x

Дэлхийн экспортыг дэмжих форумыг 2023 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиролцлоо

Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахимжилт, ногоон технологи дээр үндэслэсэн инновацыг нэвтрүүлж, шинэ төрлийн эдийн засгийг бий болгоход тулгарч буй сорилтуудыг даван туулах тухай “Хөрөнгө оруулалтын ирээдүйг бүрдүүлэх нь”, COVID-19 цар тахлын улмаас дэлхий даяар хямралд ороод буй “нийгмийн толь” гэгддэг соёлын салбарыг хурдан сэргээх арга замуудыг хэлэлцсэн “Соёлын хямрал” сэдэвт хуралдаануудад тавдугаар сарын 24-ний өдөр тус тус оролцов.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд тэрээр бусад улсын Засгийн газрын болон олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй хоёр талын уулзалтуудыг хийв.

Тухайлбал,

  • Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал П.Коук-Хамилтонтой уулзах үеэр 2023 онд Дэлхийн экспортыг дэмжих форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиролцож, холбогдох бэлтгэлийг ойрын хугацаанд эхлүүлэхээр ярилцлаа.

  • Монгол Улс, Саудын Арабын Хаант Улсын хооронд худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар тус улсын Гадаад хэргийн сайд, ханхүү Файсал бин Фархан Аль Саудтай санал солилцов.

  • Финланд Улсын Гадаад хэргийн сайд Пекка Хаавистотой олон улсын нөхцөл байдлын асуудлаар үзэл бодлоо солилцож, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх цаашдын алхмуудыг хэлэлцлээ.

  • Дэлхийн худалдааны байгууллагын Ерөнхий захирал Нгози Оконжо-Ивеалатай уулзах үеэр олон талт худалдааны тогтолцоог өөрчлөн шинэчлэхийг дэмжиж буйг нотолж, ирэх зургаадугаар сарын 12-15-ны өдрүүдэд болох тус байгууллагын Сайд нарын 12 дугаар Бага хурлыг зохион байгуулахад амжилт хүсэв.

  • Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA)-ийн Ерөнхийлөгч Акихико Танака-тай тус улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяаши-гийн Монгол Улсад хийсэн айлчлалын дүнгийн талаар ярилцахын зэрэгцээ Монгол Улсын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн JICA-ийн төслүүд, тэр дундаа Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудлын бүтээн байгуулалт дээр үргэлжлүүлэн хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо гэж Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top