө тавьж үзэх, бусдыг төлөөлөх, хариуцлагатай байх, хэлэлцээр хийх, шударга ёс, эрх тэгшийн мэдрэмжтэй байх, хүний эрхийн мэдлэгтэй байх гэх мэт 7-8 ур чадвар хамтрах ур чадварыг илэрхийлнэ. Эдгээр 7-8 чадварыг задлаад үзье. Жишээлбэл гадаад, дотоодын сургуульд суралцаж, дэлхийн хамгийн шилдэг боловсрол, мэдлэгийг олж авсанхүн хүний эрхийн мэдрэмжгүй байх юм бол өөрийнх нь хийж буй үйлдэл маш олон хүний эрхийг зөрчиж, эсэргүүцэлтэй тулгарна. Шударга ёс, эрх тэгшийн ойлголтгүй бол бусдыг гадуурхах, дээрэлхэх, эсвэл хэн нэгний оролцоог бүрэн хангаж хамтарч ажиллаж чадахгүй.. Хамтран ажиллагсдынхаа санааг тусгаж хэлэлцээр хийж чадахгүй бол удирдан төлөөлж чадахгүй. Хамтрах чадваруудын аль нэг чадварыг дутуу эзэмшсэн бол тухай хүний сул тал болж харагддаг, бодит жишээ дурдвал монголын нийгэмд элбэг байна даа.

-Таны хувьд зөөлөн ур чадварын талаар анх яаж мэдсэн бэ. Монголд яагаад чухал хэрэгтэй гэж бодсон бэ?

-Өндөр хөгжилтэй улс орнуудын хувьд сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сурах бичигт зөөлөн ур чадварын агуулга хэдийнээ туссан байхад хөгжингүй зарим улс орон, тухайлбал манай улсын хувьд сурах бичигтээ дутуу тусгасанучраас зөөлөн ур чадвар эзэмших нөхцөл сайнгүй байна. Судлаач хүний хувьд судалгаа тайлангаас харахад“Тухайн байгууллагын шаардлагад нийцэхгүй мэргэжилтнүүдийг боловсролын байгууллага төгсгөж байна” гэсэн шүүмжлэлийг ажил олгогчид хэлдэг. Тэгвэл хөдөлмөрийн зах зээл дээр яг ямар ур чадварыг шаардаж хүсээдбайна гээд эргээд харахаар ерөнхийлж яриад байдаг. Хүний нөөцийн талаар манай улсад олон хурал болдог. Хүний нөөцийн асуудлыг хөндсөн HR Day 2022 Үндэсний чуулган Монголд сар гаруйхны өмнө болсон. Манай улсын топ компаниудын удирдлагууд, боловсролын салбарынхан, хүний нөөцтэй холбоотой гол мэргэжилтнүүд оролцсон уг чуулганаар мөн л мэргэжилтнүүдэд ямар шаардлага тавьж байгаа вэ гэдгээ тодорхой сайн илэрхийлж чадаагүй санагдсан.

Тухайлбал, IT-ийн шилдэг компанид ажиллаж буй мэргэжилтэн нөлөөлөх ур чадварын нэг болох стресс менежмэнтийн талаар тааруухан мэддэг байж болно. Эсвэл зохион байгуулах ур чадварын нэг болох цагийн менежмэнтгүй байх, эсвэл бусдыг дээрэлхэх гэх мэтээр хамт олны уур амьсгалыг эвддэг хүн байж болно. Гэтэл ажил олгогчид маань ийм хүнээс тэрхүү дутуу байгаа зан чанарыг нь нэхээд байгаа юм уу эсвэл бүтээлч сэтгэх ур чадварууд болох цоо шинэ санаа, бүтээлч байдлыг нэхээд байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Ажил олгогчид өөрсдөө хэрэгцээ, шаардлагаа бүрэн тодорхой илэрхийлж чаддаггүй байдал манай улсад харагддаг. 

Би яагаад санаачлага гарган “Зөөлөн ур чадвар” номыг бүтээх багийг чиглүүлэх болов гэхээр нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр олон жил ажиллаж ирсэн хүний хувьд зөөлөн ур чадварт суурилсан зан үйлийн интервэнц хэрэгжүүлдэг туршлагадаа найдсаных. Өнөөгийн нийгэмд хүнээ хөгжүүлэх суурь ухагдахуун руу сэхээтэнүүд өндийн харах ёстой гэж бодсоных. Өндийж харахдаа зүгээр нэг шүүмжлэх биш, бодитой үр дүн авчрах зүйлийг хийх ёстой гэж хүсч тэмүүлснийх. 

-Энэ номыг хийе гэсэн сэдэл юунаас эхэлж төрөв?

