x

Монгол-Шведийн хамтын ажиллагааг байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, боловсролын салбарт өргөжүүлэх талаар санал солилцлоо

Монгол Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн гишүүн Б.Жаргалмаа, Х.Булгантуяа, Ч.Ундрам, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг нар өнөөдөр Шведийн Хаант Улсын Риксдагийн тэргүүн дэд дарга, хатагтай Оса Линдестам тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд Шведийн Хаант Улстай хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан итгэлцэл, нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улс чухал ач холбогдол өгдөг. Хоёр улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (OSCE), Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (CoD), Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA) зэрэг хүний эрх, эрх чөлөө, ардчиллын зарчмуудыг дээдэлсэн олон улсын байгууллагуудын хүрээнд хамтран ажиллаж буй нь бидний нийтлэг хүсэл эрмэлзлийг харуулж байгааг тэмдэглэв.

Тэрбээр, Шведийн Гадаад хэргийн сайдын санаачилсан “Ардчиллыг хамгаалах анд нөхөд”  албан бус бүлгийн хүрээнд хүний эрх, ардчилал, хуулийн засаглал зэрэг нийтлэг үнэт зүйлийн төлөө хамтран ажиллах боломжтой гэв. 

Түүнчлэн хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой. Манай УИХ-д Монгол-Шведийн парламентын бүлэг байгуулагдан ажиллаж байна. Шведийн Риксдагт мөн Швед-Монголын парламентын бүлэг байгуулахад хатагтай Оса Линдестамыг дэмжлэг үзүүлэхийг хүслээ. 

Уулзалтаар талууд шийдвэр гаргах түвшин дэх хүйсийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хүний эрхийг хангах асуудлаар ярилцаж, санал солилцсон юм.

Шведийн Хаант Улсын Риксдагийн тэргүүн дэд дарга, хатагтай Оса Линдестам эмэгтэй гишүүдтэй уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд өөрийн улсын парламент дахь эмэгтэйчүүдийн оролцооны талаар товч мэдээлэл өгөв.

Тэрбээр, “Энэ жил манай улс ардчиллын 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. Хүйсийн тэгш байдлыг хангах асуудлыг одоо ч хөндсөөр байдаг. Хүйсийн тэгш байдлыг хангах асуудал нь нийгмийн шударга ёсны зарчим юм. Манай улсын парламентын 47 хувийг эмэгтэй гишүүд бүрдүүлдэг. Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн манлайлал нэмэгдэж, 50 хувьд хүрээд байна. Гэсэн ч хөдөлмөрийн зах зээлд эзлэх хүйсийн тэгш байдал, цалингийн ялгавартай байдал, нийгмийн сүлжээнээс эмэгтэй манлайлагчид руу чиглэсэн дайралт зэрэг асуудлууд тулгарсаар байгаа. Энэ бүхнийг шийдвэрлэхэд зөвхөн хууль, эрх зүйн зохицуулалт хангалтгүй. Нийгмийн сэтгэлгээг өөрчлөх, хамтын шийдвэр гаргах процесс чухал” хэмээн онцлон тэмдэглэлээ.

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентад 13 эмэгтэй гишүүн сонгогдсон нь нийт гишүүдийн 18 орчим хувийг эзэлж байна. Энэ үзүүлэлтийг дэлхийн болон Азийн улс орнуудтай харьцуулахад 4-7 хувиар бага юм. Манай улсын эмэгтэйчүүдийн мэдлэг, боловсрол, ур чадвар өсөн нэмэгдэж байгаа ч шийдвэр гаргах түвшинд оролцоо хангалтгүй байна. УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүд нийгмийн өмнө тулгамдсан гол асуудлыг шийдэхийн төлөө нам харгалзахгүй хамтран ажиллаж чаддаг. Энэ удаагийн парламентын эмэгтэй гишүүд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендэрийн эрх тэгш байдал, хүйсийн тэнцвэртэй байдлын хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, ахмад настны халамж, бүх төрлийн хүчирхийлэлтэй тэмцэх зэрэг нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдэхэд гол анхаарлаа хандуулан ажилладаг.

Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд хууль, эрх зүйн орчны шинэчлэл зайлшгүй хийгдэх учиртай. Ялангуяа, бүх шатны сонгуулийн тухай болон Улс төрийн намын тухай хуулиудад эмэгтэйчүүдийн квот болон эмэгтэй нэр дэвшигчдэд үзүүлэх санхүү, хөрөнгийн дэмжлэгийн талаар нарийвчилсан зохицуулалт оруулах шаардлагатай. Түүнчлэн олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх нөлөөллийн ажлыг хийх нь чухал юм. Эдгээр өөрчлөлтүүдийг амжилттай хийхэд УИХ дахь эмэгтэй гишүүдийн манлайлал, дэмжлэг тэргүүлэх ач холбогдолтой гэдгийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг олон улсын туршлагаас үзэхэд сонгуулийн пропорционал тогтолцоо хүйсийн тэгш байдлыг хангахад илүү үр дүнтэй байдгийг тэмдэглээд эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллыг нэмэгдүүлэх чиглэлд Шведийн парламентаас туршлага судлах талаар санал гаргав.

Уулзалтаар талууд хоёр улсын хамтын ажиллагааг байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, боловсрол зэрэг салбарт өргөжүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 2 цаг 12 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 2 цаг 14 мин Олимпын аварга Японы уран гулгагчид зодог тайлахаар болжээ 2 цаг 16 мин ДЦС-5 төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулна 2 цаг 17 мин НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 22-нд явагдана 2 цаг 19 мин Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 131 сая төгрөгийн мэс заслын багаж хэрэгсэл олгов 2 цаг 21 мин Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 5 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм орчим дулаан 5 цаг 8 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, төрийн худалдан авалтыг дотоод руу чиглүүлнэ 5 цаг 13 мин АТГ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т хандлаа 5 цаг 14 мин Татварын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж дууслаа 5 цаг 15 мин Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 5 цаг 15 мин Замын-Үүдийн гаальд татвараас зайлсхийсэн зөрчил илрүүлж, 65.7 сая төгрөг нөхөн төлүүлэв 5 цаг 16 мин Нийслэлээс хүүхдүүдийг хеликобактерийн шинжилгээнд хамруулж, папиллома вирусийн вакциныг эрчимжүүлнэ 5 цаг 18 мин Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ 5 цаг 19 мин Япон улс зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтаа цуцаллаа 7 цаг 5 мин Н.Учрал: Төр мэдээллийн технологийн салбарт хөгжүүлэгч биш, зохицуулагч байна 7 цаг 15 мин E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэллээ 7 цаг 16 мин Яаралтай тусламжийн дугаарыг 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх бэлтгэлийг эрчимжүүлнэ 7 цаг 17 мин "Монголын төмөр зам" ТӨХК-ийн 300 тэрбумын бонд амжилттай арилжаалагдаж дууслаа 7 цаг 18 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Top