x

Д.Сүнжид: Насанд хүрсэн иргэдийн 50-аас дээш хувь саналаа өгснөөр сонгууль хүчин төгөлдөр болдог тул иргэн бүрийн санал хувийн жин эзлэх ач холбогдолтой

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжидтэй ярилцлаа.

-Улс төрийн эрх, эрх чөлөө гэдэгт ямар ойлголт багтдаг вэ? Энэ эрхийн хэрэгжилт манай улсад ямар байдаг бол?

-Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдах үндэслэл, Иргэний болон улс төрийн -эрхийн тухай олон улсын пакт батлах шалтгаан нь ард түмэн, иргэд өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлэх замаар улсыг засан тохинуулж, эдийн засаг, нийгэм, соёлоо чөлөөтэй хөгжүүлэх сонголтыг хийхтэй холбоотой. Тухайлсан тодорхой бүлэг, эсхүл хувь хүн үе залгамжлах байдлаар ч юмуу төрийн эрхийг барих бус иргэдийн өөрсдийн итгэл үнэмшил, саналын олонхиор тодорхойлогдох учиртай гэж баталгаажуулсан эрхүүд болох төрийн үйл хэрэгт оролцох, сонгох, сонгогдох үзэл бодлоо илэрхийлэх эрх, жагсаал цуглаан хийх зэрэг эрх нь улс төрийн эрх, эрх чөлөөний илрэл болдог.

Ардчилсан төрийн үндэс нь сонгууль юм. Төрийн эрх мэдэл нь ард түмний олонхийн итгэл, зөвшөөрөлд үндэслэдэг тул ардчилсан улсад төрийн байгууллыг бүрдүүлэх арга нь сонгууль болдог. Хүн   бүр   улсынхаа   нийгмийн   амьдрал,  төрийн  үйл  хэрэгт  оролцох  эрхтэй  бөгөөд  ийм  боломжийг хуулиар баталгаажуулдаг. Сонгох, сонгогдох эрх бол Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон, иргэн бүрийн үндсэн эрх билээ. Энэхүү эрх нь Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, аймаг, нийслэлийн эсхүл сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн сонгуульд санал өгснөөр бодитой хэрэгждэг.

-Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж болох уу?

-Эрх зүйн бүрэн чадамжтай байх гэдэг нэг шалгуур тогтоодог, мөн шүүхийн шийдвэрээр хорих ялаар шийтгэгдсэн бол энэ эрхийг хязгаарладаг. Сонгууль зохион байгуулагдах өдөр 18 насанд хүрээгүй,сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон хүнийг шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, түүнчлэн хорих, баривчлах ял эдэлж байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцох эрх эдлэхгүй.

-Ямар шалгуураар энэ эрхийн биелэлтийг харгалзаж үздэг вэ?

-Үндсэн хуульд заасан сонгуулийн үндсэн зарчмыг баримтлах чухал. Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох зарчмын үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгох эрхийг хангаж чадаж байвал сонгох эрхийг бүрэн хангаж байна л гэж үзнэ.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн онцлогийг та судлаач хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Үндсэн хуулийн 2019 нэмэлт өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх өөрчлөгдсөн, мөн анх удаагаа нэг бүрэн эрхийн хугацаанд 6 жилээр сонгох онцлогтой. УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлдэг, энэ удаагийн сонгуульд уламжлалт байр сууриа эзэлсэн хоёр намаас гадна шинээр байгуулсан намын нэр дэвшигч өрсөлдөж байгаа нь нэг онцлог болж байна.

-Ямар тохиолдолд сонгогчийн эрх зөрчигдсөн гэж үзэх вэ?

-Өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас сонгох эрхээ эдлэх боломжгүйд хүрсэн, тухайлбал сонгогчийн жагсаалтанд нэр нь байхгүй бол, өөрийн хаяг дээр нь илүү хүн бүртгэлтэй байвал гомдол гаргаж шийдүүлэх боломжтой. Мэдээлэл авах эрх, гомдол гаргах эрхтэй холбоотой зөрчлийн талаарх мэдээлэл өмнөх сонгуулийн ажиглалтын явцад цөөнгүй дурдагдсан байдаг.

Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг аливаа төрийн байгууллага, албан тушаалтан, хэн бүхнээс хууль бусаар хязгаарлах, сонгогч саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглодог. Тиймээс тодорхой нэр дэвшигчид саналаа өгөхийг тулгах, айлган сүрдүүлэх, дарамт шахалт үзүүлэх, заналхийлэх зэрэг үйлдэл гаргавал зөрчил болно. Иргэний саналыг худалдан авахаар санал болгосон эд зүйл, өргөн хэрэглээний бараа, мөнгө болон бусад зүйлийг тараавал зөрчил болно.

-Сонгуульд иргэдийн идэвх, оролцоог чухалчилдаг. Үүний гол шалтгаан нь юунд оршдог юм бол?

-Ардчилсан тогтолцооны онцлог төрийн бүх эрх мэдэл ард түмний хүсэл зоригт тулгуурлана. Тэр нь яаж илрэх вэ гэхээр сонгуульд идэвхтэй оролцож өөрийн сонголтоор үзэл бодлоо илэрхийлж, сонголтоо хийдэг. Нийт сонгуулийн насанд хүрсэн Монгол Улсын иргэдийн 50-аас дээш хувь саналаа өгснөөр сонгууль хүчин төгөлдөр болдог тул иргэн бүрийн санал  хувийн жин эзлэх ач холбогдолтой юм. Сонгох эрхийг хүн бүр биечлэн эдэлдэг, бусдад шилжүүлдэггүй, бусдаар төлөөлүүлж болдоггүй эрх, нөгөө талаас ганц хүний санал шууд үр дагавар үүсгэдэггүй, хамтаар олонхийн санал нийлж шийдвэр болдог онцлогтой.

-Ярилцсанд баярлалаа.

iKon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 4 цаг 47 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 4 цаг 56 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 5 цаг 0 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 5 цаг 4 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 5 цаг 38 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 7 цаг 13 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top