-Миний сурч, ажиллаж байсан БНСУ-ын Ионсей их сургуулийн кампус дотор “Хүүхэд хөгжлийн төв” гэж байсан. Би дэргэдүүр нь алхдаг юм. Тэгсэн нэг өдөр тархины мэс засалч танилтайгаа тааралдсан чинь тус институцэд үнэлгээ хийдэг төсөлд давхар ажил хийж байгаагаа хэлсэн. Сургуулийн өмнөх боловсролд зөөлөн ур чадварыг хэрхэн бий болгох вэ, Солонгосын хувьд тухайн улс орны соёлын үрийг шингээсэн уламжлалаа шингээсэн, нийгмийн хөгжлийн зөрүүтэй байдалд нийцсэн хүүхэд хөгжүүлэх ур чадварыг эрж хайх, туршиж үзэх судалгаа дүн шинжилгээг тус төв хийдэг болохыг мэдэж авсан. Нөгөө талаас бидний номыг хэвлүүлэхэд тодорхой хэмжээний санхүүгийн тусалцаа үзүүлсэн Карьер Хөгжлийн Төвийг үүсгэгч найз минь Монгол хүний хөгжлийн талаарх олон судалгаа мэдээллийг байнга ярьж сэтгэл зовдгоо ярьдаг байлаа. Хувьсгалын тохироо бүрдэнэ гэдэг шиг 20-иод жилийн өмнөөс тархиныхаа мухарт хадгалж байгаад бараг мартагдах шахсан, биелшгүй санаа дахин сэргэж, ном бичье гэсэн санаа сэдэлтэй анд нөхдүүдтэй санал солилцоход маш сайн дэмжсэн, хамтарсан.

-Зөөлөн ур чадварын институциуд байдаг гэсэн...?

-Зөөлөн ур чадвар хөгжүүлэх институциуд байгуулагдсан байна. А-дүнтэй төгсөгчид төгсгөх гэхээсээ илүүтэй хамгийн шилдэг их, дээд сургуульд элсэн орох босгыг зовлонгүй давж, хөдөлмөрийн зах зээлд шилдэг мэргэжилтэн бэлдэх алсын хараатай, зорилготой олон улсын ЕБ-ын зарим сургууль зөөлөн ур чадварыг хөтөлбөртөө суулгасан байгаа юм билээ. Одоогийн байдлаар 1000 орчим ОУ-ын ЕБС зөөлөн ур чадварыг сургалтдаа хэрэгжүүлж байна. Намайг зөөлөн ур чадварын тухай сургалтад хамрагдаж байхад багш нар “Та нар зөөлөн ур чадварыгсургуулийн хөтөлбөрт байхгүй байна гэж бодох хэрэггүй. Гол нь тэрхүү чадваруудыг шингээсэн хичээлийн нуугдмал хөтөлбөрийг ямар арга замаар, яаж хүргэх вэ гэдэг нь чухал.Хүүхдийн зүрх сэтгэл, итгэл үнэмшил, итгэлийн хаалгыг нь нээж онгойлгож чадах уу гэдэг нь маш чухал. Тиймээс тухайн улс орон болгон судалгаагаа л сайн хий гэж зөвлөдөг юм билээ. 

-“Зөөлөн ур чадвар” ном маш олон автортай харагдаж байна лээ?

-Санаачлагч нь би боловч зохиогч нь 30 орчим хүн бий. Дизайнер, редактор, зөвлөх гээд номонд хамааралтай ажилласан 50 орчим хүний хамтарсан бүтээл юм. Номыг бүтээлцсэн хүмүүс гадаад, дотоодод боловсрол эзэмшсэн ажлын маш туршлагатай. “Зөөлөн ур чадвар” ном нь 10 бүлэг, 53 төрлийн ур чадваруудтай нийт 137 дасгал багтсан байгаа. Номтой ажиллах явцад тухайн хүүхэд өөрт тохиолдсон кэйсүүдээ жишээ болгон ажиллаж, ур чадвараа хөгжүүлэх боломжтой. Ур чадварыг үнэлэх үнэлгээг бие дааж өөрөө хийнэ. Маш энгийн 7 түвшний үнэлгээний дагуу зөөлөн ур чадварт суралцаж, эзэмшсэн байдлаа үнэлнэ. Хүн бүрийн хурууны хээ харилцан адилгүй байдаг шиг зөөлөн ур чадварыг бас харилцан адилгүй эзэмшиж болно. Заавал бүгдийг нь эзэмших албагүй. Өөрт нь зарим ур чадвар хэдийнээ зөнгөөрөө бүрдсэн байх нь бий. Бусдад заахуйц түвшинд эзэмшсэн тохиолдолд уг чадварыг бүрэн эзэмшсэн гэж үздэг. Өөрийгөө үнэлж, уг ур чадварыг хэр цар хүрээтэй эзэмшсэнээ мэдэж авах л чухал. 

Номын зохиогч нар өөрийн хамгийн сайн чаддаг буюу бусдад заахуйц ур чадвараа сонгож бичсэн. Эрх зүйч, соёл судлаач, бизнес эрхлэгч, олонулсын харилцааны мэргэжилтэн, хүүхдийн эмч, санхүүч, эдийн засагч, сэтгүүлч, инженер, сургалтын менежер, сэтгэл зүйч, сэтгэл судлаачид, багш, гэх мэт олон мэргэжлийн хүмүүсээс зохиогчид бүрдсэн. 

