x

Г.Эрдэнэбат: Социализмын үе шиг хүн дуудах эрхийг мөрдөгчид өгч болохгүй

Төрийн ордонд Хүний эрхийг хумих гэж буй хуулийн төслийн талаарх иргэдийн нээлттэй хэлэлцүүлэг болж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр прокурорын зөвшөөрөлгүйгээр мөрдөгч иргэдийг дуудаж байцаах нэрээр өрөөнийхөө үүдэнд хэдэн цаг, өдрөөр суулгадаг байдал эргэн ирэх гэж байгаа талаар Ардчилсан намын бүлгээс сонордуулсан юм.

Ардчилсан Намын бүлгийн ажлын албаны зөвлөх Г.Эрдэнэбат "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлт ба хүний эрх" сэдвийн хүрээнд илтгэл танилцууллаа. 

Тэрээр "Засгийн газраас Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлээд байгаа. Эдгээр хуулийн төслийг сайжруулах нийгмийн хэрэгцээ шаардлага бий. Нэмэлт өөрчлөлтийг зүй ёсны асуудал гэж харах боловч өргөн барьсан хуулийн төсөлд хэд хэдэн ноцтой асуудал гарч ирсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль бол их чухал.

Уг хуулиар хуулийн байгууллага хүний эрх чөлөөнд халдах эрхийг өгдөг. Өөрөөр хэлбэл цагдаа, тагнуулын мөрдөгч нар энэ хуулиар хүн барьж хорих, нэгжлэг хийх эрхийг олж авдаг. 

Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хэд хэдэн зүйлийг хүлээж байсан. Тухайн хүн ямар хэрэгт яллагдаж, юунд буруутгагдаж байгаагаа мэдэхгүй хуулийн байгууллагын битүү мөрдлөг дор явдаг. Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхээр нь хангах ёстой гэж заасан байтал хуурч аваачаад гэрчийн мэдүүлэг авна гэсэн мөртлөө яллагдагчаар татах тогтоолоо танилцуулж, барьж хорьдог. Яллагдагчаар татах бол сэжигтэн гэж танилцуулж байгаад байцаалт авах ёстой. Үүнийг засаагүй.

Тухайн хуулийн өөрчлөлтөөр хуулийн байгууллагын өмнө тулгарч байгаа бэрхшээлийг л шийдэж байна. Ингэхээр хуулийн байгууллагуудад амар, иргэдэд хүндрэлтэй болж байна. 

Очоод уулзах ёстой мөрдөгчийг өрөөнд нь суулгахаар иргэн л очно гэсэн үг. Социализмын үе шиг хүн дуудах эрхийг мөрдөгчид өгч болохгүй. Ингэвэл мөрдөгч хэн дуртайгаа дуудна. Эхнэрээ хүнтэй хардаж, тухайн хүний нэрийг хаа хамаагүй хэрэгт оруулаад дуудаж байсан тохиолдол бий. Ирэхгүй бол гавлаад хүчээр авчрах юм. Хууль сахиулагчийн дур зоргыг хэмжээ хязгааргүй тэлж байна. 

Хэн нэгнийг албадан ирүүлэх бол мөрдөгч үүнийгээ прокурорт танилцуулаад, үндэслэлтэй байна гэж үзвэл прокурор дуудах хуудас бичиж, шүүгч албадан ирүүлэх захирамж гаргаж өгдөг. Ингэснээр цагдаагийн үүдэнд зогсож байсан хүний тоо байхгүй болсон. 

Тиймээс АН-ын бүлгийн зүгээс хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгын үүднээс уг хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлтийг анхааралтай авч үзэж байна" гэв.

Үүний дараа Монголын хүний эрхийн ТББ-уудын форумын төлөөлөл "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-2-т гэмт хэрэг үйлдсэн аргыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч болно гэж заасан. Энэ тохиолдолд ямар ч аргаар хүний эрхийн нөхцөл байдлыг дордуулж болзошгүй тул анхаарч ажиллах нь зүйтэй. Гэм буруугийн хурал дээрээс буцааж явуулж байгаа нь буруу. Ингэснээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж буй ач холбогдлыг бууруулж байна. Ямар хэрэгт яллагдагчаар татагдаж байгаагаа мэдэх эрхээр нь хангамаар байна" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top