x

"Ялсан нам манай нам" хэмээх АН-ын дотоод сонгууль

АН-ын дотоод зөрчил оргилдоо хүрч, хоёр тал аль аль нь нурж унахад ойрхон байна. Сонгуулийн ерөнхий хороо хоёр талын алиных нь нэр дэвшигчийг бүртгэж авна, тэр нь ялагч болно.

Бямба гаригт болсон нэр дэвшигчийг тодруулах ажиллагаа өмнөх удаа болсон намын даргын сунгааны жишгээр хоёр тусдаа явагдаж, хоёр нэр дэвшигчийг гаргалаа. Ц.Тувааны тал Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг, С.Эрдэнийн талаас АН-ын дарга С.Эрдэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр намын олонхи дэмжсэн байна. Хоёр талын маргааныг хагалах ёстой газар нь СЕХ болов. АН-ын нарийн бичгийн дарга О.Баасанхүү “СЕХ бүртгэж авсан нэр дэвшигчийг нэр дэвшигч гэнэ” гэж хэлсэн. Тэгвэл СЕХ аль нэр дэвшигчийг бүртгэх бол?

Нэгдүгээрт, өмнөх удаа явуулсан АН-ын даргыг тодруулах сунгааны үр дүнг УДШ албажуулаагүй буюу намын шинэ даргыг цахим бүртгэлд оруулаагүй учир 2017 онд цахим бүртгэлд бүртгүүлсэн С.Эрдэнийн нэр хууль зүйн хувьд хүчинтэй гэж тайлбарлаж байгаа. Хоёрдугаарт, нэг намын парламенттай ийм үед парламентаас томилогддог СЕХ эрх баригч намын дарга буюу У.Хүрэлсүхийн захиалсан нэр дэвшигчийг л бүртгэж таарна. Энэ үүднээс харвал Ц.Тувааны буюу одоогийн Ерөнхийлөгчийн талаас нэр дэвшигчийг сонгуульд оруулахгүй байх нь СЕХ-ны бараг шахуу үүрэг. Ялангуяа Цэцийн шийдвэрээр Х.Баттулгын нэр дэвших эрхийг хассанаас хойш Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын дайсагнал туйлдаа хүрч, Х.Баттулга нь МАН-ыг тараах захирамж хүртэл гаргаж үзсэн. Энэ удаагийн сонгуулиар У.Хүрэлсүх нь Х.Баттулгыгаа дарж авахыг хүснэ.

Нөгөө талаас С.Эрдэнэ ямар ч үнээр хамаагүй АН доторх Х.Баттулгын гар хөлийг тайрч хаяхыг хүсч байгаа. Ялангуяа АН-аас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч АН-ыг хувьдаа авахын тулд прокурорын эрх мэдлээр далайлган С.Эрдэнэ дээр нэг бус удаа эрүүгийн хэрэг нээж, хааж, шоронд хүртэл хийхээр сүрдүүлсний /Намын даргын сунгааны үеэр С.Эрдэнэ өөрөө баримтуудыг олон нийтэд дэлгэсэн/ дараа энэ хоёр хүний дунд ч гэсэн амархан гатлах боломжгүй ангал үүссэн билээ. Тэгэхээр энэ удаад Х.Баттулга гэдэг хүнээс ангижрахын тулд С.Эрдэнэ, У.Хүрэлсүх хоёр нь нэг талдаа гарсан байх магадлалтай. Тиймээс хамгийн боломжит хувилбар нь СЕХ С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэх. Х.Баттулга нь дахиад дундуур нь гүйчихгүй л бол.

Харин АН-ын жирийн гишүүдийн хувьд “ялсан нам манай нам” гэдэг зарчим үйлчлэх байх. СЕХ аль нэр дэвшигчийг бүртгэнэ, тэр нэр дэвшигчийг дэмжинэ. Намын олонхийн хувьд Н.Алтанхуяг байна уу, С.Эрдэнэ байх нь ялгаагүй. АН сонгуульд ялалт байгуулах нь чухал. Сая санал өгсөн байдлаас нь харсан ч тэр, аль аль нь илүү хүчтэй гэснээ л дэмжсэн байна. Ийм үед одоо хоёр тал болж тоглож байгаа намын дарга нар ч гэсэн дотоод зөрчлөө хойш тавиад, бүх нөөцөө шавхаад нэгдмэл нэг намын дүрмээр тогловол, сонгогчидтойгоо нэг тал байж чадвал эрх баригч намтай өрсөлдөх боломж бий. Эсрэгээрээ энэ хэвээрээ зодолдоод, намаа хуваагаад сонгуульд орвол АН тэр чигээрээ улс төрийн тавцангаас арчигдах аюултай. Энэ удаагийн сонгуульд АН дахиад ялагдвал эргээд улс төрийн тавцанд хүчтэй том тоглогч болж гарч ирэх хүртэл хэдэн сонгуулийн хугацаа туулахыг таамарлахад бэрх.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 11 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 2026-11-08 И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 2026-11-08 "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 2026-11-08 Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 2026-11-08 Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 2026-11-08
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа
Top