Сая хэлсэнчлэн хамгийн сайн чаддаг зөөлөн ур чадвараа сонгож авч, үүнийгээ яавал дасгал хийж болохуйц, монгол хүүхдийн оюун ухаан, ой санамжид үлдэх, ой санамжнаас үйлдэл болж гарах, дадал болтол нь тултал бичих вэ гэдэг нь зохиогчийн бодол, сэтгэлээс ундарч гарсан. Нэг жилийн хугацаанд Монгол Улсаас болон дэлхийн зарим улс орноос хоорондоо холбогдож ярьж хөөрцгөөсөн дөө. Монгол хүний сул талаа ч бид харж байсан. Заавар, форматын дагуу тавигдсан өндөр шаардлагын дагуу олон талаас санаа оноогоо уралдуулж эрэл хайгуул хийж, нэг зүг рүү харж бичиж чадсан. Зохиогчид маань ээж, аавууд. Тэр хүмүүсийн дотор нуугдмал байсан зүйл нь өөрийнхөө хүүхдийг ийм болгочих юмсан гэсэн санаа бас байсан. Хурдацтай нийгэмд өрсөлдөөн биднийг хүлээхгүй. Монголчуудын хувьд аядуу зөөлөн эсвэл бухимдал ихтэй сэтгэл зүйн хувьд өвчлөлтэй эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ харьцаж, хүмүүжүүлж буй нь ч байна. Гэтэл өнөөгийн өрсөлдөөнтэй нийгэмд зөөлөн ур чадварыг тодорхой зөв арга замаар, хурдтай эзэмшиж байж хүссэндээ хүрнэ гэдгийг Дэлхийн Эдийн Засгийн форумаас мэдээлж байна. Номын багт ажилласан хоёр зөвлөх маань философийн салбарт, боловсролын салбарт маш туршлагатай хүмүүс чиглүүлж байсан. Надад сэтгэгдэл үлдээсэн нэг зохиогч маань аутизмын бүлгийн эмгэгтэй хүүхэдтэй. Англи болон БНСУ-ын сэтгэл засалч эмч, сэтгэл зүйчдийн өгч байсан зөвлөгөөг өөрөө амьдрал дээрээ бодитой хэрэгжүүлж, биеэрээ туулсан туршлагаа ашиглаж “Анхаарлаа ухамсартайгаар төвлөрүүлэх” бүлгийг сонгож аваад бичсэн. Тэр ээжийн бичсэн амьсгалын дасгалыг би охинтойгоо хамт хийх дуртай. Mindfulness буюу санамсарын бясалгалыг хийхээр аз жаргалыг мэдэрдэг. 

-Mindfulness бясалгалтай холбоотой гэхээр сонирхолтой санагдаж байна. Та бясалгал хийдэг үү?

-Випашна бясалгал хийгээд дөрвөн жил болж байна. Өдөрт 5-10 минут хийдэг. Яг одоо Нямсамбуу гавжийн бясалгалд явж байгаа. Оюуны ачаалалтай ажил хийж байгаагийн хувьд бясалгал хийж стрессээс ангижирах жаргал шүү дээ. Бясалгал хийж байгаа хүнийг судалж, тархины үйл ажиллагааны MRI шинжилгээ хийж үзэхэд дулааны энергийн түвшин дээшилсэн нь харагдаж байсан. Стрессийн даавар буурахаар бодисын солилцоо сайжирч, тархины цусан хангамж сайжирдаг, гайхамшигтай биш гэж үү.

-Тухайн хүний дуу хоолой ч зөөлөн ур чадвартордгийг хараад сонирхолтой санагдлаа. Маш чанга дуу хоолой, хахирган дуу хоолой нь эргэн тойрны хүмүүст тавгүй мэдрэмжийг төрүүлдэг. Энэ талаар тодруулж хэлж өгөөч..?

-Дуу хоолойны өнгө нь “харилцах” гэсэн бүлэг ур чадварын “илтгэх ур чадварт” хамрагддаг. Илтгэл тавьж өөрийгөө илэрхийлэх үед интераверт хэв шинжтэй хүн зөөлөн дуу хоолойтой, эсвэл экстраверт хүний дуу чанга байж болно. Хэв шинжээсээ хамааралгүйгээр өөрийгөө бүрэн илэрхийлэхийн тулд дууны өнгөө өөрчлөх нь чухал. Аливаа зүйлийг үгээр илтгэл хэлэлцүүлэх байдлаар илэрхийлэх тохиолдолд чихний хүлээж авах дуу чимээний герцэд тааруулж ярьж сурах хэрэгтэй. Нөгөө талаар дууны өнгө, авиа, чанга сул зэрэг нь хүний өөртөө хэр зэрэг итгэлтэй байгааг харуулдаг. Дуу, хоолойны өнгө ямар байхаас санаа зовниж харилцааны хувьд хаалттай байх тохиолдол ч бий. Дууны өнгө илтгэх чадварт чухал. Илтгэх чадвараа сайжруулахын тулд дууны өнгийг сайжруулахаар ажиллах шаардлага гардаг. Ном маань ур чадвараа хэрхэн сайжруулах дасгал ажлуудтай. Өөрөө өөрийгөө сонсч, сонсогчийн дүрд ор гэж зөвлөсөн дасгалууд байгаа юм.

