x

Б.Цэнгэл: QSC компанитай холбоотой ноцтой баримтууд дэлгэж, сөрөг нэхэмжлэл гаргана

Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн "Цемент шохой" компанийг эзэмшиж байсан QSC компани Монгол Улсын Засгийн газрыг шүүхэд өгсөнтэй холбогдуулан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал А.Ариунболд нар хариу мэдээлэл хийлээ.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл "Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой асуудлаар QSC компани Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид энэхүү нэхэмжлэлийн хувийг Захиргааны хэргийн шүүхээс гардаж аваад байна.

Монгол Улсын Засгийн газрын 2014 онд гаргасан шийдвэрээр QSC компанитай байгуулсан концессын гэрээний хэрэгжилт хангалтгүй байгаа гэж дүгнээд Засгийн газар тус компанитай байгуулсан гэрээгээ цуцалсан.

Харин QSC компанийн зүгээс концессын гэрээг цуцлах тухай Засгийн газрын тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг тус тус гаргасан.

Бидний зүгээс энэхүү нэхэмжлэлийн дагуу хариу тайлбараа өгнө. Үүний сацуу бид нэлээд ноцтой баримтуудыг дэлгэж тавьж, сөрөг нэхэмжлэл гаргахаар бэлдэж байна.

Хоёрдугаарт, Сангийн яам болон бусад холбогдох байгууллагуудын оролцоотой санхүүгийн шалгалтын Дарханы төмөрлөгийн үйлдвэрт явуулж байгаа. Уг шалгалт ирэх долоо хоногт дууссанаар тоо баримттай санхүүгийн зөрчлүүд ил болно" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top