x

Г.Ёндон: Иргэдийн амьдрах орон зай хумигдаж байгаа зарим газар нутгийн тусгай зөвшөөрлийг эргэж харна

Засгийн газрын хуралдааны дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хэлэлцсэн салбарын асуудлын талаар мэдээлэл өглөө.

Тэрээр “Төсвийн нэгдсэн орлогын 1/4 нь уул уурхайн салбараас орж ирж байна. Геологи хайгуулын ажил уул уурхайн хайгуулын ажлын үндэс суурь нь болдог. Геологи хайгуулын ажил нь үндсэн ажлаасаа 10-15 жилийн өмнө явж байж үүцээ бэлтгэдэг. Тийм учраас геологийн хайгуулын ажил тасалдаж болохгүй.

Гэвч сүүлийн 10 жилийн хугацаанд геологи хайгуулын ажил зогсонги байсан. Жилд дунджаар 50 тусгай зөвшөөрөл олгогдож байсан. Үүний сөрөг үр дагавар нь 10 жилийн дараа гарч ирнэ. Яагаад гэвэл байгалийн баялаг нь дахин сэргээгддэггүй баялаг шүү дээ. Тиймээс дараа дараагийн ордуудаа бэлтгэж байх ёстой. Энэ бол төрийн бодлого.

Ер нь уул уурхай хөгжсөн улс орнууд яг ийм журмаар явдаг. Нэг үгээр хэлбэл, бид дараагийн Эрдэнэт, Оюутолгойг олж хайх шаардлагатай байна.

Нөгөө талаас иргэд амьдрах орчин хязгаарлагдаж байна гэдэг санал, гомдол хэлдэг. Монголд ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл нийлээд нийт газар нутгийн 3.9 хувийг эзэлдэг. Нөгөө талаар нийт газар нутгийн 76 хувьд тусгай зөвшөөрөл олгох боломжгүй. Учир нь улсын тусгай хамгаалалттай газар 20 гаруй хувь, орон нутгийн тусгай хэрэгцээний газар 20 гаруй хувь эзлэхээс гадна Засгийн газрын нөөцөд авсан, усны сан, ойн сан үлдсэн хувийг нь эзэлдэг.

Харин үнэхээр иргэдийн амьдрах орон зай хумигдаж байгаа зарим газар нутгийн асуудлыг эргэж харах ёстой гэдгийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ярьсан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр зарлах байсан Тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг хойшлуулсан. Аль аймаг, суманд тусгай зөвшөөрөл ихээр олгогдож байгааг судалж үзээд энэ асуудалд ул суурьтай хандах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна. Энэ хууль нь иргэдэд уул уурхайг ойлгуулахад дөхөм болох юм.

Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд цахилгаан, дулаан, уур, усны төлбөрийг тодорхой хугацаанд хариуцсан, “Эрдэнэс Тавантолгой” сайжруулсан түлшний үнийг 75 хувиар хямдруулсан, Салхитын мөнгөний ордоос ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн. Энэ бол нэг удаагийн шийдвэрүүд юм. Харин Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар дээрх жишээнүүд хуульчлагдсан механизм болох юм" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top