-Насанд хүрсэн хүний багаасаа тогтсон зан төлөв, мөн чанарыг өөрчлөх боломж хэр байдаг вэ. Жишээ нь энэ номыг уншиж дасгал ажлыг хийснээр өөрчлөгдөх үү?

-Онолын хувьд хүний зан төлвийг өөрчлөгддөг гэж үздэг. Нийт хүн амын 3 хувь нь асар сэргэгээр шинэ зүйлийг өөртөө тусгаж хүлээн авч өөрчлөгдөх чадвартай. 16 хувь нь эртэч, сонссон мэдээллээр шуурхай даруйхан өөрчилдөг. 32 хувь нь аядуухан, байдлыг харзнасан байдлаар олонхоо, нийгмээ дагасан төрлийн хүмүүс. 16 хувийг маш залхуу буюу бараг өөрчлөгддөггүй төрлийн хүмүүс гэж үзсэн байдаг. Тийм ч учраас нийгэмд манлайлал, үлгэр дуурайлал бусдадаа үзүүлж байх, нийгмээ сайн сайхан руу урагшаа хөтөлж байх хүмүүсийг дагацгаадаг. Номын зорилго бол заавал хүнийг өөрчлөхийг зориогүй. 

Аливаа зүйлийг дадал болгохын тулд зургаан сарын хугацаанд хэвшүүлэхэд өөрчлөгдөнө гэсэн байдаг. Ингэхэд тухайн хүний итгэл үнэмшлийн хэмжүүр дээшилж болно. Өмнөх мэдлэг хандлага нь шинэ зүйл хүлээж авахад хэр их зөрчилдөж байна, тэр зөрчилдөөнийг даван гарахын тулд тохиргоо хийж чадаж байна уу гэдэг нь маш чухал. Энэ тохиргоо хийх зөв арга замыг бид зөөлөн ур чадвар номоороо танилцуулж, тухайн хүнд сонголт хийх боломж олгож байна.

-Манай монголчуудад хамгийн их дутагддаг зөөлөн ур чадвар юу вэ?

-Хүний нөөцийн судалгаанаас харахад харилцах ур чадвар, хамтрах ур чадвар тааруу юм болов уу. Харилцах ур чадвар дотор найман чадвар, хамтрах ур чадварт долоон чадварыг сонгож номондоо бичсэн. Бас нэг дутуу хөгжсөн чадвар бол мэдээлэл ашиглах ур чадвар. Энэ бүлэгт мөн зургаан ур чадварыг сонгож бичсэн. Өнөө үед мэдээллийг зөв зохистойгоор ашиглах ур чадварт суралцах, зохистой ашиглах чадвар хэрэгтэй. Өнгөц, дутуу, буруу мэдээллийг ашиглаж маш их бухимдацгааж байна даа.

Бусдын амжилтад чин сэтгэлээсээ баярлаж талархаж чадах, хүний эрхийн мэдлэг дутуу байна гэж үзэх юм бол номонд дурдсан олон ур чадварыг эзэмшээгүй байна гэж дүгнэн харж болохоор юм.

-Энэ номоо цаашаа цувралаар гарах уу?

-Манай улсын хувийн сургуулиуд“Зөөлөн ур чадвар” номонд багтсан бүлэг тус бүрийг хэсэгчилсэн хувилбараар ном, товхимол болгож хүүхдүүдээ хөгжүүлэхээр ажиллуулж эхэлсэн байна. Бид монгол хүүхдүүддээ зориулан зөөлөн ур чадвар эзэмшүүлэхээр аль болох энгийн үгээр бичихийг хичээсэн. Зөөлөн ур чадварыг тоолбол олон бий. Бид нийт 83 ур чадвар боловсруулсан ч нэн шаардлагатай 53 ур чадвар номонд орсон байгаа. Цаашид номныхоо зураг, дизайн болон агуулгын хувьд багахан сайжруулалт хийгээд дахин хэвлэх тухай ярьж байгаа. 

-14-өөс дээш насны хүмүүст зөөлөн ур чадварын дасгал ажлыг хийхийг танай номонд зөвлөсөн нь ямар учиртай вэ?

-Гадны улс орнуудад 14 наснаас доошхи насны хүүхдүүдэд зориулсан ном, товхимол маш энгийн, ихэвчлэн зураглал байдлаар хөнгөн хэлбэрээр харуулсан байдаг. Ур чадварыг нэг дор бөөнд нь эзэмших биш системтэйгээр бага багаар суулгаж өгч буй улс орнууд бий. Бид номондоо14 наснаас дээшхи хүн бүхэн ашиглаж болох гэж тусгасан учир нь аливаа хүн энэ наснаас хойш өөр рүүгээ өнгийж нийтийн харилцаанд орж, бие даах байдал нь хэвшиж ирдэг. Номыг бүтээлцсэн сэтгэл зүйчид маань ярилцаж байгаад бие дааж суралцах, өөртөө дүгнэлт өгч эхлэх, хувь хүний хөгжил талаасаа илүү их өнгийж хардаг нас гэдэг утгаар нь 14 нас гэсэн байгаа юм. Манай боловсролын салбарт ч наймдугаар ангиас эхлэн мэргэжил сонголтыг чиглүүлж зөвлөдөг. Мэргэжил сонгоход надад ямар ур чадвар давамгай байна вэ, юу дутуу байна вэ, үүнийгээ хэрхэн хөгжүүлж болох вэ гэх мэтээр дүгнэж эхэлдэг.

