x

Польш улсын Ерөнхийлөгч энэ оны намар Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд бөгөөд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 2022 оны дарга Збигнев Рау Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол, Польш улсын эртнээс уламжлалтай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон салбар, чиглэлээр өргөжин тэлж байгааг сайшаан тэмдэглэж, хоёр талаас дэвшүүлсэн санал, санаачилгыг бодит ажил хэрэг болгохын төлөө талууд идэвхтэй хамтран ажиллаж, үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв.

Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Збигнев Рау Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд тус улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглэж, цаашид хоёр орны улс төр, нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагаа болон ард түмэн хоорондын харилцааг бүхий л түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотоллоо.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” санаачилгыг дэмжихээ илэрхийлж, энэ хүрээнд хамтран ажиллах боломжийг эрэлхийлэн ажиллана гэлээ.

Цаашид талууд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, байгаль орчин, уул уурхай, эрчим хүч, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон бусад салбарт эрчимтэй өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг цохон тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда энэ оны намар Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ гэдгийг дахин нотоллоо.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.70.85.242)
    МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Патрисия Мартинс гэдэг, өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би асар их өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа ХОСЕ ЛУИС түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй (Педра Гончала) тааралдав. Тиймээс би тус компанийн шуудангаар (joseluisloans@gmail.com) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээлийг 2 хувийн хүүтэй баталж өгсөн нь миний төлөө юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал JOSE luis loan-тэй түүний имэйлээр холбогдоно уу. (joseluisloans@gmail.com)
    2022 оны 07 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
"Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 15 мин Олимпын аварга Японы уран гулгагчид зодог тайлахаар болжээ 17 мин ДЦС-5 төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулна 18 мин НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 22-нд явагдана 20 мин Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 131 сая төгрөгийн мэс заслын багаж хэрэгсэл олгов 22 мин Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 3 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм орчим дулаан 3 цаг 10 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, төрийн худалдан авалтыг дотоод руу чиглүүлнэ 3 цаг 14 мин АТГ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т хандлаа 3 цаг 15 мин Татварын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж дууслаа 3 цаг 16 мин Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 3 цаг 16 мин Замын-Үүдийн гаальд татвараас зайлсхийсэн зөрчил илрүүлж, 65.7 сая төгрөг нөхөн төлүүлэв 3 цаг 17 мин Нийслэлээс хүүхдүүдийг хеликобактерийн шинжилгээнд хамруулж, папиллома вирусийн вакциныг эрчимжүүлнэ 3 цаг 19 мин Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ 3 цаг 20 мин Япон улс зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтаа цуцаллаа 5 цаг 6 мин Н.Учрал: Төр мэдээллийн технологийн салбарт хөгжүүлэгч биш, зохицуулагч байна 5 цаг 16 мин E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэллээ 5 цаг 17 мин Яаралтай тусламжийн дугаарыг 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх бэлтгэлийг эрчимжүүлнэ 5 цаг 18 мин "Монголын төмөр зам" ТӨХК-ийн 300 тэрбумын бонд амжилттай арилжаалагдаж дууслаа 5 цаг 19 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Top