x

С.Амарсайхан: Өнгөрсөн жил барилдсан бөхчүүдээс нэг нь ч цол авах боломжгүй

Төрийн байгуулалтын байнгын хорооны пүрэв гаригийн хуралдаанаар Үндэсний баяр наадмын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлд үзүүрлэсэн бөхөд цол олгодог болох өөрчлөлтийг тусгажээ.

Үүнд, 

  • Тав давсан бөхөд улсын начин;

  • Зургаа давсан бөхөд улсын харцага;

  • Долоо давсан бөхөд улсын заан;

  • Найм давсан бөхөд улсын гарьд;

  • Ес даван түрүүлсэн, эсхүл арвын даваанд үзүүрлэсэн бөхөд улсын арслан;

  • Ес даван түрүүлсэн, эсхүл арвын даваанд үзүүрлэсэн улсын арслан цолтой бөхөд улсын аварга;

  • Ес даван түрүүлсэн, эсхүл арвын даваанд үзүүрлэсэн улсын аварга цолтой бөхөд улсын даян аварга;

  • Ес даван түрүүлсэн, эсхүл арвын даваанд үзүүрлэсэн улсын даян аварга цолтой бөхөд улсын дархан аварга.

  • Дархан аварга цол нь үндэсний бөхийн дээд цол байна.

  • Аймгийн баяр наадамд 18 насанд хүрсэн 128 хүртэл бөх барилдах бөгөөд тав давсан бөхөд аймгийн начин, үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол олгоно.

  • Сумын баяр наадамд 16 насанд хүрсэн 64 хүртэл бөх барилдах бөгөөд үзүүрлэсэн бөхөд сумын начин, түрүүлсэн бөхөд сумын заан цол олгоно гэж тусгасан байна.

Дээрх заалттай холбоотойгоор өмнөх жилүүдэд үзүүрлэсэн бөхчүүдэд цол нэхэж олгох эсэх асуудал гишүүдийн дунд багагүй маргаан дэгдээсэн юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Монголын ард түмэн үзүүрлэсэн бөхөд цол өгдөггүй. Түрүүлсэн бөх нь манлайлж явдаг. Гэтэл үзүүрлэчихээд бүгд цол авах нь. Ийм юм хэзээ ч байж болохгүй" гэсэн бол Монголын үндэсний бөхийн холбооны ерөнхийлөгч Ц.Магалжав "1,024 бөх барилддаг болоод эхлэхээр үзүүрлэсэн бөхөд цол өгдөх болохоор өөр аргагүй. Өмнөх түүхэн уламжлалын тухайд Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор 512 бөх барилдахад С.Цэрэн аварга начин цолтой түрүүлээд улсын аварга, дараагийн 10 жилд нь үзүүрлээд даян аварга болж байсан. Мөн Д.Цэрэнтогтох аварга 1981 онд үзүүрлээд дархан аварга болж байсан. Жил болгон 512 бөх барилддаг байсан бол Д.Тогтохсүрэн гишүүний хэлдэг зөв. Гэтэл 1,024 бөх барилдахаар есийн даваа нь цолны даваа болж байгаа юм" гэсэн юм. 

Харин Шадар сайд С.Амарсайхан “Өнгөрсөн жил барилдсан бөхчүүдээс нэг нь ч цол авах боломжгүй. Яагаад гэвэл 100, 101 жилийн ойг хамтатган тэмдэглэнэ гээд Засгийн газрын тогтоолоор хойшлуулсан. Монгол үндэсний бөхийн холбооноос цол, чимэг олгоно гэдэг асуудал огт яригдаагүй. Хэрэв цол олгоно гэвэл Засгийн газрын өнгөрсөн жилийн тогтоолыг хүчингүй болгож байж цол олгох тухай асуудал яригдана" хэмээж маргааныг эцэслэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.70.86.33)
    МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Патрисия Мартинс гэдэг, өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би асар их өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа ХОСЕ ЛУИС түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй (Педра Гончала) тааралдав. Тиймээс би тус компанийн шуудангаар (joseluisloans@gmail.com) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээлийг 2 хувийн хүүтэй баталж өгсөн нь миний төлөө юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал JOSE luis loan-тэй түүний имэйлээр холбогдоно уу. (joseluisloans@gmail.com)
    2022 оны 07 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top