-Ур чадвар нь хүний зан чанартай холбоотой санагддаг. Монголчуудын хувьд өөрийгөө удирдах чадвар сул, уур бухимдал ихтэй. Нийтлэг, өгөгдөлтэй мэт зан чанарыг өөрчлөх боломжтой юу?

-Хүний зан төлвийг меланхолик, сангвиник, флегматик, холерик гэсэн дөрвөн хэв шинжид ангилдаг. Яг үүнтэй шууд хамааралтай биш. Ямар зан төлөвтэй байхаас үл хамааран зөөлөн ур чадварыг хэн ч эзэмшиж болно. Хүмүүс нийтээрээ зөөлөн ур чадварын нэгдсэн ойлголттой болоод ирэхээр ойлголцлын түвшин өндөрсч нийгэмд эерэг үзэгдэл их болно. Зөөлөн ур чадварыг зорьж эзэмшилгүй зөнгөөрөө хэзээний эзэмшчихсэн байх нь бий. Төрөлхийн эзэмшсэн зан чанар нь гэрийн хүмүүжил, шашин шүтлэгт итгэх итгэл үнэмшил зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой. Гэхдээ хөгжүүлж болох чадвар учраас хэн ч эзэмших бололцоотой. Аль ур чадварыг эзэмших вэ гэдэг сонголтыг хүнд өгч байгаа гэдгээрээ чухал. Ур чадварууд эзэмшсэнээр өөртөө итгэх итгэлтэй болно, айдасгүй болно. Итгэх итгэл, айдасгүй болоод ирэхээр тархин дотор логик сэтгэлгээ маш сайн ажиллаж байдаг. Стрессгүй, айдасгүй болоод ирэхээр аливаа зүйлийг бүтээлчээр харах, эргэцүүлэн бодох , логик дараалалтай харах тархины үйлдлүүд нь илүү сайн ажилладаг. Бид номынхоо өнгийг сонгохдоо хүртэл хүний нүдэнд дулаахан өнгө сонгосон. Гэхдээ дизайнаа сайжруулах талд анхаарах ёстой гэж бодсоор яваа. 

-Номын хөтөч “Эзги” нэртэй юм билээ. Их сонирхолтой, хөөрхөн дүр. Дүр төрхийн хувьд ч, нэрний хувьд ч оносон санагдлаа.

-“Эзги” дүрийн нэрийг манай номын багийн гишүүн Цацаагийн гэр бүлийн хүн олсон л доо. Зөөлөн ур чадвар гэх үг, агуулга манай боловсролын салбарт хэрэглэгдээд 10 гаруй жил болж байгаа боловч системтэй нэгдсэн ойлголт тааруутай явж ирсэн.Монгол агуулгыг бодож байгаад цагаан идээний ээзгий нэрэн дээр үндэслэн сонгосон. Ээзгий нь нэгэн хэв, хэмжээгээр байдаггүй, олон янзын хэлбэр дүрстэй.

-Бидний иддэг цагаан идээний ээзгийг амьдчилж биежүүлсэн байх нь ээ?

-Монголчуудад хүн байх, хүн чанартай байх тухай ойлголт байдаг. Хүн чанарын цаана цайлган байх, хүний төлөө буяны ажил хийх гэх мэтээр өнгөц ойлгодог тал ч бий. 

Ухаад үзэхээр цагаан идээний тараг исгэх хөрөнгийг монголчууд бусдад өгөхдөө өдөр судар харж байж, хүн чанар сайтай айлд өгдөг байсан. Эсрэгээрээ цагаан идээний гарц, амт сайтай, ажилсаг гэр бүлээс цагаан идээний хөрөнгийг олж авъя хэмээн бэлэгшээдэг ард түмэн. Монголчуудын өв уламжилж ирсэн соёл, гэр бүлийн төлөвшил хандлага өдгөө өөр хоорондоо зөрүүтэй болж эхэлсэн байгаа нь нэг талаар манай улсад их хэлмэгдүүлэлтээс үүдэлтэй өвлөж ирсэн соёл ахуй, шашин шүтлэгийг устган хааж боогдуулж байсантай холбоотой.Бидэнд өвлөж авсан оюун санааны өв уламжлал маш ховор болчихоод байгаа тал бий. Энэ үүднээс монгол хүний мөн чанарыг илэрхийлэх дүр олох бэрхшээл байсан.

Жишээлбэл боловсролын түвшингээрээ дэлхийд нэгт бичигдэж буй Финланд улс гэхэд ахуй соёл, ойлголтууд нэгдсэн цул байдаг. Финланд улс бүхий л чиг хандлагад хайрыг нэн түрүүнд тавьсан, биеэсээ хайрлах, хүндлэх амьдралын философитой. Хайраар өссөн хүүхдүүд нь ямарваа нэгэн дутуугийн зовлонгүй, айдасгүй өсч торнидог. Бага боловсролд дүн тавьдаггүй нь ч үүнтэй холбоотой. 

