x

Ч.Өнөрбаяр: Эрх баригчид ард түмний амьдралыг доройтуулах ажлыг л сайн хийж байна

Ардчилсан Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг төрийн ордны хуйвалдааны аргаар хийх хандлага руу явлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар 2019 онд цэгцрэх хөдөлгөөн гэгч юм байгуулаад, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол төр шинэ гараанаас гарч, баялагтаа эзэн боллоо, сайхан амьдарна гэж үг хэлснээс хойш гурав, дөрвөн жил болж. Гэтэл Үндсэн хууль болохоо байлаа гэсэн утгагүй зүйл ярьж байна. Энэ утгаараа Г.Занданшатар гэдэг хүн байгаа цагт Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг ярьж болохгүй. Ёс зүйгүй үйлдэл болно. Ордны хуйвалдаанаар төрийн эрх мэдлийг олж авах гэсэн увайгүй нөхөд Үндсэн хуульд халдахыг зөвшөөрөхгүй. Энэ бол нийгмийн гэрээ байдаг. Зөвшилцсөн зүйлийг яагаад дахиад өөрчлөх гээд байгаа юм" гэв.

Харин АН-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө гарч ирж, ажлаа сайн хийнэ гээд залуучуудын жагсаалыг тараасан. Энэ хүмүүс ажлаа дэндүү сайн хийсэн учраас бензиний үнэ сүүлийн байдлаар 300 төгрөгөөр өслөө. Найман сард эрчим хүчний үнэ нэмэгдэх гэж байна. Араас нь орон сууцны зээлийн төлбөрөө төлөх гээд ачаа нэмэгдэх гэж байгаа. Эрх баригчид ард түмний амьдралыг доройтуулж ажлаа сайн хийлээ гэж харж байна" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top