x

АБХАГБ-ын энхийг сахиулагчид ба тэд яагаад Киргиз, Армянд туслаагүй хэрнээ Казахстанд очив?!

Үнийн өсөлтөөс болж эхэлсэн эсэргүүцэлд оролцогчид ба хүчнийхний хоорондын мөргөлдөөн ид өрнөж байсан Нэгдүгээр сарын 6-нд Аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай гэрээний байгууллагын (АБХАГБ) энхийг сахиулагчдын эхний хэсэг Казахстанд хүрэлцэн очлоо.

Казахстанд өрнөж буй цэргийн ажиллагааны гол асуудлууд нь юу вэ?

1. Хэрэг явдал хэрхэн өрнөв

Казахстанд олон нийтийн эсэргүүцлийн ажиллагаа бүс нутагт ихэнх машиныг цэнэглэдэг шахмал хийн үнийг нэмсний улмаас Нэгдүгээр сарын 2-нд эхэлжээ. Шинэ оны дараа хийн үнэ литр нь 60-120 тенге хүртэл нэмэгдсэн байв. Нэгдүгээр сарын 4-нөөс эхлэн Казахстаны бүх том хотуудад эсэргүүцэгчид цагдаагийнхантай мөргөлдөж эхлэв. Албан ёсны мэдээгээр, хоногийн дотор Алматы хотод захиргааны байрнуудад довтолсон хэдэн арван жагсагчид болон найман цагдаа нас баржээ.

Улмаар Нэгдүгээр сарын 5-ны орой Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Алматы хотын нисэх буудал, таван онгоцыг террористууд эзлэн авсан гэлээ. Үүний дараа тэр “террорист аюулыг дарахад” туслахыг хүсэн АБХАБГ-ний таван оронд буюу Армян, Белорусь, Киргиз, ОХУ, Тажикистаны удирдлагад хандав. Нэгдүгээр сарын 6-нд шилжих шөнө тус байгууллага гэрээний дөрөвдүгээр заалтын дагуу Казахстанд энхийг сахиулагчдыг илгээхээр шийдлээ.

Дашрамд, нас барсан жагсагчдын тоог тоон хэлбэрээр мэдээллээгүй байна.

2. Ямар заалт вэ?

АБХАГБ-ын гэрээний дөрөвдүгээр заалтад хэрэв тус байгууллагын ямар нэгэн улс “түрэмгийлэлд” өртвөл (аюулгүй байдал, тогтвортой байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд аюул учруулсан зэвсэгт халдлага), гэрээний бусад орнууд тэр улсын хүсэлтийн дагуу “нэн яаралтайгаар, шаардлагатай” түүний тоонд цэргийн тусламж үзүүлнэ гэж заажээ. Үүний зэрэгцээ, ямар аюул тухайлбал, дотоодын эсвэл гадаадын гэдгийг тэнд заагаагүй байна.

Бие биендээ дэмжлэг үзүүлэхийг НҮБ-ын Дүрмийн 51-р заалтаар хийж болно. Улс оронд зэвсэгт довтолгоо хийгдэж байгаа бол “хамтын хамгаалт хийх эрхийг” тэнд зааж өгчээ.

3. АБХАГБ-ын орнуудын энхийг сахиулагчид ямар ажиллагаанд оролцсон бэ?

Казахстаны Ерөнхийлөгчийн хүсэлтээр эхэлсэн энэ ажиллагаа нь гэрээний 20 жилийн түүхэнд анхных нь болж байна.

Энэ жилийг хүртэл АБХАГБ-аас энхийг сахиулагчид оруулахыг хоёр удаа хүссэн байдаг. Киргиз 2010 онд нутгийн өмнөд хэсэгт гарсан үндэстний мөргөлдөөний улмаас тусламж хүсэхэд нь аюулыг “дотоодынх” гээд туслаагүй. Армяны эрх баригчид Азербайжантай хийж буй дайны улмаас 2021 онд тусламж хүсэхэд нь Уулын Карабахад гэрээ үйлчлэхгүй гэсэн юм. Ийнхүү Аюулгүй байдлын хамтын ажиллагааний тухай гэрээний байгууллага хоёр тусламжийг тоолгүй орхисон байв.

4. АБХАГБ-ын орнууд яагаад Казахстаныг дэмжихээр болов

Оросын Гадаад хэргийн яам Казахстаны хэрэг явдлыг гадны заналхийлэг гэж үзжээ. Гадны нөлөөгөөр, зэвсэглэн бэлтгэсэн бүлэглэлийг ашиглан улсын аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг бусинуулах оролдлого гэж Орос тооцож байна.

Орос “найрамдалт” орондоо гвардийн десантын 98-р дивиз (Иваново хотод байрладаг) ба Оросын Зэвсэгт хүчний элитийн гэгдэх гвардийн десантын дайралтын 31-р тусгай бригадыг (Ульяновск) илгээжээ. Казахстанд Белорусь, Тажикистан, Армян ба Киргизийн хүчин очсон байгаа.

Белорусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, энэ ажиллагааны талаар ярихдаа, “Казахстаныг алдаж болохгүй” яагаад гэвэл тэр нь  “Барууныханд Украинтай зэрэгцэхүйц”  том бэлэг болно” гэсэн байв. “Биднийг юу хүлээж буйг бид мэднэ. Тиймээс бүхэнд бэлэн байх ёстой. 2020 оны Наймдугаар сар биднийг олон зүйлд сургалаа” хэмээн тэр мэдэгджээ. Тажикийн лидер Эмомали Рахмон хэлэхдээ, “тус оронд тогтвортой байдал, эмх журмыг яриа хэлцлийн замаар шийднэ” гэсэн найдлагаа гаргажээ. Армянд энэ шийдвэрийг улс төр судлаачид, улстөрчид, сэтгүүлч нар шүүмжлэн Карабахын хоёрдугаар дайны дараа Токаев Азербайжанд газар нутгийн бүрэн бүтэн байдлаа сэргээн ялсанд нь баяр хүргэж байсныг санууллаа.

Киргиз зөвхөн парламентын шийдвэрээр цэрэг илгээх хуультай учраас асуудлыг дараагийн өдөр нь шийдсэн байв.

5. Цэргээ бусад оронд оруулахад Орост парламентын шийдвэр хэрэгтэй юу?

“Батлан хамаалах” хуулийн дагуу тийм шийдвэрийг Холбооны зөвлөлийн тогтоолын үндсэн дээр Ерөнхийлөгч өөрөө гаргадаг. Шийдвэр бүрд тогтоол хэрэггүй. Холбооны зөвлөлийн 2009 онд гаргасан “Оросын холбооны улсын нутаг дэвсгэрээс гадна Оросын холбооны Зэвсэгт хүчний анги нэгтгэлийг шуурхай хэрэглэх тухай” гэсэн тогтоол л хангалттай. 

6. Энхийг сахиулагчид Казахстанд юу хийж байна вэ?

АБХАГБ-ын хамтын энхийг сахиулагчдын албан ёсны үүрэг нь улсын болон стратегийн байгууламжуудыг хамгаалалтад аван эмх журам тогтооход туслах ёстой. Хамгаалалтын байгууламжид “зэвсэгт бүлэглэл” довтолбол тэд галт зэвсэг хэрэглэх эрхтэй. Харин “жагсаал, цуглааныг хөөн тараах” эрх тэдэнд байхгүй.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 1 цаг 43 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 1 цаг 51 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 1 цаг 55 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2 цаг 0 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2 цаг 33 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 4 цаг 8 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа
Top