Бид чинь хар багаасаа далд ухамсартаа социализмын үед тогтсон айдастай өсцгөөсөн. 

Зөөлөн ур чадвараар бүхий л хариултыг өгч чадахгүй чхүнээ хөгжүүлэх, өнөө цагийн дэлхийн төлөвшсөн иргэн болгоход хувь нэмэр оруулах юмсан гэж билэгшээн дүрээ бүтээсэн. “Би монгол Хүн гэсэн агуулгыг тээж төрсөн Эзги маань зохиогчдынхоо хайраар өссөн их гоё дүр.

-Энэ номыг манай улсын боловсролын салбар хэр хүлээж авч байна вэ?

-Манай улс боловсролын тогтолцоондоо ЕБС-ийн сурагчдын эзэмших 21 чадварыг тусгасан байгааг нэгэн тайланд дурдсан байсан. Эдгээр чадварууд ньхэт ерөнхийлсөн, бөөрөнхийлсөн тодорхойлолтой. Ур чадваруудын тодорхойлолт нь энгийн, маш ойлгомжтой, маш тодорхой байх нь чухал. Газрын зураглал тодорхой бол төөрөхгүй шүү дээ. Нийгэм танин мэдэхүйн онолын хүрээнд Зөөлөн ур чадварын цогц ойлголтыг шингээсэн, ур чадварт суралцах хөгжих дасгал ажлуудтай энэ номыг маань боловсролын салбарынхан маань ихэд олзуурхан хүлээж авч байгаа. 

-Номыг хүн болгон худалдаад авч чадахгүй. Та нарын хувьд зөөлөн ур чадварыг хичээлийн программд оруулах алсын сонирхол байгаа юу?

-Бид гурван бүлэгт зориулж хүргэе гэж байгаа юм. Номыг худалдан авалт хийх боломжтой хэсэг, хүсэл тэмүүлэлтэй ч худалдан авах боломжгүй хэсэг, амьдралын түвшин доогуур гэр бүлд өсч байгаа хэсэгт гэсэн гурван хэсэгт хүргэж ажиллая гэж зорьж байгаа. Тиймээс манай багийнхан бүтээлээ асрамжийн төв гэх мэт газруудад хандивлахаар болсон. Манай номын зохиогчид энэ номоо хийхдээ ажлын хөлс авалгүйгээр бүгд чин сэтгэлээсээ оюун ухаан, хөдөлмөр, цаг заваа гарган оролцсон. Манай цахим пэйж хуудсан дээр бүлгээсээ сонгож авч богино хэмжээтэй видео танилцуулгыг хийж олон нийтэд танилцуулж байгаа. 

Яг сурах бичгийн агуулгад ороод явна гэхээсээ илүүтэй сургууль тэгш эрхийн зарчмаар боловсрол олгож байна. Хүүхдүүдийн ялгаатай байдал зөөлөн ур чадвар дээр гарч ирнэ. Өөрсдийнхөө ялгаатай байдал буюу өөрийн хүсэл тэмүүлэл, ямар ур чадварыг эзэмших, эзэмшихийг хүсэхгүй байх нь тухайн хүүхдийн сонголтын асуудал. Гол нь ямар ур чадвар өөрт хэрэгцээтэй байх, ийм ур чадварууд хэрэгтэй байна гэдгийг олж харж хөгжүүлэх нь чухал. Зөөлөн ур чадвар нь боловсролын хөтөлбөрт шингэж орохдоо далд хөтөлбөрөөр байж байдаг. Зөөлөн ур чадварыг эзэмшүүлэхэд хэн, хэрхэн заах вэ, яаж хүүхдүүдэд бүтээлчээр хүргэх вэ гэдэг нь чухал. Боловсролын сайд Л.Энх-Амгалан манай номыг соргогоор олж харан номын багийнхантай уулзъя гэдэг саналыг тавьсан. Олон хүүхдэд хүргэмээр хэрэгтэй ном байна гээд онлайнд байршуулах гэх мэтээр хүртээмжийг сайжруулах талаар ч ярилцсан. Зөөлөн ур чадварт онлайнаар суралцаж, эзэмших боломж бага. Зөөлөн ур чадварыг эзэмшихийн тулд зургаан сараас 3 жилийн хугацаанд бие дааж ажиллах,дасгал ажлуудыг хийхэд бэрхшээлтэй байвал чиглүүлэгчээс тусламж авах, сэтгэл зүйчээс тусламж авах хэрэгцээ гарна. Иймд бид ярилцаад цахим хэлбэрээр зөөлөн ур чадварыг эзэмшүүлэх, заах аргаар видео 1 л хичээл хийх тухай ярилцаж байгаа.

-Таны хувьд зөөлөн ур чадварыг хэр эзэмшсэн байна вэ?

