x

Б.Пүрэвдорж: Уул уурхайн бүтээгдэхүүнийг хүний оролцоо багатайгаар хямд зардлаар экспортлох боломжийг бүрдүүлнэ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Уул уурхайн тээврийн" асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. 

Тэрээр Уул уурхайн ордоос тухайн импортлогч орны царигтай тохирох царигаар төмөр зам тавих тогтоолын төсөл өргөн барих талаараа мэдээлсэн юм. 

Б.Пүрэвдорж "2010 онд төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого бичиг баримтыг гаргасан. Өргөн төмөр замтай холбогдсон болон салаалсан тохиолдолд өргөн төмөр замтай байна. Харин уул уурхайн ордоос хилийн боомт хүртэлх төмөр замын царигийн асуудлыг Засгийн газар өргөн барьснаар УИХ тогтооно гэсэн заалттай. Өмнөх хугацаанд энэ асуудлыг Засгийн газар оруулж ирсэнгүй. УИХ болон хууль тогтоомжийн тухай хуулиар миний тогтоол барих эрх хаагдах ёсгүй. Тиймээс миний бие уул уурхайн ордоос тухайн импортлогч орны төмөр замын цариг ямар байна тэр царигаар холбох тогтоолын төслийг өргөн барих гэж байна. 

Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүнийг хүний оролцоо багатайгаар хямд зардлаар экспортлох боломжийг бүрдүүлж байгаа юм.

Царигийн асуудлыг шийдвэрлэснээр төмөр замын бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж, уул уурхайн бүтээгдэхүүнийг экспорт сайжирч, эдийн засаг эрчимжих боломжийг гаргаж ирж байна.

Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх төмөр замын огтлолцлын асуудал Засгийн газрын өөрийн хэмжээнд шийдэх зүйл болж байгаа.

Цагаан хадаас Ганцмод хүртэл 200 км газар нэг тонн нүүрсийг 200-250 ам.доллароор тээвэр хийж байна. Төмөр замаар бол 10-20 ам.доллароор тээвэр хийх боломжтой. Энэ мөнгө БНХАУ-ын эзэнтэй компаниудад очиж байгаа. Тус хөрөнгө Монголын ард түмэнд орлого болж очих ёстой" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top