x

Сонгуулийн тогтолцоо болон ҮХНӨ-ийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн намууд, түүнчлэн УИХ-ын гишүүн Т.Доржхандын саналыг дэмжсэн 100 000 иргэдээс ирүүлсэн санал, шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлсэн. Шаардлагад УИХ-ын сонгуульд сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх, УИХ-ын гишүүдийн тоог дэлхийн амжилттай хөгжиж буй парламентын засаглалтай орнуудын жишигт хүртэл нэмэгдүүлэх, улс төрийн нам байгуулахын тулд нийт сонгогчдын нэг хувиас доошгүй тооны иргэд буюу 20000 гаруй иргэд эвлэлдэн нэгдсэн байхыг шаардсан Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болгох зэрэг асуудлыг авч үзсэн байна.

Энэхүү шаардлагын дагуу УИХ-ын даргын захирамжаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн намууд, иргэдээс ирүүлсэн санал, шаардлагыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж ажилдаа ороод байна.

Ажлын хэсгээс өнөөдөр Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх эрдэмтэн, судлаач, хуульчидтай хийх хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Ажлын хэсгийн гишүүн Ц.Мөнхцэцэг, Н.Энхболд гишүүний хамтаар хэлэлцүүлгийг удирдан явууллаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Үндсэн хууль бол нийгэм, улс төрийн харилцааны суурь хууль учраас ойр ойрхон үндэсний зөвшилцөл хийхгүйгээр нэмэлт, өөрчлөлт оруулах нь буруу. 2019 онд ҮХНӨ хийхдээ судлаачид, улс төрийн намууд, улс төрчид бүгд 1992 оны Үндсэн хуулиас хойш 30 жил өнгөрч, нийгэм, улс төрийн олон өөрчлөлт шинэчлэлт гарсан учраас Үндсэн хуулиа өөрчлөхөөс өөр аргагүй болсон гэдэгт санал нэгдэж байсан юм. Мөн гүйцэтгэх засаглал тогтворгүй, Засгийн газрын дундаж нас 1.6 жил байгаа нь улс орны амьдралд ихээхэн сөрөг нөлөөтэй байна гэдэг үндэслэл иргэдэд хамгийн их ойр байж, Үндсэн хуулийг өөрчлөн энэ байдлыг арилгах ёстой гэдгийг зайлшгүй үндэслэх гол нотолгоо болж байсан юм.

Тэгвэл ҮХНӨ хийснээс хойш гурван жилийн дараа дахин өөрчлөлт оруулахад хүрвэл чухам ямар үндэслэлүүд байна, эдгээр өөрчлөлтийг хийхгүй бол ямар сөрөг үр дагаварт хүрэх, өөрчлөлт хийснээр Монголын ардчилал, парламентын засаглалыг бэхжүүлэхэд ямар эерэг үр нөлөө авчрах вэ гэдэг тухайд итгэл үнэмшил бүхий, үндэслэл нотолгоотой дүгнэлтүүдийг манай Ажлын хэсэг гаргах үүрэг хүлээж байна.

  • Монгол Улсын Үндсэн хууль нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгааны үндэс болсон ард түмэнтэй байгуулсан нийгмийн гэрээний тулгуур баримт бичиг болохын хувьд түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга гаргах, хэлэлцэн, батлах үйл ажиллагааг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар журамлан, эрх зүйн хамгаалалтыг бий болгосон бөгөөд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга, үйл ажиллагаа нь дур зоргын шинжтэй байж болохгүй хэмээн тодорхой заасан байна.

  • Аливаа парламентын хууль тогтоохоос гадна нэг чухал үүрэг бол төлөөллийг хангах явдал. Төлөөллийг хангана гэдэг нь парламент хүн амаа ч төлөөлнө, газар нутгаа ч төлөөлж байх ёстой гэсэн үг.

  • Сонгогч том хотод уу, алслагдсан бүс нутагт амьдарч байна уу гэдгээс үл хамааран хууль тогтоох байгууллагад тэгш төлөөлөлтэй байж сонгогч бүрийн санал төрийн бодлогод адил жин дарж байх ёстой. Гэтэл өнөөдөр нийслэл Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүн дунджаар 99,377 сонгогч, харин орон нутгаас сонгогдсон гишүүн 55,313 сонгогчийг төлөөлж байгаа нь ихээхэн зөрүүтэй төлөөлөл. Ийм зөрүүтэй байдалд хүргэж буй гол зүйл бол сонгуулийн мажоритар систем.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг санаачлах, хэлэлцэх, батлах үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан агуулга, хязгаарт нийцсэн байх, мөн нэмэлт, өөрчлөлт оруулж үл болох зүйл, заалт, нөхцөлийг хөндөөгүй байх, хуульд заасан зарчим, шаардлагыг хангасан байх ёстой ба төслийг хууль санаачлах эрх бүхий этгээд өргөн мэдүүлснээр хуульд заасан тусгай дэгийн дагуу хэлэлцэн батлахаар хуульчилсан.

Эрдэмтэн судлаачид маань Үндсэн хуулийн болон бусад хуулийн хүрээнд ҮХНӨ хийх эсэх тухайд үндэслэл бүхий санал, байр сууриа илэрхийлж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцлов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (162.158.159.114)
    МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Патрисия Мартинс гэдэг, өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би асар их өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа ХОСЕ ЛУИС түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй (Педра Гончала) тааралдав. Тиймээс би тус компанийн шуудангаар (joseluisloans@gmail.com) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээлийг 2 хувийн хүүтэй баталж өгсөн нь миний төлөө юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал JOSE luis loan-тэй түүний имэйлээр холбогдоно уу. (joseluisloans@gmail.com)
    2022 оны 07 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
"Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 2 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 2 цаг 12 мин Олимпын аварга Японы уран гулгагчид зодог тайлахаар болжээ 2 цаг 14 мин ДЦС-5 төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулна 2 цаг 15 мин НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 22-нд явагдана 2 цаг 17 мин Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 131 сая төгрөгийн мэс заслын багаж хэрэгсэл олгов 2 цаг 19 мин Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 5 цаг 6 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм орчим дулаан 5 цаг 7 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, төрийн худалдан авалтыг дотоод руу чиглүүлнэ 5 цаг 11 мин АТГ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т хандлаа 5 цаг 12 мин Татварын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж дууслаа 5 цаг 13 мин Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 5 цаг 13 мин Замын-Үүдийн гаальд татвараас зайлсхийсэн зөрчил илрүүлж, 65.7 сая төгрөг нөхөн төлүүлэв 5 цаг 14 мин Нийслэлээс хүүхдүүдийг хеликобактерийн шинжилгээнд хамруулж, папиллома вирусийн вакциныг эрчимжүүлнэ 5 цаг 16 мин Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ 5 цаг 17 мин Япон улс зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтаа цуцаллаа 7 цаг 3 мин Н.Учрал: Төр мэдээллийн технологийн салбарт хөгжүүлэгч биш, зохицуулагч байна 7 цаг 13 мин E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэллээ 7 цаг 14 мин Яаралтай тусламжийн дугаарыг 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх бэлтгэлийг эрчимжүүлнэ 7 цаг 15 мин "Монголын төмөр зам" ТӨХК-ийн 300 тэрбумын бонд амжилттай арилжаалагдаж дууслаа 7 цаг 16 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Top