-Хэд хэдэн ур чадварыг бичсэн. Ажиглах ур чадварыг хамгийн сайн эзэмшсэн болов уу, яагаад гэвэл судлаач хүнд байх хамгийн хэрэгтэй чадвар. 20 гаруй жил судалгаа хийж энэ чадварынхаа ач тусаар бусдад судалгаа хийхийг зааж байна. Харин дутуу чадварууд бол нэлээн их байна лээ. Нэгдүгээр бүлгийн Харилцах ур чадвар дотроос гэхэд л хэлэлцээр хийх үгэн бус харилцааны чадваруудад тааруухан юм билээ. Эзэмшвэл зохих 53 ур чадвараас тест хийгээд өөрийгөө үнэлээд үзэхэд 10 гаруй ур чадвар тун сайн бусдад заахуйц түвшинд, мэдэх төдий 20-иод чадвар байна гэж дүгнэсэн. 

-Ингэхэд номыг санаачлагч таны талаар уншигчдадаа танилцуулах хэрэгтэй шүү дээ. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач....

-Би хоёр хүүхдийн ээж. Том хүү маань Лондон хотод байдаг хөрөнгө оруулалтын корпорацид шинжээчээр ажилладаг, бага охин 11 настай. Хоёр хүүхдийн ээж гэдэг үүднээс хүүхдүүддээ зөөлөн ур чадварыг эзэмшүүлэхээр анхаарч хичээх юм. Заримдаа санаснаар болохгүй үе зөндөө гардаг. Хүүхдийнхээ боловсролд цагаа гаргахын тулд би карьер, ажлаасаа чөлөө авч байсан удаатай. АШУҮИС-д харъяалагддаг, хүний их эмч мэргэжилтэй, анагаах ухааны доктор зэрэгтэй, дэд профессор эрдмийн зэрэгтэй. 2001 оноос хойш 22 жилийн туршидэрүүл мэндийн салбарт тасралтгүй ажиллаж байна. Өнгөрсөнхугацаанд маш олон төсөл хөтөлбөр дээр ажилласан. Яг одоо Лаос улсад амьдарч байна. Гадны улс оронд ажиллаж амьдарч байгаа ч ХӨСҮТ-ийн эрдмийн зөвлөлийн гишүүний хувиар эрдмийн үйл ажиллагаанд оролцдог.

-Миний мэдэхээр таны автортай нэлээд хэдэн ном байдаг?

-“Эрүүл мэндийн боловсрол ба зан үйл” ном маань хүний зан үйлийн онолд суурилж, эрүүл зан үйлийг практикт хүн амд хэрхэн эзэмшүүлэх, арга хэмжээ хэрэгжүүлэх тухай бичсэн сурах бичиг. “Ухаалаг ходоод” ном маань дэлхийн судалгааны томоохон институцүүдээс гаргасан судалгааны үр дүн болох ашигтай бичил биетүүд хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх тухай ном. Орчуулсан. “Аз жаргал ба стресс” ном бол олон жилийн туршид судалгаа хийсэн бүтээл, олон улсад нийтлүүлж байсан судалгааны үр дүнгүүдээ нийлүүлээд эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор энгийн ойлгомжтой байдлаар бичсэн ном. 12 наснаас дээш бүх хүн унших боломжтой. 

-“Аз жаргал ба стресс” ном нэрнээсээ эхлээд л сонирхолтой. Олдоц ховор болсон байна лээ.Номын зохиогчийн хувьдаз жаргал гэж юу вэ гэдэгт хариулт өгөөч...?

-Аз жаргалын 100 орчим даавруудялгарч байвал аз жаргалаа мэдэрдэг. Хүний биеэс аз жаргалын даавар ялгарч байдаг. Дааврууд ялгарахгүй бол аз жаргалтай биш байна гэсэн үг. Харахад инээмсэглэж буй ч инээдийн цаана зовлонгоо нуугаадявж байхыг үгүйсгэхгүй. Аз жаргал бол аз жаргалын дааврын нийлэмж гэж би хэлнэ.

-Та бүгдийн хамтын бүтээл “Зөөлөн ур чадвар” ном ширээн дээр байнга байж байх ёстой ном юм байна. Зав чөлөөгөөрөө ур чадварын дасгалуудаасаа хийгээд л...

-Тийм шүү. Энэ ном маань дасгал хийх, ажиллах ном юм. Уран зохиолын ном шиг нэг амьсгаагаар уншаад дуусчихгүй, дасгалаа хийгээд байж болдог. Бас хичээл хийж ширээний ард суудаг шиг нөхцөл шаардахгүй. Тоглож наадаж, найзуудтайгаа уулзаж байхдаа ч номынхоо зарим дасгалуудтай ажиллах боломжтой шүү. Гэрийн даалгавар гэж бөөн ачаалал байхад бас нэг юм нэмэгдлээ гэж цааргалалгүй 15 минутыг л 1 өдөртөө зарцуулаарай. Алхам алхамаар уул руу авирч оргилд хүрдэг шиг л тактиктай байгаарай.

-Бас бага насны хүүхдэд зориулж сонирхолтой хэлбэрээр хүргэх боломж юу байна гэж бодогдсон?

