x

Б.Жавхлан: Засгийн газар Хөгжлийн банканд үүссэн төрийн өмчийн үйлдвэрийн газруудын өрийг хэрхэн төлүүлэх талаар ярилцсан

Монгол Улсын Хөгжлийн Банкны талаарх хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газраас тус банкны чанаргүй зээлийг төлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.

Тэрээр "Чанаргүй зээлийг гурван хэсэгт багцалж байгаа. Үүнд, Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 563 тэрбум төгрөгийн өр, “Кю Эс Си”, Хөтөл гээд хоорондоо хамаарал бүхий этгээдүүдийн 495 төгрөгийн өр, Хувийн аж ахуйн нэгжүүдийн 700 гаруй тэрбум төгрөгийн зээл буюу нийт 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээл байгаа.

Нийт чанаргүй дээр дээр 1.3 их наяд төгрөгийн зээлийн болзошгүй алдагдлын сан байгуулахаар Монгол Банкнаас 2020 онд шалгалт ороод акт тавьсан. Ингээд энэ оны нэгдүгээр сараас хойш Засгийн газар Хөгжлийн Банкны чанаргүй зээлийг төлүүлэх ажлыг эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд 240-өөд тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдөөд байна.

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн Банканд үүссэн төрийн өмчийн үйлдвэрийн газруудын өрийг хэрхэн төлүүлэх талаар ярилцсан. Ингэхдээ Засгийн газраас гаргасан хувилбар болон Хөгжлийн Банкнаас гаргасан хувилбарыг нэгтгээд арга хэмжээ авах чиглэлээ тодорхой болгосон. Тэгэхгүй бол Засгийн газар үүргээ хүлээх үү, Хөгжлийн банкийг дампууруулах уу гэдэг салаа замын сонголт дээр ирээд байгаа юм.

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын чанаргүй зээл нь 2014, 2015 онуудад үүссэн байдаг. Ялангуяа ТОСК, НОСК-тай холбоотой их хэмжээний зээл гарсан. Анх энэ зээл арилжааны зорилготой гарсан. Гэтэл Хөгжлийн Банкнаас хөрөнгө оруулалт хийгээд орон сууц баригдсаны дараа тухайн үеийн хоёр ч Засгийн газар дамжаад нөгөө орон сууцуудын нэг хэсгийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, нөгөө хэсгийг нь зүгээр л олгочихсон. Буцаад тэндээс төлбөр орж ирэхгүй гэсэн үг. Тэр үед Засгийн газраас тухайн жилүүдэд төсөвт үүнийг тусгаад, төсвөөс Хөгжлийн Банканд төл гэдэг тогтоолууд гаргаж байсан. Гэвч төсөвт тусгасан үүргээ улс нэг ч удаа биелүүлээгүй учраас Хөгжлийн Банканд чанаргүй зээлүүд үүссэн.

Харин одоо Засгийн газар хүлээсэн үүргийнхээ дагуу төлбөрөө хийгээд явах уу эсвэл энэ банкийг дампууруулах уу гэдэг сонголтод тулаад байна.

Цаашид өмнө нь гаргасан шийдвэрийн дагуу жил бүр төсөвт дарамт багатайгаар гэхдээ Хөгжлийн Банкаа дампууруулчихгүйхэн шиг үүргээ биелүүлээд явъя. Нөгөө талаар чанаргүй зээл үүсгэсэн буруутай этгээдүүдэд үүнийг төлүүлэх арга хэмжээ авна гэдэг агуулга бүхий зүйлийг хэлэлцсэн" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top