x

Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёр муудалцаж, С.Баярцогт АН-ын даргад зүтгэх “урилга” авчээ

Монголын улс төрд энэ зун нэг том үйл явдал болно. Үндсэн хуулийг өөрчилнө. Энэ гарцаагүй болчих шиг боллоо. Баяр наадмын дараа ээлжит бус чуулганаар хэлэлцэх сураг бий. Бас АН-ын хэрүүл уруул улс төрийн мөнхийн сэдэв болчих шахсан. Энэ намын асуудал ойрын үед нэг тийш шийдэгдэх эсэх нь анхаарал татаж байна. За тэгээд Үндсэн хуулийн өөрчлөлт түшиглэсэн ирэх сонгуулиудын бэлтгэл гээд намраас бужигнаад эхэлнэ. Ил харагдаж, бид мэдэж буй нь иймэрхүү мэдээллүүд байгаа юм. Харин Монголын улс төрд хэзээнээсээ байдаг далд зодоон, яриа тохироо байсаар л байгаа аж. Чих сортойлгосон хоёр үйл явдал улс төрийнхний дунд яригдаж эхлээд байна. Одоогоос сар орчмын өмнө экс Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй Төрийн ордонд уулзжээ. Х.Баттулгатай хамт Тамгын дарга нь байсан З.Энхболд очсон байна.

Тэрбээр Л.Оюун-Эрдэнээс хэрэгт холбогдоод байгаа найз, туслах, зөвлөх асан хүмүүсээ харж үзэж “...Нааштай хандах”-ыг хүсчээ. Х.Баттулга Хөгжлийн банк, “Эрдэнэт”-ийн 49 хувь, махтай холбоотой явдалд холбогдсон хүмүүсийг хэлсэн бололтой. Харин Л.Оюун-Эрдэнэ “...Хуулиараа шийдэгдэг” гэсэн хариултыг өгсөн байна. Үүнээс болж тэд муудалцаад салжээ. Экс Ерөнхийлөгч л илүү бухимдсан сураг байна. Энэ талаар улс төрийн хүрээнийхэн илүү нарийн мэдээллүүд ярьж байгаа юм.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр тохиосон билэгт сайн өдөр Сангийн сайд асан С.Баярцогтын хүүхэд хуримаа хийжээ. Хурим дээр Ерөнхийлөгч асан, УИХ-ын дарга асан, Ерөнхий сайд асан, эрх баригч намын дарга асан, УИХ-ын гишүүд асан, сайд асан, хууль хяналтын байгууллагын удирдлагууд асан эрхмүүд, өдгөө төр, хуулийн байгууллагад томоохон алба хашиж буй хүмүүс, том компанийн удирдлагууд зочилсон байна. Эх сурвалжийн мэдээллээр бидний МАНАН-гийнхан хэмээдэг нөхдүүд бөөнөөрөө очжээ. Тэд улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар нэлээд ярилцаж, дараагийн сонгуульдаа бэлдэх байдлаар АН-ын дарга дээр “зөв хүн” тавих ёстой гэж үзжээ. Ингээд С.Баярцогтыг зүтгүүлэхээр тохирсон байна. Харин одоо хууль, шүүхийн байгууллага дээр шалгагдаж буй С.Баярцогттой холбоотой хэргийг зохицуулах үүргийг шүүхийн удирдах албан тушаалтан, цагдаагийн дарга асан хоёр эрхэмд хариуцуулсан байна. Холбогдох зардлыг ч Монголын нөлөө бүхий нэгэн том компани шийдэхээр болжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.70.86.33)
    МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Патрисия Мартинс гэдэг, өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би асар их өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа ХОСЕ ЛУИС түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй (Педра Гончала) тааралдав. Тиймээс би тус компанийн шуудангаар (joseluisloans@gmail.com) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээлийг 2 хувийн хүүтэй баталж өгсөн нь миний төлөө юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал JOSE luis loan-тэй түүний имэйлээр холбогдоно уу. (joseluisloans@gmail.com)
    2022 оны 07 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top