-Илүү их эрэлт хэрэгцээ нийгэмд байгаа гэсэн үг л дээ. Бид нар улам хичээнэ. Манай зөвлөх зарим нэг дасгал ажил кэйсийг хасвал ямар вэ гэсэн санал хэлж байсан л даа. Бид саналуудыг авч илүү хялбар хөнгөн болгох талаар бас бодож байгаа. Энэ номоо зөөлөн ур чадварын талаарх бусад ном зүйн хүрээнд тодорхой хэмжээнд баригдаж боловсруулж бичсэн.

Д.Мөнгөндалай /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд аялах галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оржээ 6 цаг 13 мин Монголд орж ирэх 224 автобус үйлдвэрээс ачигдаж эхэллээ 7 цаг 15 мин Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал боллоо 8 цаг 18 мин ҮЛГЭРИЙН БАЯЛАГ: "Газар доорхи Вант улсын гурван хатан" зургийн ДОЛООН ТАЙЛБАР Өчигдөр 15 цаг 09 мин "Реалити шоуны од Ким Кардашиан Баленсиагагаас татгалзаж магадгүй" Өчигдөр 14 цаг 57 мин Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 14 цаг 15 мин Д.Доржготов: Хөрс байхгүй болбол хүнс байхгүй болно. Хүнс байхгүй болбол хүн, амьтан үгүй Өчигдөр 13 цаг 08 мин “Чимээгүй эсэргүүцэл” хоёр дахь өдрөө үргэлжилж байна Өчигдөр 12 цаг 12 мин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Вашингтонд өндөр түвшний дипломат айлчлал хийж байна Уржигдар 17 цаг 22 мин Австралийн шүүхэд бүтэн цагаар ажилладаг анхны нохой Люси Уржигдар 17 цаг 09 мин Хайр халамжаар дүүрэн SocialPay Уржигдар 16 цаг 33 мин Б.Чойжилсүрэн: Нийслэлийн дулааныг аргалах бүх нөөц шавхагдаж дууссан Уржигдар 16 цаг 02 мин Н.Ганибал: Багануурын цахилгаан станцыг ажлыг зогсоосон хүн арай "тагнуул" биш биз! Уржигдар 15 цаг 51 мин Канье Уэст сар бүр 200 мянган ам.долларын хүүхдийн тэтгэмж төлнө Уржигдар 15 цаг 16 мин С.Одонтуяа: Нүүрсний хулгайн асуудлаа ярихгүй юм уу? Гишүүд ажлаа хий! Уржигдар 14 цаг 43 мин Украинд хэдий бүрхэг өвөл болох ч Путинд зул сарын баяраа булаалгахгүй Уржигдар 13 цаг 44 мин АНУ, Мексикийн эрдэнэ шиштэй холбоотой зөрчил томорч байна Уржигдар 13 цаг 22 мин “Чимээгүй эсэргүүцэл”-д дэлхийн хаанаас ч нэгдэх боломжтой! Уржигдар 12 цаг 58 мин Хятад улс "Тэг Ковид" бодлогоосоо ухрах уу?! Уржигдар 12 цаг 48 мин Ирэх даваа гаригаас нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр зорчино Уржигдар 12 цаг 37 мин
iИх уншсан
Ши Жиньпин бүгдийг хяналтандаа байлгах гэж хэт улайрсан нь э... Д.Бат-Эрдэнэ: Бид оюун ухаанаа намчлаад, эдийн засгаа төрчлө... “Хайрласан шиг хайрлая. Хайрласан шүү ухаантай юм бол...” Цагаан Ордон зул сарын гоёлоо өмсжээ ​С.Эрдэнийн барьсан АН-ын тамга ирэх таван жилд лав хүчинтэй... Д.Сумъяабазар: Улаанбаатар эдийн засгийн хувьд биеэ даасан, ... Эрчим хүчийг социализмаас нь гаргая! Э.Бат-Үүл: Хүн ер нь эрх чөлөө, дарангуйллын хооронд савлаж ... Наоми Ватс: Би маш их ганцаардаж, надад ийм зүйл тохиолдсонд... МАН-ынхан улны маниустаа нүүрсний хулгайнхаа 40 их наядын НӨ... Говь-Алтайгаас мах ачсан машины эхний цуваа Улаанбаатар хот ... ХӨРӨНГӨ: Орос алт, валютын нөөцөөрөө дөрөвт бичигдлээ "Хүннү-2222" хорооллын цахилгаан шатнаас хүн унаж нас баржээ... “Чимээгүй эсэргүүцэл” хоёр дахь өдрөө үргэлжилж байна Төрийн бүх шатны байгууллага, нийтийн албаныхан шинэ жил ТЭМ... Ирэх даваа гаригаас нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэ... Хятадын шүүх Канадын дуучинд хүчингийн хэргээр 13 жилийн хор... Шинэ жилээр Төв талбайг зорин ирсэн иргэдэд халуун уух зүйл ... Gangnam Style: PSY өөрийн амжилтын нууцыг өөрөө ч мэддэггүй Хүүхдийн паркийн урд хэсэг дэх төмөр замын түр гармыг арванх...
Top